Багш нарт “Ковид-19”-өөс сэргийлэх, хариу арга хэмжээ авах сургалт зохион байгуулж байна
2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа танхим, цахим хосолсон хэлбэрээр эхлэхтэй холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгох цахим сургалт өнөөдөр эхэллээ.
2021 -оны 8 -р сарын 25
681
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон сууцны байруудад гадна фасад, дулаалга хийж байна
Сүхбаатар дүүргийн 7, 8, 10 дугаар хорооны байруудад гадна фасад, дулаалга хийж байна. Тодруулбал, угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлийг хийх ажлын хүрээнд дээрх хороодын зайлшгүй засвар хийх шаардлагатай 3, 5а, 9/1, 13, 21, 34, 50 дугаар байрт гадна фасад, дулаалгын ажлыг гүйцэтгэж байгаа юм.
2021 -оны 8 -р сарын 23
993
ДЭЛГЭРЭНГҮЙ
240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно
Сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Сургуулийн өмнөх насны 874 хүүхэд амьдардаг тус хороонд төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн аль нь ч байгаагүй юм.
2021 -оны 8 -р сарын 20
1206
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд 105 га талбайг нөхөн сэргээлээ
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 105 га талбайд ойг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулаад байна. Нийт нөхөн сэргээсэн талбайн 30 га талбайд ойжуулалт хийсэн бол 50 га-д ойн зурвас, 25 га талбайд ногоон зурвас байгуулжээ.
2021 -оны 8 -р сарын 19
928
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ц.Төрхүү: Саарал усыг ундны уснаас бусад бүх зүйлд ашиглана
Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг шинэ цэвэрлэх байгууламжтай уялдуулж барих ёстой. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд баригдах юм.
2021 -оны 8 -р сарын 18
1782
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жаргалант тосгонд 70 ортой дотуур байр ашиглалтад орлоо
Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Жаргалант тосгонд байрлах 74 дүгээр дунд сургуулийн 70 ортой дотуур байрны барилга бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Нийслэлийн алслагдсан бүс буюу хотын төвөөс 60 орчим километрийн зайд орших тус сургуульд голдуу малчдын хүүхдүүд суралцдаг бөгөөд хол гэртэй 170 орчим хүүхэд сургуулийн дотуур байранд амьдардаг байна.
2021 -оны 8 -р сарын 18
873
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Дээлтэй Монгол наадам” цахимаар болж, шилдгүүд тодорлоо
Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ыг “Dance Chance” энтертайнменттай хамтран цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар “Дээлтэй монгол чалленж”, “Dance chance” бүжгийн уралдааныг нэг сарын хугацаанд зохион байгуулсан юм. “Дээлтэй Монгол чалленж” уралдаан цахим орчинд 1.2 сая хүнд хүрч, 624 мянган хүн үзсэн.
2021 -оны 8 -р сарын 18
748
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянбүрдийн тойргоор явдаг нийтийн тээврийн чиглэлүүдэд өөрчлөлт орно
Наймдугаар сарын 16-19-ний хооронд Баянбүрдийн тойргийн хойд хэсэг, наймдугаар сарын 19-23-ны хооронд Баянбүрдийн тойргийн урд хэсгийг шат дараатайгаар хааж, шинэчлэлтийн ажлыг хийх тул нийтийн тээврийн чиглэлүүдэд өөрчлөлт орж байна.
2021 -оны 8 -р сарын 15
1181
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн дөрвөн замын хөдөлгөөнийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө нээлээ
Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-ны 06:00 цагт нээхээр төлөвлөн ажиллаж байсан. Тэгвэл хугацаанаас нь нэг хоногийн өмнө буюу өнөө өглөө 06:00 цагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ.
2021 -оны 8 -р сарын 15
1267
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянбүрдийн тойргийн авто замыг шинэчилнэ
Баянбүрдийн тойргийн авто замд 11.500 ам метр асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэгээний ажил хийх болсонтой холбогдуулан тойрог орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар боллоо. Баянбүрдийн тойргийн авто замын шинэчлэлтийн ажил 2021 оны наймдугаар сарын 16-ны 23:00 цагаас наймдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл үргэлжилнэ.
2021 -оны 8 -р сарын 14
1137
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал буурчээ
Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 12-нд “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт шинээр 458 иргэн хэвтэж, 448 иргэн эдгэрч гарсан бол тухайн өдрийн 23:00 цагийн байдлаар 3948 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт сул ор 1588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгаа юм.
2021 -оны 8 -р сарын 13
828
ДЭЛГЭРЭНГҮЙ
Суурьшлын бүсэд хортой могой орж ирж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт аялал зугаалгаар явсан иргэдийн тээврийн хэрэгслээр дамжин могой орж ирэх тохиолдол ажиглагдаж байна.
2021 -оны 8 -р сарын 13
908
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Яармаг” худалдааны төвийн зүүн уулзвараас хойших 0.8 км замын ажил 85 хувьтай байна
Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, “Яармаг” худалдааны төвийн уулзвараас хойших 0.8 км авто замын ажлын явц 85 хувьтай байна. Тус замын ажлын хүрээнд далангийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь, хашлага суурилуулах, асфальт бетон хучилт, борооны ус зайлуулах шугам, хэвтээ тэмдэглэгээний ажлууд хийгдэж, авто замын зорчих хэсэг бүрэн дууссан.
2021 -оны 8 -р сарын 13
935
ДЭЛГЭРЭНГҮЙ
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн бүртгэл энэ сарын 16-наас эхэлнэ
Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой “ОРОЛЦОО” төслийн бүртгэл эхэлж байна.
2021 -оны 8 -р сарын 12
883
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад стандарт мөрдүүлж байна
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас тохижилт, бүтээн байгуулалтын ажилд төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор захиалагч, гүйцэтгэгч байгууллагын инженер, техникийн ажилтнуудад стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, чанарын шаардлагыг хангуулахаар зөвлөмж өгч, нийт найман дүүргийн 109 байршилд ажиллалаа.
2021 -оны 8 -р сарын 12
1043
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн бүсэд орц, гарц чөлөөлөх ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамж гарсан. Тэгвэл захирамжийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Байгаль орчны газар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран ажиллаж байна.
2021 -оны 8 -р сарын 11
1313
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэвэр ус хэмнэж, саарал усны хэрэглээг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 2030 он гэхэд хомстолд орно гэсэн судалгаа байдаг. Үүнээс урьтаж бид ухаалаг шийдлүүдийн тусламжтайгаар усаа хэмнэж, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Иймээс нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчны судалгаа хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаад багагүй хугацааг өнгөрч буй.
2021 -оны 8 -р сарын 10
1307
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тахилтын 1.5 км замын бүтээн байгуулалт 40 хувьтай байна
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх 1.5 км авто зам болон нүхэн гарцын ажлын явцыг шалгалаа.
2021 -оны 8 -р сарын 9
1173
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааны төслийн явцтай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нарын албаныхан “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн явцтай газар дээр нь очиж танилцлаа.
2021 -оны 8 -р сарын 9
1351
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг дөрөв хоног хязгаарлана
Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байгаа. Тэгвэл энэ удаад Баянзүрх дүүрэгт хамаарах Зүүн дөрвөн замын уулзварын засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
2021 -оны 8 -р сарын 6
2103
ДЭЛГЭРЭНГҮЙ