“MEET THE MAKERS” бүтээгчдийн уулзалт, арга хэмжээ болно
Техник хангамжийн мэргэжилтнүүдийг нэгтгэж, танилцах, салбарын цаашдын хөгжил болон томоохон коммюнитийг үүсгэн, идэвхжүүлэх зорилготой “Meet the Makers” уулзалтыг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр 18:30 цагаас Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон “Бийлог техноложиес” ХХК-тай хамтран гурав дахь удаагаа зохиогдож байгаа юм.
2021 -оны 6 -р сарын 25
600
ДЭЛГЭРЭНГҮЙ
15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хөтөлбөрийг 15-34 насны ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулж байгаа юм.
2021 -оны 6 -р сарын 24
703
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг, чиглэлийг өглөө.
2021 -оны 6 -р сарын 23
995
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар санал солилцов
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа. Тус уулзалтаар “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
2021 -оны 6 -р сарын 23
667
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туул голын эхэнд минж нутагшууллаа
Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх, экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ, ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евро азийн минжийг авчран өсгөж байгаа билээ. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2020 он хүртэл нийт 57 бодгалийг Туул голын эх, түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байна.
2021 -оны 6 -р сарын 22
589
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дэргэдэх "Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ.
2021 -оны 6 -р сарын 22
461
ДЭЛГЭРЭНГҮЙ
БНСУ-ын Технологийн паркуудыг дэмжих холбоотой хамтарч төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас БНСУ-ын Технологийн паркуудыг дэмжих холбоотой харилцаа, хамтын ажиллагаа тогтоох зорилгоор энэ сарын 18-нд цахим уулзалтыг зохион байгууллаа.
2021 -оны 6 -р сарын 21
575
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гарааны “Биоариус” компанийн био бэлдмэлийг нэвтрүүлэхээр боллоо
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн Ажлын албаны төлөөллийг өчигдөр буюу зургадугаар сарын 17-нд хүлээн авч уулзсан. Энэ үеэр Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын гарааны “Биоариус” компанийн гаргасан хөрсний бохирдлыг бууруулах био бэлдмэлийг танилцууллаа.
2021 -оны 6 -р сарын 18
463
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулагдлаа
Ажлын хэсэг нь нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн тодорхойлох, паркуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх, эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн, холбогдох ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
2021 -оны 6 -р сарын 18
486
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хэрэглэхгүй эд зүйлээ хэрэгтэй нэгэнд нь өгцгөөе
“Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг энэ сарын 18-27-ны хооронд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж байна.
2021 -оны 6 -р сарын 18
623
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотод ухаалаг технологид суурилсан усны хяналтын нэгдсэн систем нэвтрүүлнэ
Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчны судалгаа хийх, хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тус Ажлын хэсэг гурван чухал асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөн, ажиллаж байна.
2021 -оны 6 -р сарын 17
530
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Өлзий" төвөөс Авто плазагийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана
Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажлыг хийнэ.
2021 -оны 6 -р сарын 17
507
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барьж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлыг хийж байна.
2021 -оны 6 -р сарын 17
578
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аж үйлдвэрийн IV хувьсгал “Tech ignite talk” арга хэмжээнд оролцохыг урьж байна
Аж үйлдвэрийн IV хувьсгал “Tech ignite talk” буюу “Технологийн яриа” гэх 20 зургийг тус бүр 15 секундээр танилцуулах бүтээлч илтгэл бүхий арга хэмжээг зургадугаар сарын 18-нд зохион байгуулах гэж байна.
2021 -оны 6 -р сарын 16
445
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүрэгт 720 суудалтай сургууль барьж байна
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй бага, дунд сургуулийн барилга угсралтын ажил эхэлж, гүйцэтгэгдэх шатандаа явж байна. Тус барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийж буй. Энэхүү сургуулийн барилга нь гурван давхар, 720 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөгдсөн.
2021 -оны 6 -р сарын 16
500
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Миний анхны код” онлайн сургалт эхэллээ
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10000 программист” төслийн хүрээнд “Миний анхны код” сэдэвт онлайн сургалтыг зургадугаар сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж байна. Тус сургалт нь хүүхэд, залууст код бичих анхан шатны суурь мэдлэг олгоход чиглэгджээ.
2021 -оны 6 -р сарын 15
467
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол-Германы хамтарсан их сургуулийн дотуур байрны барилгын явц 80 хувьтай байна
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутны дотуур байрыг Налайх дүүргийн наймдугаар хороонд барьж буй. Тус таван давхар барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт тавьж байна.
2021 -оны 6 -р сарын 15
397
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын түүх, соёлын тухай мэдлэг олгох анимэйшний сүүлийн цуврал гарлаа
Улаанбаатар хотын музей “Хотын түүхийг анимэйшнээр” цуврал бүтээлийг санаачлан хүргэж байна. Ингэхдээ бага насны хүүхдэд дуу, шүлэг, хөгжим, дүрс, хүүхэлдэйн киногоор дамжуулан танин мэдэхүйн мэдлэг олгох, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой байгуулагдсан “Марчаахай”-тай хамтран ажиллажээ.
2021 -оны 6 -р сарын 15
419
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын бохирдлыг бууруулах шийдлийг эрэлхийлэх 8 сая төгрөгийн шагналын сантай хакатон болно
“UNLEASH Hacks Mongolia” нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд олон улсын инновацын хөтөлбөрийг энэ сард эх орондоо зохион байгуулна. Энэхүү хөтөлбөр нь манай улсад нэн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах дижитал шийдлүүдийг боловсруулахаар зорьж байгаа.
2021 -оны 6 -р сарын 12
571
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ онд 19 цэцэрлэг, 11 сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аятай тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх үүднээс 2021 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар шинээр 19 цэцэрлэг, ерөнхий боловсролын 11 сургуулийн барилга, байгууламж, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөн, захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж байна.
2021 -оны 6 -р сарын 10
467
ДЭЛГЭРЭНГҮЙ