ХОТЫН ДАРГЫН ӨГҮҮЛСЭН ХОТЫН ТҮҮХ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “UBS” телевизийн “Өглөөний мэнд, Улаанбаатар” нэвтрүүлэгт оролцож, нийслэл хот үүсгэн байгуулагдсан түүх болон бусад асуудлаар сонирхолтой яриа өрнүүлснийг хүргэе.
2021 -оны 3 -р сарын 22
1937
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.СУМЪЯАБАЗАР: ХАЛАМЖИЙН ШУНАЛТАЙ БИШ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ, ОРЛОГО ОЛОХ БИЗНЕСИЙН “ШУНАЛ БУЦАЛСАН” ХОТ БАЙГААСАЙ ГЭЖ БИ ХҮСДЭГ
Сэтгүүлч Б.Ганчимэгийн Нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазартай хийсэн ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна. Сэтгүүлч Б.Ганчимэг “Өвөрмөц шийдэл гаргачихаад, тэр бүр тохиолдохгүй онцгой нөхцөл байдлын үед хот хэмээх их айлыг удирдан ажиллаж буй түүнийг ямар нэртэй явж ирснийг бүгд мэднэ. Харин энэ удаагийн стандарт бус шийдвэрийнхээ араас ямар алдартай ирэх бол...” хэмээн ярилцлагаа эхэлжээ. Түүний асуултуудад Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэрхэн хариулсныг 24 эшлэлээр хүргэе.
2021 -оны 3 -р сарын 3
1112
ДЭЛГЭРЭНГҮЙ
НОК “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г амжилттай зохион байгууллаа
Монголчууд COVID19 цар тахалтай “албан ёсоор” учраад гурван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хоёр дахь удаагаа хатуу хөл хорио тогтоож, тэр нь өнөөдөр дуусав. Өнөөдрөөс өнгөрсөн 12 хоногийн хугацаанд зарласан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Засгийн газар, Онцгой комисс хэлснээрээ өнөөдрөөс хөл хориог тавьж, төр, хувийн хэвшлүүд бараг 100 хувь шахам хэвийн ажиллах шийдвэрийг гаргалаа. Үнэнийг хэлэхэд 12 хоног гэдэг бага хугацаа биш. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш цар тахлын тархалтын улмаас хэвийн амьдралын горимоо алдсан албан байгууллага, айл өрхүүд, иргэдэд энэ хатуу хөл хорионы өдрүүд амар байгаагүй.
2021 -оны 2 -р сарын 23
2054
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нэг хот-нэг стандарт”-365 хоногт
Улаанбаатар хот 2020 оныг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Эргэн санахад бид өмнө нь хотын стандарт гэх ойлголтыг төдийлөн мэддэггүй байж. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд хотын стандарт гэх үг та бидэнд бишгүй их сонсогдох болсон. Үүнийгээ дагаад стандарттай хотыг бий болгох нь иргэн бидний амьдралд хэрхэн нөлөө үзүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд хамгийн чухал гэдгийг ойлгож эхэлсэн.
2020 -оны 12 -р сарын 3
4473
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өчигдөр Улаанбаатараас орон нутаг руу 2,531 иргэн автобусаар явсан бол 204 иргэн иржээ
Хөл хорионы улмаас нийслэл болон орон нутагт гацсан иргэдийг өчигдрөөс хот хооронд зорчуулж эхэлсэн. Тухайн өдөр нийт 88 автобусаар 2,735 иргэн зорчжээ. Тодруулбал, нийслэл хотоос орон нутаг руу 14 чиглэлд 74 автобусаар 2,531 иргэн зорчсон бол орон нутгаас нийслэл рүү 14 автобусаар 204 хүн зорчсон байна.
2020 -оны 12 -р сарын 2
1304
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цар тахлын эсрэг мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэн хариу арга хэмжээ авах 21 ажил төлөвлөн ажиллаж байна
Дэлхий нийтэд тархсан цар тахлыг даван туулах, урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох, төрийн үйлчилгээг үзүүлэх гэх мэт олон арга хэмжээг дэлхийн хөгжингүй улс орны хотуудын захиргаа мэдээлэл технологийн дэвшилд тулгуурлан, цахим хэлбэрээр явуулж, тус асуудлыг хариуцан ажилладаг байгууллагуудтай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгаа юм.
2020 -оны 11 -р сарын 27
3245
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хурандаа Ц.Анхбаярыг Нийслэлийн Цэргийн штабын даргаар томиллоо
Нийслэлийн Цэргийн штабын даргаар хурандаа Ц.Анхбаярыг томилж, тамгыг нь хүлээлгэн өглөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон батлан хамгаалах салбарын алба хаагчид оролцсон юм.
2020 -оны 10 -р сарын 29
2505
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын шинэ суурьшлын бүсийн айлуудыг гэрэлтэй болгож, хүчдэлийг сайжруулжээ
УБЦТС ТӨХК нийслэлийн гэр хорооллын шинэ суурьшлын бүсэд байрлах гэрэл, цахилгаангүй айл өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох, сайжруулах ажлын хүрээнд дараах ажлыг гүйцэтгэжээ. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 25 хороодын нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17 дэд өртөөний өргөтгөл, шинээр 4 дэд өртөө угсрах ажлыг “Цацрах цог” ХХК-с хийж гүйцэтгэсэн.
2020 -оны 10 -р сарын 28
1244
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгч хамрагдахгүй
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт 2020-2021 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ. Хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэлийн гэр хорооллын бүсэд орой, шөнийн цагаар буюу 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдоно.
2020 -оны 10 -р сарын 28
1296
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Төмөрдулам: Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд стандартыг мөрдүүлж, бүрэн хяналт тавьж байна
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламтай хотын стандарт, баримт бичиг, “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар ярилцлаа.
2020 -оны 9 -р сарын 28
2230
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.ОТГОНСҮХ : Сургууль орчмын аюулгүй байдлыг хангах зорилгоор 78 байршилд  100 гаруй явган гарцын босоо гэрэлтүүлэг, 1400 ширхэг замын цацруулагчийг байршууллаа
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлуудын талаар тодрууллаа.
2020 -оны 8 -р сарын 11
2555
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: Улаанбаатар хотын замуудад ус зайлуулах шугам хийхэд 180 тэрбум төгрөг шаардлагатай
Улаанбаатар хотод хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа.
2020 -оны 8 -р сарын 4
2310
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.ОТГОНСҮХ: Нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалаас гадна соёл, үйлчилгээн дээр анхаарна
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалын явцыг шалгаж, автобус компаниудад үүрэг чиглэл өглөө. Ажлын хэсэг энэ долоо хоногийн ээлжит хяналт шалгалтаа “Автобус 1” компани дээр хийлээ.
2020 -оны 8 -р сарын 3
2124
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үерийн далан хогийн цэг биш нийслэлчүүд ээ!
Хавартаа шар усны үерт, зундаа борооны усанд автдаг үзэгдэл нийслэлд өнөө жил давтагдаж байна. Хэд хоногийн өмнө Улаанбаатар хотод 10 гаруй минутын аадар бороо ороход Нарны зам усанд автаж, Чингүнжавын гудамжны зам “урссан”.
2020 -оны 7 -р сарын 9
2033
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТАПАН МИШРА: Тогтвортой хөгжил-тогтвортой төрийн алба
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, Төрийн албаны зөвлөлийн дарга нар уулзаж НҮБ-ын төрийн албаны өдөр болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны тухай, төрийн албаны шинэтгэлийн үйл явц тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж байгаа зэрэг бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлаа.
2020 -оны 7 -р сарын 8
2221
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: Он дамжин хэрэгжиж буй зам, барилгын ажлуудыг эрчимжүүлнэ
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан “Авто замын газар чөлөөлөлт”-ийн ажлын хэсэг шуурхай хуралдаж он дамжин хэрэгжиж буй зам барилгын ажлууд, замын трасст өртсөн айлуудын газар чөлөөлөлтийг яаралтай дуусгах талаар хуралдлаа.
2020 -оны 5 -р сарын 19
2919
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Мэдээлэл, инновацийн төв” нээгдлээ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой “Мэдээлэл инновацийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
2020 -оны 5 -р сарын 15
2475
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Шинэ он – шинэ хандлага” сэдэвт зөвлөлдөх уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн тавьсан илтгэлийн ТОЙМ
“Бага зардлаар ихийг хийх”-ийг шаардаж буй цаг үед бид төрийн албанд ажиллаж байна. Шинэтгэлийн стратегийн зорилтуудаа Төрийн албаны зөвлөл 2020 онд дараах байдлаар эрэмбэлэн ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТУУДАА тодорхойллоо. Эдгээр зорилтуудыг цаг тутам, өдөр тутам, сар тутам ажилдаа тусган авч хэрэгжүүлэн шударга ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд чанартай хүргэ!
2020 -оны 5 -р сарын 12
2970
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ш.Анхмаа: Нийслэлийн бүх сургууль хоёр ээлжид бүрэн шилжлээ
-31 сургууль гурван ээлжээр хичээллэж байсныг хоёр ээлжид бүрэн шилжүүллээ. Нийслэл Улаанбаатар хотод 2016-2020 онд нийтдээ 135 цэцэрлэг, 67 сургууль, 16 бага сургуулийг барьжээ. Ингэснээр бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж чадлаа. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт ирэх хичээлийн жилд дэлхийн жишигт нийцсэн 85 хувьд хүрэх болно. Үүний төлөө цэцэрлэгийн барилга барих, өргөтгөхөөс гадна байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулах ажлыг зохион байгуулж хэд хэдэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн цэцэрлэг нээн ажиллуулж байгаа.
2020 -оны 5 -р сарын 12
2465
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цар тахлын үеийн сургуулилалт хийж, туршлага өвөртлөв
Манай улс одоогоор халдварыг дотооддоо алдаагүй ч хэрэв тархвал төр, алба хаагч, иргэн бүр өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар арга хэмжээ авахыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр туршлаа. Тодруулбал, Онцгой байдлын, Цагдаагийн, Хил хамгаалах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЭМЯ, Гамшгаас хамгаалах улсын албад, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газрынхан хамтран коронавирусийн халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтынхаа хоёр дахь өдрийн бэлтгэл хангасан юм.
2020 -оны 5 -р сарын 8
2367
ДЭЛГЭРЭНГҮЙ