“Монгол цэргийн жавхаа” анхдугаар уралдаан

2013-05-26 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай  А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан. Захирамжийн дагуу НЗДТГ, Батлан хамгаалахын яам, Цэргийн хүчний Жанжин штабаас уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан, ажлын хэсгийн ахлагчаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллалаа.  “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг  2 үе шаттай явуулсан бөгөөд эхний шалгаруулалт 04 сарын 01-ээс 05 сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болж, 7200 гаруй цэргийн албан хаагч оролцсон эхний шалгаруулалтаас шилдэг 9 анги буюу Зэвсэгт хүчний  013, 029,  032, 084, 120, 150, 326 дугаар,  дотоодын цэргийн 805, хилийн цэргийн 151 дүгээр ангиуд шалгарсан юм.