Нийслэлд шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай болжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Баасан гарагт  Ус сувгийн Удирдах газрын харъяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүдийн бохир усыг хүлээн авч механик, биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэн Туул голд нийлүүлэх үүрэгтэй энэхүү цэвэрлэх байгууламж нь 1964 онд байгуулагджээ
2013 -оны 5 -р сарын 27
981
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн ажлыг зохион байгуулж байна
2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийслэл хотын нутаг дэвсгэрт 1365 удаагийн гал түймэр гарч, түүний улмаас 23 хүн түлэгдэн, 18 хүн нас барж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд 3 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Гарсан гал түймрийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн байна
2013 -оны 5 -р сарын 27
691
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын хуралдаанаар Гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 05 сарын 24-ний өдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. НИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-аар хэлэлцүүлж, иргэдээс дэмжлэг авсан бөгөөд нийт 10 бүлэг 174 заалттай журам юм.
2013 -оны 5 -р сарын 27
758
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 05 сарын 27-ны өдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэл хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НОБГ, НЗЦГ-ын удирдлагууд мэдээлэл өглөө. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Батжаргал  “Нийслэл хотод 2013 оны 05 дугаар сарын 10-23-ны өдрүүдэд  2710 офицер, 2313 цагдаа, 448 автомашинтайгаар 1328 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 
2013 -оны 5 -р сарын 27
759
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нийслэл хотод болох үйл ажиллагааны хөтөлбөр
Жил бүрийн 6 дугаар сарын 1-ны өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган “НОГООН ДЭЛХИЙ МАНАЙ ГЭР БҮЛЭЭС ЭХТЭЙ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны хуваарийг та бүхэнд дэлгэрэнгүйгээр танилцуулж байна. 
2013 -оны 5 -р сарын 27
41770
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол цэргийн жавхаа” анхдугаар уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай  А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан. Захирамжийн дагуу НЗДТГ, Батлан хамгаалахын яам, Цэргийн хүчний Жанжин штабаас уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан, ажлын хэсгийн ахлагчаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллалаа
2013 -оны 5 -р сарын 26
1613
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол цэргийн жавхаа” ёслолын ажиллагаа ням гарагт болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай  А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан. Захирамжийн дагуу “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг  2 үе шаттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шалгаруулалт 04 сарын 01-ээс 05 сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болжээ.
2013 -оны 5 -р сарын 25
215
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүргийн 16-р хороо "Иргэний танхим"-тай боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар 2013 оныг “Шууд Ардчилал Иргэний Оролцооны Жил” болгон зарласан. Зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 10 хороонд “ИРГЭНИЙ ТАНХИМ” байгуулахаар шийдвэрлэн зохих бэлтгэл ажлуудыг хийгээд байна. Энэ удаад дүүргийн 16 дугаар хорооны иргэний танхим нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүллээ
2013 -оны 5 -р сарын 25
718
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар боллоо
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, халамж асрамжийн төвийн нийт 32 зуслан бүртгэлтэй байдгаас энэ жил 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар боллоо. Үүнээс Хувь хүн болон аж ахуйн нэгжийн хувийн 11 зуслан байна. 
2013 -оны 5 -р сарын 24
947
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорихоос суллагдсан иргэдийг ажлын байраар ханган ажиллана
Нийслэлийн хөдөлмөрийн газар, ШШГЕГ-тай хамтран байгуулсан хэлэлцээрийн дагуу  ШШГЕГ-ын харъяа нийт 14 хорих ангийн суллагдах хугацаа нь болж байгаа 1400 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгч, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэлээ
2013 -оны 5 -р сарын 24
656
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн үйлчилгээний төв байгуулах төслийг хэлэлцлээ
Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан  5 дугаар сарын 23- ны өдөр болж, нийслэлийн “Нутгийн Захиргааны байгууллагуудын төрийн үйлчилгээний нийтлэг журам”-ын төсөл, Цахим архивын төслийн тухай, Засгийн газрын 2011 оны “Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 103-р тогтоолын хэрэгжилтийн тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ
2013 -оны 5 -р сарын 24
793
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эх нялхасын баруун талын 460 метр автозамын хөдөлгөөнийг нээлээ
Нийслэл хотод зам засвар, шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 19-р хорооллын арын 4 км авто замыг засаж байгаа тул тус замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур "Петровис" шатахуун түгээх станц хүрэх 500 метр зам, мөн Чулуун овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1,8 км авто зам, Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхасын төвийн баруун хойд уулзвар хүртэлх 460 метр автозам,  Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн зам тус тус хаалттай байна
2013 -оны 5 -р сарын 24
1559
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зургаан компани гурван тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийнэ
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Хөгжлийн төлөө түншлэл” нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтын үр дүнд нийслэлд нэн шаардлагатай байгаа орчин үеийн тохижилтын өнгө төрхөд нийцсэн ногоон байгууламж байгуулахад хувийн хэвшил, гадны төсөл хөтөлбөрүүдийг татан оролцуулж, хэд хэдэн гудамж талбайг тохижуулахаар болсон
2013 -оны 5 -р сарын 23
1894
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар” чуулга хүүхэд, багачууддаа багц бэлэг барьж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан нийслэлийн “Улаанбаатар”  чуулгын уран бүтээлчид  бяцхан хүүхдүүддээ бэлэг барих гэж байна. Тэд 5-10 насны багадууддаа “Янзган хүрээ” мюзикл, “Алтан түлхүүр”, “Миний чин зоригт бяцхан найз” адал явдалт жүжгүүд, 11-16 насынханд “Мөрөөдлийн үзэг”, “Хайрт Долгор багш”, “Галт тэрэгний тасалбар” хүүхдийн жүжгүүдээ 05 сарын 26-аас 05 сарын 31-ний өдрүүдэд өөрийн байрандаа тоглоно
2013 -оны 5 -р сарын 23
923
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн салааны замыг 2 өдрийн өмнө нээлээ
Сонгино хайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн салааны 3.6 км автозамыг шинэчлэх, цааш үргэлжлүүлэн 1.2 км авто зам шинээр барих ажлын хүрээнд Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүрэх 2 км авто замын хучилтын ажлыг гүйцэтгэж, замын хөдөлгөөнийг 25-ны өдөр нээхээр төлөвлөсөн ч 2 хоногийн өмнө бүрэн нээлээ
2013 -оны 5 -р сарын 23
1432
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замаа чанартай барьсан компаниудтай цаашид хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлд зам засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэж буй компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар болон замын ажил гүйцэтгэж байгаа 28 компанийн төлөөлөл оролцлоо.
2013 -оны 5 -р сарын 23
954
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол цэргийн жавхаа” ёслолын ажиллагаа ням гарагт болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай  А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан. Захирамжийн дагуу “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг  2 үе шаттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шалгаруулалт 04 сарын 01-ээс 05 сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болжээ.
2013 -оны 5 -р сарын 22
942
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хуулиараа бол Төрийн ёслолын албанд хандах учиртай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигчдийн албан ёсны сурталчилгаа хуулийн дагуу 05 сарын 22-ндэхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Монгол Ардын Нам нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааны нээлтийг зохион байгуулах газрын зөвшөөрөл авах талаар“Хүсэлт тавих тухай” 178 дугаар албан бичгийг 05 сарын 14-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд ирүүлжээ
2013 -оны 5 -р сарын 22
677
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүд үнэгүй кино үзлээ
Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбоо үүсч хөгжсөний 92 жилийн ой, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Тэнгис кино театрт “Iron Man 3” 3D киног  Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 160 хүүхдэд үнэ төлбөргүй үзүүллээ
2013 -оны 5 -р сарын 22
822
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын Тэргүүлэгчид баасан гарагт хуралдана
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ирэх баасан гарагт хуралдаж, Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, өмнөх хуралдаануудаас өгсөн үүргийн биелэлтийн асуудлаар Төмөр замын 416 дугаар гармын тухай танилцуулга, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15 уурын зуухны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах, буулгах тухай асуудлуудыг хэлэлцэнэ
2013 -оны 5 -р сарын 22
854
ДЭЛГЭРЭНГҮЙ