Нийслэлийн шүд эрүү нүүрний төв шинэ байранд орлоо
Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг төв ганцхан байдаг. Уг төв 3 жил орчим хугацаанд зориулалтын бус, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр шинэ байрандаа нүүн орж, стандартад нийцсэн, эмнэлгийн тоноглол бүхий орчинд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болж байна. Шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлог Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар оролцлоо.
2018 -оны 10 -р сарын 4
1050
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өмнөговь аймгийн удирдлагууд нийслэлээс туршлага судалж байна
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор хүрэлцэн ирээд байна. Тэд өнөөдөр НЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Улаанбаатар хотоос нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон нийслэлийн харьяа агентлагийн дарга нар оролцсон бол Өмнөговь аймгаас Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, ХЗХ-ийн дарга Б.Наранхүү, ТЕЗ-ийн ерөнхий нягтлан бодогч С.Уранчимэг тэргүүтэй төлөөлөгчид байлцав.
2018 -оны 10 -р сарын 4
289
ДЭЛГЭРЭНГҮЙ
БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын дэд дарга Ким Вончантай уулзлаа
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын дэд дарга Ким Вончан тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2018 -оны 10 -р сарын 3
579
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтаар “Улаанбаатар” тунхаглал батална
НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт үргэлжилж байна. Чуулга уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “НҮБ-ын Бүсийн хөгжлийн газраас Улаанбаатар хотод “Байгальд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой юм. Монгол Улсын хувьд ялангуяа хотын нийтийн тээвэр, байгаль орчинд ээлтэй тээврийн асуудлаар тодорхой мэргэшсэн мэргэжилтэн цөөн байна.
2018 -оны 10 -р сарын 3
469
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ю Скүүтэр” ирэх хавраас үйлчилгээнд нэвтэрнэ
Нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хот “Яармагийн гүүр”, “Баянзүрхийн гүүр”, “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц”, “Сонсголонгийн гүүр” гэсэн томоохон гүүрнүүдийн бүтээн байгуулалт, авто замын өргөтгөл шинэчлэлт, төвлөрийг сааруулах, “Баянхошуу”, “Сэлбэ”, “Дамбадаржаа”, “Дэнжийн мянга” гэсэн дөрвөн дэд төвүүдийн бүтээн байгуулалт зэрэг нүдэнд харагдаж, үр дүнд хүрэх олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа билээ.
2018 -оны 10 -р сарын 3
1548
ДЭЛГЭРЭНГҮЙ
Байгальд ээлтэй тээврийн асуудал нь бүс нутгийн асуудал болсон
НҮБ-ын Азийн бүсийн 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт үргэлжилж байна. Чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн захирал Казушигэ Эндо үг хэлэхдээ “НҮБ-ын нийгэм эдийн засгийн комиссын нэрийн өмнөөс энэхүү форумыг Улаанбаатар хотод зохион байгуулж, тогтвортой байгаль орчинд ээлтэй тээврийн асуудлыг хөндөн ярилцаж байгаад талархаж байна.
2018 -оны 10 -р сарын 3
653
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд: Азийн бүс нутгийн орнууд нэг амь, нэг сэтгэл, нэг бодлогыг байгаль орчин, ногоон хөгжилд хэрэгжүүлж чадна
“Байгальд ээлтэй тээвэр” олон улсын хурал албан ёсоор эхэллээ. Хурлыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ.
2018 -оны 10 -р сарын 3
600
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулганд оролцогч хүндэт зочдыг хүлээн авлаа
НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар чуулганд оролцогч хүндэт зочдыг хүлээн авч уулзлаа.
2018 -оны 10 -р сарын 3
2368
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтын урьдчилсан хэлэлцүүлгүүд болж байна
НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулга уулзалтын урьдчилсан хэлэлцүүлгүүд болж байна. Хот хөдөөгийн харилцаа-ядуурлыг бууруулах арга хэмжээ ба тогтвортой хөгжлийн зорилтууд, Өмнөд Азид утаа багатай тээврийн хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зэрэг сэдвээр хурлын өмнөх хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.
2018 -оны 10 -р сарын 2
741
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бамбаруушийг байгальд нь тавилаа
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамын ойролцоо өчигдөр өглөөний 08:00 цагийн орчимд баавгайн бамбарууш орж ирсэн тухай нийслэлийн шуурхай удирдлагын төвд мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орны газрын мэргэжилтнүүд очиж, зориулалтын багажаар барьж, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргэн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр ямар нэгэн өвчин илрээгүй байна. Мөн биед нь ямар нэгэн шарх сорвигүй байсан тул салбарын эрдэмтэн, судлаачидтай зөвлөлдсөний үндсэн дээр өчигдөр оройн 18:30 цагийн орчимд байгальд нь эргүүлэн тавилаа.
2018 -оны 10 -р сарын 2
781
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
НҮБ-ын Ерөнхий асамблей жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол улс 1992 оноос эхэлж ахмадын өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байна. Түүнчлэн энэ жил нийслэлийн ахмадын байгууллагаа үүссэний 50 жилийн түүхт ойн өдөр өнөөдөр давхцаж байгаа юм.
2018 -оны 10 -р сарын 1
788
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт болно
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Бүсийн хөгжлийн төв Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтыг 2005 оноос хойш Азийн бүсийн орнуудад зохион байгуулж ирсэн. ASEAN+4 (Хятад, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол) гишүүн орнууд, Зүүн, Өмнөд Азийн орнууд, Зүүн Тимор, Исламийн Бүгд Найрамдах Иран Улс, Оросын Холбооны Улс болон Азийн нийт 25 улсыг чуулга уулзалтад оролцуулж, тэднийг боломж, нөөцөө ашиглан тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх арга зам, бодлого, төслүүдээ хэлэлцэх, мэдлэг, туршлагаа хуваалцах, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх индэр нь болдог энэхүү уулзалт болох гэж байна.
2018 -оны 10 -р сарын 1
604
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохионо. Энэхүү өдрийг угтан хотын удирдлагууд өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн анхны шав тавьсан газарт очин, гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
2018 -оны 10 -р сарын 1
1101
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан эхэллээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XYIII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 213-ны өдрийн “Улаанбаатар хотын авто замын хөдлөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулж байна.
2018 -оны 9 -р сарын 28
984
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байсан газрыг чөлөөллөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны тогтоолыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх түүх, соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270м2 талбай бүхий хоёр давхар барилгыг албадан буулгах захирамж гаргасан юм.
2018 -оны 9 -р сарын 26
272
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Unfriend хөдөлгөөн"-д нэгдээрэй
Сүүлийн үед цахим орчноор залилан хийх, дарамтлах, садар самуунд уруу татах зэрэг гэмт хэргүүд гарч байгаа. Үүнээс үүдэн ЦЕГ-аас цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх "Unfriend хөдөлгөөн" өрнөж байна.
2018 -оны 9 -р сарын 26
386
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт өндөрлөв
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг энэ сарын 10-25-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.
2018 -оны 9 -р сарын 25
344
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошуу Дэд төвийг түшиглэн 240 хүүхдийн цэцэрлэг, МСҮТ төв ашиглалтад орно
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотой Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн.
2018 -оны 9 -р сарын 25
218
ДЭЛГЭРЭНГҮЙ
НЗДТГ-аас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
Олон Улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэртээ гарсан, Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож явсан үе үеийн ахмад ажилтнуудаа өнөөдөр НИТХ болон НЗДТГ-аас хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
2018 -оны 9 -р сарын 25
384
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах тортогжилтыг бууруулах төслийн явцтай танилцлаа
Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортгийн шүүр (DPF)-ийг нэмэлтээр тоноглож дизель автобуснаас ялгарах (PM) хөө тортогжилтыг бууруулах төсөл”-ийн явцтай танилцах үйл ажиллагааг Нийслэлийн тээврийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т амжилттай зохион байгууллаа.
2018 -оны 9 -р сарын 25
223
ДЭЛГЭРЭНГҮЙ