Хүүхдүүдэд сонгодог урлагийн боловсрол олгох чиглэлээр Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран ажиллана
Дуурь бүжгийн эрдмийн театр нь 54 дэх улирлын тоглолтын хүрээнд “Сонгодог урлаг хүүхдийн боловсролд” уриатайгаар “сонгодог урлагаар дамжуулан хүүхдийн боловсрол, ирээдүйн хөгжил төлөвшил, оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие бялдрын зөв хөгжилтэй, гоо зүйн мэдрэмжтэй иргэн төлөвшүүлэх” зорилготой ажиллаж байгаа бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар 9 дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүд болон Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн төвүүдийн хүүхдүүдийг уг хөтөлбөрт хамруулах чиглэлээр хамтран ажиллана.
2017 -оны 1 -р сарын 11
ДЭЛГЭРЭНГҮЙ