Танилцуулга, бүтэц бүрэлдэхүүн

2017-01-02 14:45:52

ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Нийслэлийн Засаг даргад бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх, түүнийг ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг тус тус удирдлага болгон ажиллана. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4.2-т заасан төрийн албанд баримтлах үндсэн зарчмуудаас гадна төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтална.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шинжлэх ухаанд суурилсан, бүтээлч, хариуцлагатай, нэгдмэл, хамтын хөгжлийн удирдлагаар манлайлж, үйлчилгээний шинэ менежментийг нэвтрүүлэн "ТОГТВОРТОЙ, НОГООН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БҮХИЙ ХОТ"-ыг иргэдийн оролцоотой хөгжүүлнэ.

БҮТЭЦ