Жуулчдад зориулсан шинэ төв нээлтээ хийлээ

2013-07-05 00:00:00
Өнөөдөр Монголын аялал жуулчлалын салбарын түүхэнд шинэхэн хуудас нэмсэн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлэл, сурталчилгааны төвийн нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга болон ССАЖЯ-ны төлөөлөгчид, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцов. Шинэ төв Нийслэлийн нутгийн захиргааны IV байр буюу хуучнаар Улаанбаатар бизнесийн хөгжлийн төвийн нэгдүгээр давхарт байрлаж байгаа юм. Энэхүү төвөөс гадаад, дотоодын жуулчдад аялал жуулчлалын бүх төрлийн мэдээлэл, лавлагаа өгөх бөгөөд  өгөх,  Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд, хотын аяллын маршрутыг танилцуулах юм.  Жуулчдад мэдээлэл өгөх шинэ төвийн нээлттэй зэрэгцэн аялал жуулчлал өндөр хөгжсөн хотуудын адилаар хоттой танилцах City tour bus тойрон аяллын автобус  аялж эхэллээ. Аяллын автобус нь  өдөр бүр тогтсон цагт  төвийн гаднаас  зочид, жуулчдыг суулган Улаанбаатар хотыг тойрч танилцуулах  юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.