Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021-12-13 09:30:47

2021 оны 12 сарын 13-ны өдөр                               Дугаар А/956                                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10/29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.“Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/65 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх “Боловсролын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт” -ын 7 дахь заалтын “төсөвт өртөг” болон “2021 онд санхүүжих дүн” хэсгийн “37.4” гэснийг тус тус “60.0” гэж өөрчилсүгэй.

 

        2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 22,600,000 (хорин хоёр сая зургаан зуун мянга) төгрөгийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10/29 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын XI-д заасан “Бусад” зардлаас холбогдох хууль, журамд нийцүүлэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ (Б.Мөнхбат)-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                              ЗАХИРАГЧ                                                    Д.СУМЪЯАБАЗАР