Монголын Мянганы сорилтын сангийнхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгөлтэй боллоо

2013-05-20 00:00:00
Монголын Мянганы Сорилтын Сан, Цэвэр агаар төслөөс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь жишээ нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил юм. Энэ жил ногоон байгууламжийг нэмэгдүүлэх   зорилгоор “Цэцэрлэгжүүлэлт” хөтөлбөрийг нийт аж ахуйн нэгжид нээлттэй зарласан бөгөөд уг хөтөлбөрөөс шалгарсан байгууллагууд үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна. Мөн нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнийн санаачлагаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ММСС-н нэрэмжит төгөл бий болгох гэж байна. Тус төгөлд 0,95 га газарт  10 төрлийн 2000 орчим  модыг тарьж ургуулах бөгөөд энэ ажлын эхлэл болгож өнгөрсөн амралтын өдөр ММСС-гийн  6 төслийн  болон төв оффисийн 50 гаруй ажилчид ҮЦХ-гийн ажилчидтай хамтран мод тарилаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.