“ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөрийн хүрээнд тэргүүний байгууллага, эрүүл мэндийн ажилтан, сайн санааны туслагч нарыг шалгарууллаа
Нийслэлийн Эрүүл мэндийн дэд хөтөлбөрийн хүрээнд даралт ихсэлтийн урьдчилан сэргийлэлт, эрт оношлох, хяналтыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном” сангаас хамтран “ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
2019 -оны 6 -р сарын 6
234
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцаллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа.
2019 -оны 6 -р сарын 6
289
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын тогооч нар ур чадвараараа өрсөлдөж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Дэлхийн тогооч нарын холбоо, Монголын мастер тогоочдын холбоо хамтран Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Чингис хааны цом 2019” олон улын тогооч нарын тэмцээн өнөөдөр “Мишээл экспо” төвд эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг болон бусад албаны төлөөлөл, Монголын мастер тогоочдын холбооны удирдлагууд, тэмцээнд ур чадвараа сорьж буй тогооч нар оролцов.
2019 -оны 6 -р сарын 6
85
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч "Номин холдинг" компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайд "Номин холдинг" компани барилга барих гэж буйг оршин суугчид нь эсэргүүцэн хотын захиргаанд хандсанаар нийслэлийн Засаг дарга газар нь очиж нөхцөл байдалтай танилцсан билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 ам метр газрыг эзэмшиж буй "Номин холдинг" компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа.
2019 -оны 6 -р сарын 6
65
ДЭЛГЭРЭНГҮЙ
Залуу гэр бүлд “Түрээслээд өмчлөх” хэлбэрээр байртай болох боломж нээгдлээ
Дөнгөж гэрлэж, хамтын амьдралаа эхлүүлж байгаа залуу гэр бүлд орон байрын асуудал эн тэргүүний асуудал. Тэгвэл дөнгөж гэрлэсэн, гэрлэхээр зэхэж байгаа залуу хосуудад өргөө гэрээ барих шинэ боломжийг Бармон ХХК-ийн барьж байгаа дахин төлөвлөлтийн төсөл олгож байна.
2019 -оны 6 -р сарын 6
402
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот ухаалаг зогсоолтой болно
Нийслэлийн засаг даргын 2018 оны А/776 тоот захирамжийн дагуу “УБ Паркинг -Ухаалаг авто зогсоол” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын анхны ухаалаг авто зогсоолын үйлчилгээг энэ сарын 8-нд нээхээр болжээ.
2019 -оны 6 -р сарын 6
380
ДЭЛГЭРЭНГҮЙ
Архивын 19 төрлийн лавлагааг гэрээсээ онлайнаар захиалах боломжтой
“Төрийн үйлчилгээний Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Архивын газрын Лавлагаа, үйлчилгээний хэлтсийн Лавлагаа мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Дөлгөөнтэй ярилцлаа.
2019 -оны 6 -р сарын 6
603
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гемодиализын тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн иргэдэд үзүүлж буй гемодиализын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд гемодиализын тасаг нээн ажиллуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлэх тасаг нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов.
2019 -оны 6 -р сарын 5
60
ДЭЛГЭРЭНГҮЙ
“НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУ ХӨТӨЧ” төлбөргүй сургалтын бүртгэл эхэллээ
Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, залуучуудыг аялал жуулчлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтөчийн талаарх анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Нийслэлийн залуу хөтөч” сургалтыг зургадугаар сарын 17-19-ний өдрүүдэд 13:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна.
2019 -оны 6 -р сарын 5
335
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын цагдаагийн Гүүрэн гарцын дам нурууг цутгаж буйтай холбоотойгоор Нарны зам дагуу түр тулаасууд байрлуулжээ
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр,орлогч дарга Б.Индра болон холбогдох албан хаагчид Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарц барих төслийн ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа энэхүү бүтээн байгуулалтын үеэрх авто замын хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн, шийдлүүдийг тодорхойлж, гүйцэтгэгч компани болон хариуцсан албан хаагчдад зарим үүрэг даалгаврыг өгсөн юм.
2019 -оны 6 -р сарын 5
209
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч Сөүл хотын төлөөлөгчидтэй уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНСУ-ын Сөүл хотын захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын дарга Чэн Хён Шел, захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын ахлах ажилтан Ким Жэ Хи нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Улаанбаатар хотын Сэлбэ гол дагуу “Үндэсний соёл амралтын цогцолбор” барих төслийг хамтарч хэрэгжүүлэх болон Сөүл хотын захиргааны хөрөнгө оруулалтаар хийгдсэн зарим ажлуудын талаар ярилцаж санал солилцов.
2019 -оны 6 -р сарын 4
38
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна
Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр “Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна.
2019 -оны 6 -р сарын 4
270
ДЭЛГЭРЭНГҮЙ