Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дэргэдэх “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ. Тус хөтөлбөр нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээ шаардлагыг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой. Түүнчлэн санхүүгийн болоод үйл ажиллагааны тал дээр тогтворжих, гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг суулгахаар зорьж байгаа юм.
Бизнес инкубатор хөтөлбөрт хамрагдсанаар бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг олгох багц сургалтууд болон арга хэмжээнд хамрагдаж, ая тухтай өрөө, талбай, өндөр хурдны интернэтээр хангагдаж, салбар салбарын залуучуудын коммюнитид нэгдэж, мэдлэг туршлагаа солилцох боломжтой.
Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Материалыг долдугаар сарын 22-ноос эхлэн наймдугаар сарын 2-ны 18:00 цаг хүртэл хүлээн авах юм. Шалгаруулалт I шатанд онлайн форум, II шатанд ярилцлага хэлбэрээр явагдана.
Хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргагчдад тавих шаардлага
Цахимаар бүртгүүлэх хаяг:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг: https://www.facebook.com/hubinnovationcenter
Мөн 70111299, 95563051 утсаар холбогдон, хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР