Намууд Нийслэлийн сонгуулийн хороонд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө
Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдөр намууд сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлж байна.
5 цаг 39 минутын өмнө
27
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан түлш хэрэглэх заавар, зөвлөмжийг иргэддээ хүргэж ажиллах хэрэгтэй гэв
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр болон ажлын албаны төлөөлөл, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарын холбогдох албаныхантай уулзлаа.
Өчигдөр 19 цаг 9 минут
118
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас зогсооно
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн134 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгуулийн хороог байгуулсан байна. Уг тогтоолоор сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулж, сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор сонгуулийн дүнг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхийг заажээ.
Өчигдөр 18 цаг 33 минут
90
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй барилгын ажлыг албадан зогсоолоо
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнгөрсөн мягмар гаригт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, тус төвийн эзэмшил газар руу хувийн хэвшлийнхэн халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Тодруулбал, Монголын Үндэсний их сургууль хичээлийн өргөтгөлийн барилга барихдаа ЭХЭМҮТ-ийн газар руу түрж, хашааг нь буулгаж зөвшөөрөлгүй орц, гарц хийгээд байсан юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийн биелэлтийг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр шалгаж, газар дээр нь ажиллалаа.
Өчигдөр 15 цаг 34 минут
164
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дугаарын хязгаарлалтын үйлчлэл хэвээр үргэлжилнэ
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд нар өнөөдөр дугаарын хязгаарлалтын үйлчлэлийн талаар мэдээлэл хийлээ.
Өчигдөр 14 цаг 46 минут
121
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны наймдугаар сарын 10-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
Өчигдөр 12 цаг 14 минут
132
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ийн Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө.
Өчигдөр 9 цаг 0 минут
114
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян өрнөж байна
Улаанбаатар хот орчмын бүсүүдийн газар зүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуучлалын бүс нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуучлалыг дэмжих, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян”-ыг 2020 оны наймдугаар сарын 08-наас нэг сарын хугацаатай зохион байгуулж буй.
2020 -оны 8 -р сарын 13
44
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жайка олон улсын байгууллагаас халдвар хамгааллын хэрэгсэл хандивлав
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтад УБЗАА-ын Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун болон тохижилт үйлчилгээний компанийн төлөөллүүд оролцов.
2020 -оны 8 -р сарын 13
199
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засаг дарга нарын эрх, үүргийн давхцлыг арилгана
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцож, санал шүүмж хэллээ.
2020 -оны 8 -р сарын 12
280
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Засгийн газрын 259, 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас https://e-mongolia.mn/, https://eservice.ulaanbaatar.mn/ системүүдийг хэрэглээнд нэвтрүүлж 21 аймаг, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд цахимаар болон операторын горимоор төрийн үйлчилгээг үзүүлж байна.
2020 -оны 8 -р сарын 12
80
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян өрнүүлнэ
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалт, семенарыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтыг гэр хорооллын айл өрхийн иргэдийн ханан пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, угаарын хийн хордлого болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна.
2020 -оны 8 -р сарын 12
82
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Мобиком” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа  
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Мобиком” ХХК-ийн ерөнхий захирал Тацуяа Хамадаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Мэдээлэл Технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир болон “Мобиком ХХК-ийн дэд захирал Э.Эрдэнэсүх, Маркетинг хариуцсан Дэд захирал Курушима нар байлцав.
2020 -оны 8 -р сарын 11
121
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, хариуцлага тооцохыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон нийслэлийн холбогдох албаны төлөөллүүд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монголын Үндэсний их сургуулийнхан хичээлийн өргөтгөлийн барилгын орц, гарцыг хийхдээ ЭХЭМҮТ-ийн хашааг буулгаж барьжээ. Эмнэлгийн удирдлагууд эзэмшил газар руу зөвшөөрөлгүй орц, гарц хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн Хотын дарга болон холбогдох албаныханд хандсан юм. Энэ дагуу Хотын дарга үүссэн нөхцөл байдлыг шалгахаар газар дээр нь ажиллав.
2020 -оны 8 -р сарын 11
979
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засгийн газрын гишүүд хотын удирдлагуудтай салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ
Засгийн газрын зарим гишүүн өнөөдөр нийслэлд ажиллаж, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлээр зөвшилцөх уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон нийслэлийн холбогдох албаныхан оролцсон юм.
2020 -оны 8 -р сарын 10
310
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн биеийн тамираар хичээллэх боломж нөхцөлийг бүх шатанд бүрдүүлж ажиллана
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар Биеийн тамир, спортын газрын дарга, МУГТ Ц.Шаравжамц болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
2020 -оны 8 -р сарын 10
749
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны  барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга
Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.
2020 -оны 8 -р сарын 10
129
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян эхэллээ
Улаанбаатар хот болон хот орчмын бүсүүдийн газарзүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалын бүс нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян”-ыг 2020 оны наймдугаар сарын 08-наас нэг сарын хугацаатай зохион байгуулж эхэллээ. Нөлөөллийн аяны нээлт өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болов. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар болон бусад хамтран ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцлоо.
2020 -оны 8 -р сарын 8
51
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Батбаясгалан: Агаарын бохирдолтой тэмцэх асуудалд хүн бүрийн оролцоо чухал
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оны 6, 7 дугаар сард орсон аадар борооноос үүссэн хохирлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра танилцууллаа. Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад нийт 13574 м2 нүхэн эвдрэл, 870 м3 борооны усанд угаагдсан далан болон хөвөө эвдрээд байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, үерийн далан дээрх явган хүний гүүрийн гарцын тулгуур угаагдаж салсныг засварлах шаардлагатай.
2020 -оны 8 -р сарын 7
185
ДЭЛГЭРЭНГҮЙ
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.35 хувиар өссөн дүнтэй байна.
2020 -оны 8 -р сарын 7
102
ДЭЛГЭРЭНГҮЙ