НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаалаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс НИТХ-д нийслэлийн Засаг даргыг огцруулах саналыг ирүүлсэний дагуу ээлжит бус V хуралдааныг өнгөрсөн сарын 27-ны өдөр хуралдуулсан. Тус хуралдаанаас НИТХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар арванхоёрдугаар сарын 4-н хүртэл хойшлуулаад байсан билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан тухай албан бичгээ НИТХ-д ирүүлсэн юм.
2018 -оны 12 -р сарын 5
744
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан зүйлээр үзэсгэлэн худалдаа гаргалаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх нийгэмд эерэг хандлагыг бий болгох зорилготой өдөрлөг зохион байгууллаа.
2018 -оны 12 -р сарын 4
402
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн түүхийг агуулсан гурван боть номын нээлт боллоо
Монгол Улсын нийслэл үүсгэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой ирэх онд тохиох юм. Түүхт ойг угтан гаргасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэнд холбогдох баримтын гурван боть номын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
2018 -оны 12 -р сарын 4
299
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тэнэмэл, орон гэргүй иргэдийг халамж, үйлчилгээнд хамруулан ажиллаж байна
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/1117 дугаар “Тэнэмэл, гэр оронгүй иргэдийн талаар зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа тэнэмэл, гэр оронгүй иргэдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
2018 -оны 12 -р сарын 4
284
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гурван үеийн архивын ажилчид уулзалт зохион байгууллаа
Монгол Улсад архивын байгууллага үүсч хөгжсөний 91, нийслэлд архивын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Архивын газраас ахмад, дунд, залуу гурван үеийн архивчдын уулзалтыг зохион байгууллаа.
2018 -оны 12 -р сарын 4
518
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэг өрх – нэг ажлын байр “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018” болж байна
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас санаачлан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Карьер хөгжлийн төвтэй хамтран Нэг өрх – нэг ажлын байр “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Форумд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, НИТХ-ын Тэргүүлэгч Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Карьер хөгжлийн төвийн захирал Д.Ерөө болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.
2018 -оны 12 -р сарын 4
424
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд төрийн зарим үйлчилгээг хороодоор дамжуулан хүртэх боломжтой боллоо
Төрийн заxиргааны үйлчилгээний үр ашиг болон бүтээмжийг сайжруулаx, үйлчлүүлэгч болон үйлчилгээ xүргэгчдийн цаг зардлыг хэмнэx, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн зарим үйлчилгээг xороодод шилжүүлэx ажил үе шаттай xэрэгжиж байна.
2018 -оны 12 -р сарын 3
185
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв талбайн сүлд модыг 12 дугаар сарын 14-ний өдөр асаана
Нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг. Энэ жил уламжлал ёсоор төв талбайдаа сүлд модоо засч ирэх арванхоёрдугаар сарын 14-ний баасан гаригт гэрлийг нь асаахаар тогтсон байна. Мөн нийслэлчүүд шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр арванхоёрдугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайдаа цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулдаг билээ. Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг угтсан арга хэмжээ зохион байгуулдаг юм.
2018 -оны 11 -р сарын 30
196
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд “Хотын аялал” хийж байна
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан. Энэ өдрийг дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм. Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 онд нэгдэн орсон байдаг.
2018 -оны 11 -р сарын 30
133
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Аз жаргалтай хот” хороо хуралдаж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит ХХ хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байгаа. Өнөөдөр хэлэлцэх асуудлыг хороодоор хэлэлцүүлж байна. “Аз жаргалтай хот” хороогоор “Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Концессын зүйлийн жагсаалт шинэчлэх батлах тухай, нийслэлийн ИТХ-ын 2018 оны 03/02 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэж байна
2018 -оны 11 -р сарын 30
304
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот “Ногоон хотууд” хөтөлбөрт нэгдэж байна
Улаанбаатар хот нь Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулан байгаль экологи болон дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр 1.4 сая хүн амтай Улаанбаатар хот, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Ногоон хотуудын хөтөлбөрт нэгдэж буй Азийн анхны хот болох юм.
2018 -оны 11 -р сарын 30
483
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг танилцууллаа
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит ХХ хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг танилцууллаа.
2018 -оны 11 -р сарын 29
205
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит ХХ хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар ирэх 2019 оны төсөв болон хувьчлах өмчийн жагсаалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах зэрэг 6 асуудал хэлэлцэх юм. 2019 оны төсвийн төслийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд танилцууллаа.
2018 -оны 11 -р сарын 29
295
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 7 хороодоор дамжуулан иргэд төрийн зарим үйлчилгээг хүртэх боломжтой боллоо
Төрийн заxиргааны үйлчилгээний үр ашиг болон бүтээмжийг сайжруулаx, үйлчлүүлэгч болон үйлчилгээ xүргэгчдийн цаг зардлыг хэмнэx, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн зарим үйлчилгээг xороодод шилжүүлэx ажил үе шаттай xэрэгжиж байна. Иргэд үйлчилгээ авахдаа олон дахин явах, цаг хугацаа алдах, дараалал үүсэх зэрэг асуудлууд их гардаг учраас энэхүү ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна.
2018 -оны 11 -р сарын 27
468
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2019 оны Төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайханд нийслэлийн 2019 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалт”-ыг өргөн барив.
2018 -оны 11 -р сарын 27
678
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
2018 -оны 11 -р сарын 27
272
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас АН-ын бүлэг завсарлага авлаа
НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөө өглөө хуралдахаар тов зарлагдсан ч МАН-ын бүлгийн хурал хойшилсоноор 16 цагт эхэллээ. Тус хуралдаанаар НИТХ-д Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг чиг үүргээ биелүүлээгүй учраас үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэлэлцэнэ. Үдээс хойш эхэлсэн хуралдаанд оролцох ёстой 45 төлөөлөгчөөс 43 нь ирсэнээр ирц бүрдэж, хуралдаан эхэлсэн билээ.
2018 -оны 11 -р сарын 23
682
ДЭЛГЭРЭНГҮЙ
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн
2018 -оны 11 -р сарын 22
399
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Нийслэлийн хуульчдын ээлжит зөвлөгөөнийг “Олон нийтийн сүлжээнд оролцогчдын эрх зүйн ухамсарт нөлөөлөх замаар хотын соёлыг төлөвшүүлэх нь” сэдвийн дор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийслэлийн нутгийн захиргааны болон цагдаа, хуулийн байгууллагын удирдлага, хуульч, эрх зүйн ажилтныг төлөөлж 60 гаруй албан хаагчид оролцлоо.
2018 -оны 11 -р сарын 22
175
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв үйлчилгээгээ өргөжүүлж мэдээллийн технологийн мэдлэг ур чадварт эмэгтэйчүүдийг сургаж эхэллээ
Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв төслийнхөө хоёрдугаар шатыг эхлүүлж байна.Төслийн хоёрдугаар үе шатны хүрээнд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь мэдээллийн технологийн салбарт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийг дэмжих, мэдээллийн технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх замаар хурдацтай хөгжиж буй энэхүү салбарын үр шимээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүртэхэд дэмжлэг үзүүлэхээр зорьж байна.
2018 -оны 11 -р сарын 21
221
ДЭЛГЭРЭНГҮЙ