Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо шилдгээр шалгарав
Нийслэлийн хороодын үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагч, хэсгийн ахлагч нарын ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах зорилгоор нийслэлийн 2018 оны “Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагчдын баг” шалгаруулах болзолт уралдааныг нийслэлийн 152 хороо, 1480 хэсгийн ахлагчдын дунд зарлаж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Хорооны үйл ажиллагааны ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ 10 бүлгийн 65 үзүүлэлтээр, хэсгийн ахлагч нарын багийн ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ 5 бүлгийн 44 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.
2018 -оны 10 -р сарын 17
452
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга эмгэнэл илэрхийллээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь энэ сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
2018 -оны 10 -р сарын 17
5607
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүрэг шилдэгээр шалгарлаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо- Миний гудамж” аяныг зохион байгуулахаар баталсан юм. Аян өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс энэ сарын 1-н хүртэл үргэлжилсэн. Аяны шилдгүүдийг өнөөдөр тодруулж, шагналыг гардууллаа.
2018 -оны 10 -р сарын 17
198
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль зөрчвөл хариуцлага хүлээдэг гэдгийг сурагчдад ойлгуулах зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт боллоо
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үйл явц болон хууль, эрх зүйн мэдлэг олгох, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сар бүр тогтсон хувиараар шат дараатай сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа билээ.
2018 -оны 10 -р сарын 17
214
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Бэлгийн хүчирхийллийн хохирогчдод нийгмийн ажил, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Сүүлийн 3 жилд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо нэмэгдэж, тэдгээр хүүхдүүд болон тэдний гэр бүлд үзүүлж буй сэтгэлзүйн болон нийгмийн ажлын үйлчилгээг чанаржуулах шаардлагатай байна. Иймд Нийслэлийн халамж, асрамжийн төвийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудын хүсэлтийн дагуу бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд болон тэдний гэр бүлд нийгмийн ажил үйлчилгээ үзүүлэх болон сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх арга зүйг нэмэгдүүлэх сургалтыг 2018 оны 10 сарын 16-ны өдөр Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын сургалтын танхимд зохион байгууллаа.
2018 -оны 10 -р сарын 17
221
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЗАЛУУЧУУД СУДЛАЛ 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.5-д “Нийслэлийн хөгжил, тохижилтыг сайжруулах зорилтот төслүүдийг хэрэгжүүлж, залуучуудын санаачилга, оролцоог нэмэгдүүлэх”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.2-т “Залуучуудын нийгэм, улс төрийн оролцоо, нас, сэтгэхүй, түүх, соёл, хөгжлийг судлах эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг хөгжүүлэх” зорилтууд тусгагдсан.
2018 -оны 10 -р сарын 17
1140
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өвөлжилтийн бэлтгэл арга хэмжээний чиглэлээр дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудтай шуурхай хуралдлаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 10-р сарын 04-ний өдрийн 25 дугаар хурлаар нийслэлийн 2018-2019 өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийсэн бөгөөд зөвлөлийн хурлаас зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой дараах чиглэлүүдийг өгсөн юм.
2018 -оны 10 -р сарын 17
189
ДЭЛГЭРЭНГҮЙ
Грийн хаус хотхоны арын явган хүний замыг чөлөөлж, тохижуулах ажлыг эхлүүллээ
“Явган хүний замыг чөлөөлөх” аяны хүрээнд өнөө өглөө ХУД-ийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны араар явсан авто зам дагуух явган хүний замыг чөлөөлөх ажлыг нийслэлийн Газрын алба, Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран хийлээ. Тухайн хэсэг дэх явган хүний зам дундаа 38 метр газарт хэт нарийссан учраас явган хүн явах боломжгүй байсан юм.Грийн хаус хотхоны хашааг буулгаж явган хүний замыг нэмж гаргаснаар иргэд аюулгүй замаар зорчих боломж бүрдэж байна.
2018 -оны 10 -р сарын 17
828
ДЭЛГЭРЭНГҮЙ
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс нийслэлийн Засаг даргын захирамжаар “Явган зам” аяныг хэрэгжүүлж байна. Энэ талаар болон нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлын талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун нар мэдээлэл өглөө.
2018 -оны 10 -р сарын 17
1883
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дизель автобуснаас ялгарах хөө тортогжилт (pm)-ыг бууруулах төсөл хэрэгжиж байна
Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу “Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортгийн шүүлтүүр (DPF)-ийг нэмэлтээр тоноглож дизель автобуснаас ялгарах хөө тортогжилт(PM)-ыг бууруулах төсөл” хэрэгжиж байна.
2018 -оны 10 -р сарын 17
228
ДЭЛГЭРЭНГҮЙ
2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 19-21-ны өдрүүдэд болно
Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанд дүүргийн ЗДТГ-ын дарга нар болон цэргийн штабын дарга нар оролцлоо. Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага энэ сарын 19-21ны өдрүүдэд явагдах гэж байна. Энэ удаагийн цэрэг татлагаар орох залуучуудад цэргийн зарлан дуудах мэдэгдэл бичиж тарааснаас 95.9 нь хүргэгджээ.
2018 -оны 10 -р сарын 17
520
ДЭЛГЭРЭНГҮЙ