Ажлын хэсэг байгуулах тухай

2021-11-29 11:10:47

2021 оны 11 сарын 29-ний өдөр                                Дугаар А/929                                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

      Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

              Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилтын хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаардах зарим үйл ажиллагаа эрхлэхэд олгохоор хуульд зааснаас бусад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, төрийн үйлчилгээнд хүнд суртал, шат дамжлага бий болгож буй захиргааны актуудыг хүчингүй болгох, өөрчлөх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.

 

            2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж болон мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудын оролцоог ханган 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор боловсруулж, танилцуулахыг Ажлын хэсэг (Д.Мөнх-Эрдэнэ)-т даалгасугай.

 

         3.Ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                        ЗАХИРАГЧ                                                   Д.СУМЪЯАБАЗАР