“Google Street View”-д зураглалаа оруулсан төв Азийн хамгийн анхны хот Улаанбаатар
Нийслэлийн ИТХ-аар батлагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Хотын захиргаа дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч Google компанитай албан ёсоор хамтран ажиллахаар болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Google компанийн Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, Орос дахь Засгийн газрын асуудал хариуцсан Ерөнхий захирал Susan Pointer нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотыг дэлхий нийтэд танилцуулж, аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google Map, Google Street View, Google Culture Institute, Google Art project төслүүдийг хэрэгжүүлнэ. Эдгээр ажлын эхлэх  болох Улаанбаатарын зураглалыг Google Street View – д оруулах нээлтийн үйл ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд боллоо. Google компанитай 2 жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийсний үндсэн дээр Улаанбаатар зураглалыг албан ёсоор оруулж байгаа юм. Ингэснээр дэлхийн аль ч цэгээс гар утас болон компьютер ашиглан хотын бүх гудамж талбай,  музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой боллоо.
 
2014 -оны 10 -р сарын 23
2096
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 1 жилийн өөрчлөлтийг фото зургаар танилцуулж байна
Нийслэлд өнгөрсөн 1 жилийн хугацаанд гарсан өөрчлөлтийг харьцуулсан фото зургийг цувралаар хүргэж байна
2014 -оны 10 -р сарын 1
2212
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улсын Арслан Н.Батсуурьт “Ланд крузер-200” автомашин гардуулан өглөө
Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 9 давж түрүүлсэн Монгол Улсын арслан Н.Батсуурьт Японы Тоёота корпориацийн Зүүн Ази болон далайн эргийн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирал Тоширо Хидака “Ланд крузер-200” маркын автомашиныг гардуулан өглөө.
2014 -оны 7 -р сарын 13
1534
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хөгжил, инноваци, хамтын ажиллагаа” үзэсгэлэн худалдаа Манжуур хотод боллоо
Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын хоорондын бүс нутгийн худалдаа, аялал жуулчлал, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөгжил, инноваци, хамтын ажиллагаа” сэдэвт Хятадын Хойд бүсийн Олон улсын шинжлэх ухааны үзэсгэлэн 11 дэх жилдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод боллоо.
2014 -оны 7 -р сарын 8
2483
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэцэг төвийн уулзвар дөрвөн замын уулзвар боллоо
Нийслэлийн нэг жилийн өөрчлөлтийг бид фото зургийн цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Цэцэг төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбосон шинэ замыг танилцуулж байна. Шинэ гудамж гаргахад 4895 ам метр талбайд хатуу хучилт хийж, 0.2 км авто зам, 510 ам метр талбайд явган зорчигчийн зам барьсан байна.
2014 -оны 6 -р сарын 30
2347
ДЭЛГЭРЭНГҮЙ