Ажилд урьж байна

2021-12-10 19:14:07

Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр НЗДТГ-ын хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжид ЖОЛООЧ нээлттэй сонгон шалгаруулж авна.

Доорх ажлын зартай танилцаж, шаардлага хангасан хүн материалаа зааврын дагуу ирүүлнэ үү.

Зарласан: 2021 - 12 - 10

Дуусах:     2021 - 12 - 23

Хоног:      13 хоног

Энэхүү албан тушаалд хүсэлт гаргагч нь холбогдох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх ба олон нийттэй харьцах харилцааны чадвартай байх.

Гүйцэтгэх үүрэг:

  • Тээврийн хэрэгслийг зориулалт, батлагдсан хуваарийн дагуу ашиглаж, гүйцэтгэх ажлын удирдамж, төлөвлөгөө, төсөв, гэрээ, хэлцэлд заасан маршрутаар ашиглах.
  • Төслийн зохицуулагч, дэд зохицуулагчийн зөвшөөрөлгүйгээр ажлын бус цагаар, амралтын өдөр болон баяр ёслолын өдрүүдэд автомашин ашиглахгүй.
  • Автомашиныг ажлын цаг дууссаны дараа байгууллагаас хуваарилсан болон зөвшөөрсөн авто зогсоол /гарааш/-д тавьж, хариуцсан ажилтан /оффис менежер/-д автомашины түлхүүр хүлээлгэн өгнө.
  • Жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль, аваар, ослын тохиолдолд автомашинд учруулсан хохирлыг бүрэн хариуцна.
  • Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн болон эрүүл мэнд хэвийн бус нөхцөлд автомашин жолоодохыг хориглоно.
  • Техникийн бэлэн байдлыг хангах, техникийн шаардлага хангасан, зориулалтын тээврийн хэрэгслээр үйлчлэх үүрэгтэй.

Тавигдах шаардлага:

  • Холбогдох чиглэлээр В болон С ангиллын үнэмлэхтэй байх.
  • 10 жилээс дээш жолоо барьсан туршлагатай байх.
  • Харилцааны соёлтой байх.
  • Багаар ажиллах чадвартай байх.
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй байх.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Жолооны үнэмлэхийн хуулбар
  • Албан газрын тодорхойлолт
  • Төрийн албан хаагчдын анкет бөглөх

Холбоо барих хаяг:

Соёлын төв өргөө, 406 тоот өрөө Бага тойруу 1,

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Амарын гудамж-2,

Улаанбаатар хот 14141 Монгол Улс

Утас: +976 70003099

Факс: +976 70003098

Цахим хуудас: www.ub-subcenter.mn

Материал хүлээж авах эцсийн хугацаа: 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 17:00 цаг