307 албан хаагч тангараг өргөлөө
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны 44 байгууллагын 307 төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо.
2018 -оны 10 -р сарын 17
88
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны тайлан танилцууллаа
“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны төгсгөлийн тайлангийн танилцуулга болон хэлэлцүүлгийг 2018 оны 10 дүгаар сарын 16-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар болон нийслэлийн харьяа байгууллага, инженерийн хангамж, олон улсын болон банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн 60 орчим төлөөлөл оролцлоо. Судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт хийж гүйцэтгэсэн.
2018 -оны 10 -р сарын 16
251
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээн эхэллээ
Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой Уран жолоодлого-Ур чадварын тэмцээнийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас жил бүр байгууллагынхаа жолооч нарын дунд зохион байгуулдаг. Тэмцээн нь ажилтан ажиллагсдаа сурган чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, тогтвортой ажлын байраар хангах ач холбогдолтой.
2018 -оны 10 -р сарын 16
440
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөдөөнөөс хотруу чиглэсэн төвлөрөл Монгол орон дахь шилжилт хөдөлгөөнийг тодорхойлж байна
Монгол улсын дотоодын шилжих хөдөлгөөний талаар улсын хэмжээнд анх удаа цогц судалгаа хийж үр дүнг нь гаргалаа. Дотоодын шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс, хотжилт эрчимтэй явагдаж, хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байгааг судалгааны дүгнэлт харуулж байна.
2018 -оны 10 -р сарын 16
469
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” аян үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян хэрэгжүүлж байгаа бөгөөд цэргийн алба хааж байгаа залуучуудад хотын соёлч иргэний эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
2018 -оны 10 -р сарын 16
234
ДЭЛГЭРЭНГҮЙ
"НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУ ХӨТӨЧ" сургалт эхэллээ
Залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон Аялал жуулчлалын газар хамтран 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна. Тус сургалтад хөтөч болох сонирхолтой 200 залуучууд хамрагдаж байгаа бөгөөд ирцээ бүрэн хангаж, сургалтыг амжилттай дүүргэсэн залуучуудад батламж олгох юм.
2018 -оны 10 -р сарын 16
836
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-уул дүүргийн сурагчид япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдана
Нийслэлийн Хан-Уул дүүрэг нь Япон Улсын Мусашимураяама хоттой 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд хоёр дүүрэг сурагч солилцооны хөтөлбөрийг эхлүүлж эхний байдлаар Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 4-6 дугаар ангийн 5 хүүхдүүдийг үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон шалгаруулж, Мусашимураяама хотод зохион байгуулагдах соёл, урлаг, спортын арга хэмжээнд оролцуулахаар боллоо. Сонгон шалгаруулалтад нийслэл, дүүрэгт урлаг, спортоороо бусдыгаа тэргүүлдэг сурагчид шалгарсан бөгөөд тус хотын соёл, урлагийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн авьяаслаг хүүхдүүдийг төлөөлөн оролцох юм.
2018 -оны 10 -р сарын 16
375
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд байрлах “Туушин” зочид буудал нийтийн эзэмшил газарт явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас нийслэлийн Засаг даргын захирамжаар албадан буулгалаа.
2018 -оны 10 -р сарын 16
182
ДЭЛГЭРЭНГҮЙ
УЛААНБААТАР ХОТЫН ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ НИТХ-Д ӨРГӨН БАРИНА
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө батлах тухай болон “Манай хороо-Миний гудамж” аяны дүнг танилцуулсан юм.
2018 -оны 10 -р сарын 15
133
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ДУУГААР ХӨЛӨГЛӨСӨН ИРЭЭДҮЙ” урлагийн наадам боллоо
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд асрамж, халамжийн төвүүдийн хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох “ДУУГААР ХӨЛӨГЛӨСӨН ИРЭЭДҮЙ” урлагийн наадмыг 7 дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.
2018 -оны 10 -р сарын 15
530
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ амралтын өдрүүдэд боллоо
Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж ажиллалаа.
2018 -оны 10 -р сарын 15
160
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Экобин” хог, ачиx цуглуулах шийдлийг туршиж байна
Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог цуглуулах, ачих дэвшилтэт “Экобин” шийдэлтэй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөр болон албаны хүмүүс танилцлаа.
2018 -оны 10 -р сарын 15
358
ДЭЛГЭРЭНГҮЙ