“Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилтууд” бичиг баримтын төслийг НИТХ-аар батлуулахыг хотын Захирагчаас хүслээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Улаанбаатар хот хоёрын хооронд 2016 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотноо нутагшуулах нь” төслийн үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг энэ үеэр хөндөн, санал солилцов.
2019 -оны 5 -р сарын 14
444
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн 15 сургууль нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтээ цахимаар авч байна
Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас өнөөдөр Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, Боловсролын салбарын мэдээллийн системийн хөгжүүлэлтийн багийн зөвлөх шинжээч Д.Үнэнбат нар хийв.
2019 -оны 5 -р сарын 14
200
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн богино эргэлтийн болон экспресс чиглэл нээнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх танилцуулав. Албан даалгаврын хүрээнд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын 55 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж, баталсан байна. Энэ дагуу нийтийн тээврийн үйлчилгээний газраас өдөр тутам үндсэн болон хот орчмын, шөнийн, зуслангийн гэсэн нийт 93 чиглэлд, 19 аж ахуйн нэгж, байгууллагын угсраа, их, дунд багтаамжийн 943 автобус, троллейбусны хөдөлгөөний бүртгэл, хяналт, шуурхай зохицуулалтыг хийж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.
2019 -оны 5 -р сарын 13
115
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцын тухай хэлэлцлээ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор болоод нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан танилцуулга хийв.
2019 -оны 5 -р сарын 13
183
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах талаар судалж, санал боловсруулахыг даалгав
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.
2019 -оны 5 -р сарын 13
570
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөтөч, тайлбарлагч нарт зориулсан сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр, НИТХ-ын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг баталсан.
2019 -оны 5 -р сарын 13
124
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийж байна
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр хотын Захирагч С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсныхаа дараа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэцэрлэгт хүрээлэнд өдөрт 10 мянган хүн үйлчлүүлдэг, ялангуяа амралтын өдрүүдэд дээрх тоо эрс нэмэгддэг байна.
2019 -оны 5 -р сарын 11
58
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТОЙМ МЭДЭЭ: Нийслэлийн ажил энэ долоо хоногт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс 2019 оны 05 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн гол ажлууд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 5 -р сарын 11
186
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ногоон байгууламжид зарцуулсан хөдөлмөр зүтгэл, хөрөнгө мөнгө, цаг хугацаа эргээд үр дүнгээ өгөх ёстой”
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт “тэмдэглэдэг” Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ес дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү өдрөөр хаврын мод тарих арга хэмжээг эхлүүлж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар өнөөдөр /2019.05.11/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
2019 -оны 5 -р сарын 11
221
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хороололд 1000 монос цэцэглэнэ
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх зорилгоор байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн, сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэдийг төлөвшүүлэхээр "Монгол хүн" хүмүүжлийн аяныг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхээс авахуулаад цөөнгүй ажлыг санаачлан, хэрэгжүүлж буй.
2019 -оны 5 -р сарын 10
218
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх Эрүүл мэндийн төвд “НЯРАЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ” нээгдлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. энэ үеэрээ нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Налайх эрүүл мэндийн төвд ажилласан юм. Эрүүл мэндийн төвд өнөөдөр “Нярайн эмгэг судлалын тасаг” шинээр нээгсэн юм.
2019 -оны 5 -р сарын 10
530
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын замын ажлыг цаг хугацаанд нь дуусгахын зэрэгцээ зорчигч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зарим асуудлыг шийдэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгѳрсѳн долоо хоногт Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын бүтээн байгуулалт дээр очиж, түр замын усалгаа, арчилгааг байнга хийж, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллахтай холбоотой асуудлыг шийдсэн. Харин ѳнѳѳдѳр ѳгсѳн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь үзэж танилцлаа.
2019 -оны 5 -р сарын 10
416
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” ажлын хүрээнд өнөөдөр “Улаанбаатар” паласт “Агаар, орчны бохирдлын эсрэг ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” чуулганыг зохион байгууллаа. Чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон зургаан дүүрэгт ажиллах орон тооны бус 4604 ажилтан, иргэдийн төлөөлөл оролцов.
2019 -оны 5 -р сарын 10
452
ДЭЛГЭРЭНГҮЙ
НҮБ-ын Тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай өнөөдөр НҮБ-ын Тусгай илтгэгч, ноён Мишель Форстыг хүлээн авч уулзан, хүний эрхийг хамгаалагчдын асуудлаар мэдээлэл солилцлоо. Тусгай илтгэгч Мишель Форст нь тавдугаар сарын 11-13-ны хооронд Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалтай танилцаж, зөвлөмж гаргахаар ирсэн бөгөөд манайд ажилласан тухай тайлангаа 2020 оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулах аж.
2019 -оны 5 -р сарын 10
332
ДЭЛГЭРЭНГҮЙ
Э.Болормаа: Тендерийн нээлт ил тод болсноор гаднаас ирэх нөлөөлөл эрс багассан
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажилдаа томилогдсоныхоо дараа худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох, иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийнхний оролцоо, хяналтын дор явуулдаг байх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгуулж Ус сувгийн удирдах газарт Крантай ачааны машин худалдан авах төсөл болон Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны цогцолбор барилгыг төвийн халаалтад холбох ажил гэсэн хоёр тендерийн нээлтийг өнгөрсөн сарын 29-нд хийж байсан.
2019 -оны 5 -р сарын 10
238
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч, БХБ-ын сайдтай уулзаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх талаар санал солилцов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар болон бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
2019 -оны 5 -р сарын 9
541
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулна
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/1024 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах захирамж гаргасан.
2019 -оны 5 -р сарын 9
454
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын стандартад нийцсэн авто зам, гудамж талбайн тэмдэг тэмдэглэгээ байршуулах ажлыг эхлүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Тээврийн цагдаагийн албанд ажиллаж, замын түгжрэлийг бууруулах, олон улсын чанар стандартад нийцсэн замын тэмдэг тэмдэглэгээ хийж байршуулах, явган хүний гарц, орцыг зөв зохицуулах гэх мэт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажлуудыг эхлүүллээ.
2019 -оны 5 -р сарын 9
593
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль, цэцэрлэг орчмын замын хөдөлгөөнд саад учруулсан хашааг буулгалаа
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы А/322 тоот захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбай хаасан хашаа, хайсыг буулган газар чөлөөлж байгаа билээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдрийн байдлаар “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд I ээлжинд 29 байршилд, II ээлжинд 29 буюу нийт 58 байршилд төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж явган хүний зам, талбайг гаргаад байна.
2019 -оны 5 -р сарын 9
232
ДЭЛГЭРЭНГҮЙ
Татвар төлөгчдийн өдөрт зориулж нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Мэндчилгээ дэвшүүллээ
Эрхзүйт төрийн алтан тоонотын тулгуур багана болсон эрхэм хүндэт татвар төлөгч Та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Төр оршин буй дор татвар буй гэж үгтэй. Монгол орноо хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдал, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулах эдийн засгийн гол хөшүүрэг нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний үүргийнхээ дагуу эрхэм таны төлж буй татвар билээ. Монгол Улс, Нийслэл хотын маань хөгжил цэцэглэлт, түүхийн ул мөр, шат гишгүүр бүхнээс салгаж үл болох тулгуур нь Татвар гэдэгтэй маргахын аргагүй.
2019 -оны 5 -р сарын 9
372
ДЭЛГЭРЭНГҮЙ