Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх сургалт эхэллээ
Вакцин дархлаажуулалтын "Глобал Алянс" сангийн санхүүжилтээр ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ-өөс хамтран халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлын сургалтыг дүүрэгчилсэн байдлаар зохион байгуулж эхэллээ. Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ӨЭМТ, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, вакцинатор болон нийгмийн ажилтан, бусад холбогдох мэргэжилтнүүд сургалтанд хамрагдаж байна. Сургалтад хамрагдсанаар дархлаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэдэг эмч, сувилагч, нийгмийн ажилтан, халдвар судлагч болон бусад холбогдох мэргэжилтнүүдийн мэдлэг хандлага сайжирч, шинэ вакциныг нэвтрүүлэх үйл явц амжилттай хэрэгжих юм.
2019 -оны 3 -р сарын 19
172
ДЭЛГЭРЭНГҮЙ
Онцгой байдлын газраас зохион байгуулсан сургалтад хамрагдлаа
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар захирамжийн хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай” сэдэвт танхимын сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгууллаа.
2019 -оны 3 -р сарын 19
153
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нээгдлээ
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээж байна.
2019 -оны 3 -р сарын 19
443
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл, дүүргийн удирдлага, гадаад харилцааны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулав
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдийн удирдах албан тушаалтан болон гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалтыг Гадаад харилцааны яам нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.
2019 -оны 3 -р сарын 19
428
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.
2019 -оны 3 -р сарын 19
159
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд “Цахим бодлогын зөвлөл” ажиллана
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэхийг зорин ажиллаж байгаа билээ.
2019 -оны 3 -р сарын 19
498
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хоёр барилгын хооронд гарсан галыг бүрэн унтраажээ
Галын дуудлага авсан даруйд Гал унтраах, авран хамгаалах 10-р ангийн алба хаагчид болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ирж барилгын гадна талыг хамгаалалтад авч, гал унтраах арга хэмжээг шуурхай авснаар галыг бүрэн унтраасан байна.
2019 -оны 3 -р сарын 18
56
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн мэдээлэл хийлээ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд дүүргүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн өнөөдрийн зөвлөгөөний үеэр мэдээлэл хийсэн юм. Мэдээллийнхээ эхэнд Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийнхээ тоон мэдээллийг хүргэлээ. Сонгинохайрхан нь 32 хороотой, 120.1 га газар нутагтай, 322458 хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг юм. Тус дүүрэгт Монгол Улсын нийт хүн амын 11.6, нийслэлийн нийт хүн амын 22.8 хувь нь оршин суудаг.
2019 -оны 3 -р сарын 18
1006
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдан авах ажиллагааг олон нийтэд нээлттэй хэрэгжүүлэхийг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтны өнөөдрийн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зарим асуудалд тодруулга авч, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.
2019 -оны 3 -р сарын 18
601
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил бөгөөд төлөвлөгөөний дагуу Хууль, зүйн үндэсний хүрээлэнгээс сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлсэн байна.
2019 -оны 3 -р сарын 18
38
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд
Усны тухай хуулийн 10.1.3, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/156 дугаар тушаалаар батлагдсан "Ус ашиглалт хэрэглээг тоолууржуулах журам", Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 09/322 дугаартай албан даалгаварын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах үүднээс ус авах шугам хоолойдоо стандартын шаардлага хангасан цэвэр усны тоолуур тавьж ажиллахыг анхааруулж байна.
2019 -оны 3 -р сарын 18
495
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд
Усны тухай хуулийн 7.3-т заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах ажлыг нийслэлд үргэлжлүүлэн хийж байна.
2019 -оны 3 -р сарын 18
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойг тохиолдуулан шагнал гардууллаа
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын шагналаар зарим тэргүүний офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар гардуулан өглөө.
2019 -оны 3 -р сарын 18
475
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар өнгөрсөн 14 хоногийн цаг үеийн байдлаар зарим байгууллагын удирдлага мэдээлэл хийв.
2019 -оны 3 -р сарын 18
353
ДЭЛГЭРЭНГҮЙ
Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, дэд сайд Т.Дуламдорж, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар болон холбогдох албаны төлөөллүүд оролцов.
2019 -оны 3 -р сарын 17
348
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар инновацийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас санаачлан хэрэгжүүлж буй олон нийтэд инновацийн соёлыг түгээх, өсвөр насны хүүхэд, залууст инновацийн ойлголтыг бий болгох, хувь хүний хөгжлийг дэмжих зорилго бүхий хөтөлбөрийн ээлжит танилцах аялал боллоо. Энэ удаад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдыг урин “Улаанбаатар инновацийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцуулсан бөгөөд үргэлжлүүлэн “Инновацийн экосистемд төрийн оролцоо”, “Гадаадын их дээд сургуулиудад элсэн оролцоход анхаарах зүйлс” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
2019 -оны 3 -р сарын 15
237
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалт зохион байгуулагдлаа  
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Жендерийн талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднээр дамжуулан сургууль, байгууллагуудыг идэвхжүүлэх, ажилтан албан хаагчдын ойлголт мэдлэгийг сайжруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд 30 эрэгтэй сургагч багш бэлтгэх “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-тай хамтран зохион байгууллаа.
2019 -оны 3 -р сарын 15
199
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголын онлайн худалдааны салбарт нэгэн шинэ өнгө төрх нэмэгдлээ
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дэргэдэх “Улаанбаатар инновацийн төв-ийн инкубаторт бойжиж буй “Амар екоммерс” ХХК-ийн шинэ үйлчилгээ болох шинэлэг өнгө төрх, хурдан шуурхай үйлчилгээ, зах зээлийн хамгийн хямд үнэ, баталгаат найдвартай бүтээгдэхүүн гэсэн үндсэн зарчмыг баримталсан, дотоод, гадаадын 1200 гаруй бренд бүтээгдэхүүнийг байршуулаад буй онлайн худалдааны цахим хуудас Авлаа.мн өнөөдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үүд хаалгаа нээлээ.
2019 -оны 3 -р сарын 15
208
ДЭЛГЭРЭНГҮЙ