Ажлын хэсэг байгуулах тухай

2021-11-10 09:39:05

2021 оны 11 сарын 10-ны өдөр                                 Дугаар А/879                                                   Улаанбаатар хот

 

 

 

 

     Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10.5 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 314 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нийслэлд хэрэгжиж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

               Ажлын хэсгийн

              ахлагч:

 

Ж.Сандагсүрэн

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч

              Гишүүд:  

Ү.Ганболд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга

 

Б.Мөнгөншагай

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

И.Баатархүү

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

Б.Бямбасүрэн

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлогын судалгааны тасгийн дарга

 

Х.Наранчимэг

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Хууль эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн зохион байгуулагч /зөвшилцсөнөөр/

                Нарийн бичгийн

                дарга:

 

Х.Гантулга

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга

       2.Бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг (Ж.Сандагсүрэн)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                         ЗАХИРАГЧ                                            Д.СУМЪЯАБАЗАР