“ОНЛАЙН” хурал зохион байгууллаа
Замын цагдаагийн албанаас Төв, орон нутгийн хэмжээнд түүний дотор улсын болон олон улсын чанартай босоо, хэвтээ тэнхлэгийн дагуух замуудад үйлдэгдэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол, зөрчлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн автозамуудад үйлдэгдэж буй осол, хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцлийг судалж тогтоох, арилгуулах, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүдийг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр 21 аймгийн Замын цагдаагийн тасаг, хэсгүүдтэй хамтран өнөөдөр Автотээврийн үндэсний төвд “Онлайн” хурал зохион байгууллаа.
2017 -оны 2 -р сарын 21
ДЭЛГЭРЭНГҮЙ