Авто замын барилга, засварын хяналтын ажилд Японы менежментийг нэвтрүүлнэ
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд танилцууллаа. Энэхүү гарын авлагыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ийн “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн “Хүйтэн, сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулсан юм. Гарын авлагад авто замын барилгын бэлтгэл ажлаас эхлээд дуустал, инженерийн шугам сүлжээ, талбайн цэвэрлэгээ, газар шорооны ажил, ус зайлуулах шугам, замын хучилт, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ хийж дуусталх бүх ажил, фото зургаар баримтжуулж, хяналт тавих норм норматив, стандартыг тусгаж өгснөөс гадна фото зураг хэрхэн авах зааврыг хавсаргажээ.
2017 -оны 1 -р сарын 24
ДЭЛГЭРЭНГҮЙ