Улаанбаатар метроны өртөөг тэмдэгжүүлэн, хамгаалалтад авлаа

2013-06-11 00:00:00
Улаанбаатар метро өртөөг тэмдэгжүүлэх ёслолын ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ “Метро бол манай улсын хөгжил цэцэглэлтэд онцгой, чухал хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтын ажил болно. Бид метротой болж чадвал орчин үеийн хот болон хөгжиж байгаагийн нэг том илэрхийлэл болох юм. Орчин үеийн хот болж чадвал бид Олимп зохион байгуулах тухай ярьж чадна” гэж онцоллоо