НИТХ-ЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНСУ-ЫН СӨҮЛ ХОТОД АЖИЛЛАЛАА
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаартус байгууллагаас зохион байгуулсан “Хотын санхүүгийн ил тод байдал” сэдэвт олон улсын бага хуралд оролцлоо.
Тус хуралд НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн төсөв, санхүүгийн ил тод байдлын” талаар илтгэл тавилаа. Айлчлалын үеэр Сөүл хотын ИТХ-ын дарга, Сөүл хотын захирагч нартай уулзаж,  хоёр хотын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.
Мөн энэ үеэрУлаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Хамтын ажиллагааны Санамж бичигт НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг,  Сөүл хотын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Хан Жун Жён нар гарын үсэг зуравгэж Нийслэлийн Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
2015 -оны 2 -р сарын 12
1025
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан анхны цэцэрлэг сургуулийн цогцолбор ашиглалтад орлоо
 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд чөлөөлсөн газар дээр баригдсан анхны 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборыг нийслэл хүлээн авлаа. Төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн групп” ХХК-ийн  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд барьсан   цэцэрлэг сургуулийн цогцолборын нээлтийн ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон бусад  холбогдох албаны хүмүүс оролцов. Төслийн хүрээнд баригдсан хамгийн анхны  сургууль цэцэрлэгийн цогцолборын туузыг тус өргөөний эзэд болох хүүхдүүд  хайчиллаа. 
 
2015 -оны 1 -р сарын 19
8408
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн "Хөдөлмөрийн аварга"-ууд тодорлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2012-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн дагуу  Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргасан 30 иргэнийг “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж, шагнал гардууллаа
2014 -оны 12 -р сарын 30
2798
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын шилдэг ажилтнуудад мөнгөн урамшуулал олголоо
Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагад амжилттай ажиллаж буй эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг шалгаруулан, урамшуулан, нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох зорилгоор тусгай шалгаруулалтын журам гаргасан. Уг журмын дагуу 2014 онд шалгуур үзүүлэлтийн дагуу шалгарсан эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шагнал гардууллаа. Нийт 248 их эмч, бага эмч, сувилагч, асрагчдад үнэлгээнээс хамаарч тус бүр 1,3 сая төгрөгөөс 2,1 сая төгрөгөөр, найман дүүргийн 46 Өрхийн эмнэлгийн хамт олонг 800 000-1 сая төгрөгөөр урамшууллаа.
 
2014 -оны 12 -р сарын 30
2897
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 375 жилийн ойн медаль гардууллаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан их хотын бүтээн байгуулалтад гар бие оролцон,  эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан ажиллаж байгаа тэргүүний ажилтнуудаа  “Нийслэлийн 375 жилийн ойн медаль”-аар шагналаа
2014 -оны 10 -р сарын 28
2807
ДЭЛГЭРЭНГҮЙ
Инчён-2014 Азийн зуны наадамд амжилттай оролцсон Монголын шигшээ багийн тамирчдыг шагналаа
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, Инчён-2014 Азийн 17 дахь удаагийн зуны наадамд амжилттай оролцсон Монголын шигшээ багийн тамирчдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагнал олгохоор шйдвэрлэжээ. Шагналыг өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2014 -оны 10 -р сарын 24
2342
ДЭЛГЭРЭНГҮЙ