НИТХ-ын даргаар Р.Дагва томилогдлоо
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит XXII хуралдаан өнөөдөр хуралдаж, шинэ НИТХ-ын даргаа сонголоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн юм. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 69.05 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилогдлоо.
2019 -оны 2 -р сарын 28
86
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүллээ
БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Уг төслийг өнөөдөр эхлүүлж шинэ цэвэрлэх байгууламжийн шавыг тавьж, барилгын ажлыг эхлүүллээ. Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайми, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
2019 -оны 2 -р сарын 28
115
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөлтэй уулзав
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өчигдөр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (ОУШХБ) Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросетийг хүлээн авч уулзав. Жьюзеппе Кросети нь шинээр томилогдсон даруйдаа Монгол Улсад айлчилж байгаагаа дурдаад тус байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн зорилт, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, харилцан санал солилцов.
2019 -оны 2 -р сарын 28
415
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргаар томилогдсон С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа
НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаан өчигдөр хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцсэн. Нийт төлөөлөгчдийн 56.8 хувь буюу олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжилсан байна.
2019 -оны 2 -р сарын 27
444
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил бөгөөд төлөвлөгөөний дагуу Хууль, зүйн үндэсний хүрээлэнгээс сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлсэн байна.
2019 -оны 2 -р сарын 27
334
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын даргад өрсөлдсөн С.Амарсайхан олонхийн санал авлаа
НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлаар өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар нэр дэвшсэн.
2019 -оны 2 -р сарын 26
62
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш эхэлнэ
“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлагаар эхэлж, 2016 оноос эхлэн “Цэргийн албаны тухай Монгол Улсын хууль”-д “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт болж, хуулийн дагуу цэргийн алба хаах хэлбэр болсон юм.
2019 -оны 2 -р сарын 26
86
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нэхмэлийн шар”-ын оршин суугчид шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа
Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийг хотын захиргаанаас хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны “Нэхмэлийн шар” гэх нийт 20 байрыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсан билээ. Уг төслийн хүрээнд баригдаж буй “Хан-Уул цогцолбор хотхон”-ы эхний ээлжийн 16 давхар орон сууцны барилгын ажил дуусч, нэхмэлийн 5-р байранд амьдарч байсан 27 айл байрныхаа түлхүүрийг өнөөдөр гардан авлаа.
2019 -оны 2 -р сарын 25
142
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгуулж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар НЗДТГ-ын Цэргийн штаб, Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангитай хамтран дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2019 -оны 2 -р сарын 25
46
ДЭЛГЭРЭНГҮЙ
Москва хотын төрийн албан хаагчдын сургалт, төрийн үйлчилгээний үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо
Улаанбаатар Москва хотуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан төлөөлөгчид 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд Москва хотод томилолтоор ажиллалаа.
2019 -оны 2 -р сарын 21
243
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлын хэсгийн хурал боллоо
Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтын ирэх 4 дүгээр сарын 24-26ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Гамшгаас хамгаалах, иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зохион байгуулах хүрээнд Сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлын хэсэг хуралдаж зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцлээ.
2019 -оны 2 -р сарын 21
164
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.
2019 -оны 2 -р сарын 21
103
ДЭЛГЭРЭНГҮЙ
Угсармал орон сууцны барилгын дулаалгыг хувийн хэвшилтэй хамтран хийнэ
“Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг хэрэгжүүлэх ажил нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсноор хүлээх үүрэг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан Даян дэлхий ногоон хөгжлийн байгууллагатай хамтран “Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
2019 -оны 2 -р сарын 20
112
ДЭЛГЭРЭНГҮЙ
Боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний талаар салбарын сайд уулзалт хийлээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Барилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
2019 -оны 2 -р сарын 19
220
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 09 цагаас 17 цаг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулагдана.
2019 -оны 2 -р сарын 18
300
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гамшгаас хамгаалах бүх нийтийн сургалтыг зохион байгуулна
Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтын ирэх 4 дүгээр сарын 24-26ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Иргэдийн бэлэн байдлыг хангах, мэдээллээр бүрэн хангагдсан байх үүднээс энэ тухай мэдээллийг Онцгой байдлын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хүргэж байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, НОБГ-ын дэд дарга Б.Мягмардорж нар мэдээлэл өглөө.
2019 -оны 2 -р сарын 18
159
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сарын нэгнээс эхэлнэ
Өнөөдөр БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Загдсамбар болон бусад албаныхан Төв цэвэрлэх байгууламжийн одоогийн үйл ажиллагаа болон шинэ цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа.
2019 -оны 2 -р сарын 18
115
ДЭЛГЭРЭНГҮЙ
“KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг хаана
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
2019 -оны 2 -р сарын 18
103
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар өвлийн наадам 2019” эхэллээ
“Улаанбаатар өвлийн наадам 2019” эхэллээ
2019 -оны 2 -р сарын 16
190
ДЭЛГЭРЭНГҮЙ
“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2019" энэ амралтын өдрүүдэд болно
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.
2019 -оны 2 -р сарын 14
152
ДЭЛГЭРЭНГҮЙ