Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжил, авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээврийн сүлжээнд дэвшилтэт технологи бүхий агаарын дүүжин тээврийн төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
2019 -оны 3 -р сарын 15
200
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтнуудын Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт боллоо
Нийслэлийн гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний иж бүрэн сургалт өнөөдөр боллоо. Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, удирдах албан тушаалтнуудын мэдлэгийг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах талаар мэдээлэл хүргэх зорилготой уг сургалтын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож үг хэллээ.
2019 -оны 3 -р сарын 15
528
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгын ажлыг шийдвэрлэх үүргийг өглөө
Хотын захирагч С.Амарсайхан баянзүрх дүүрэг дэх сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгын ажилтай газар дээр нь танилцаж, асуудлыг шийдвэрлэх үүрэг өглөө Боловрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нараар ахлуулсан баг өнөөдөр Баянзүрх дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц, нөхцөл байдалтай өглөөний 08:00 цагаас эхлэн танилцаж, газар дээр нь зарим арга хэмжээг авч ажиллаа.
2019 -оны 3 -р сарын 14
306
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Төрийн батлан хамгаалах үйлчилгээний өдөрлөг” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, нийслэлийн иргэдэд төрийн батлах хамгаалах үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалахын хуулиуд, Цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлах зорилготой “Төрийн батлан хамгаалах үйлчилгээний өдөрлөг” үйл ажиллагаа боллоо.
2019 -оны 3 -р сарын 14
69
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засаг даргын зөвлөлийн хурал боллоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Ниймгийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уриалга гаргах тухай асуудлыг танилцууллаа. Өнгөрсөн онд нийслэлийн Цагдаагийн газраас архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр шат дараатай олон ажлыг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд давхардсан тоогоор 79.3 мянган аж ахуй нэгж, 51.8 мянган иргэнд шалгалт хийжээ. Мөн 25.652 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1116 буюу 11.3 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзэлсэн байна. Гэмт хэргийн дийлэнх хувь нь 22.00-06.00 цагт үйлдэгдсэн гэсэн судалгаа байдаг аж.
2019 -оны 3 -р сарын 13
236
ДЭЛГЭРЭНГҮЙ
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав. Талууд хоёр улсын хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх талаар санал солилцов.
2019 -оны 3 -р сарын 13
157
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэд бүтцийн төв иргэдэд хашаандаа тав тухтай, цэвэр бохир ус, дулаанаа шийдсэн тухтай орчинд амьдрах боломжийг олгож байна
Иргэд өөрсдийн газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог амьдрах нөхцөлийг бүрдүүлж, газар шинэчлэн зохион байгуулах “Дэд бүтцийн төв” төслийн явцтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Засаг даргын Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү дүүргийн удирдлага, албаны хүмүүс очиж танилцлаа.
2019 -оны 3 -р сарын 12
154
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг энэ онд багтаан ашиглалтад оруулна
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн төслийн арилжааны гэрээг шинэчлэн байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хангарди ордонд боллоо.
2019 -оны 3 -р сарын 12
274
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Агаарын бохирдлын эсрэг төрийн албан хаагч бүр анхаарч ажиллах ёстой
Өнгөрөгч пүрэв гарагт болсoн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн холбогдох газар, хэлтэс, агентлагийн дарга үүрэг даалгавар өглөө. Хуралдаанаар зөвшөөрөлгүй баригдсан хашааг чөлөөлөх, агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нам даралтын зуухаар дулааны асуудлаа шийдвэрлэж байгаа сургууль, цэцэрэглэг болон аж ахуйн нэгжүүдийг цахилгаан халаалтад шилжүүлэх, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, жижиглэн үйлчилгээний чиглэлээр хот дотор болон хотын ойр орчимд түүхий нүүрсээр галладаг газруудын үйл ажиллагааг зогсоох, өөр эх үүсвэрээр дулааны асуудлыг нь шийдвэрлүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
2019 -оны 3 -р сарын 11
82
ДЭЛГЭРЭНГҮЙ
ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К. Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсонд баяр хүргэн амжилт хүслээ.
2019 -оны 3 -р сарын 11
75
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ш.Анхмаа: Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийднэ гэдэг нь улсын хэмжээний асуудлыг шийдэлцэж байгаа гэсэн үг
НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.АНХМААТАЙ ярилцлаа. -Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн хувьд хариуцсан ажил тань зөвхөн хотынх ч биш улсын хэмжээний тулгамдсан олон асуудалтай харагддаг. Шийдэхэд хэцүү ч гарцаагүй шийдэл олохоос аргагүй хамгийн тулгамдсан ямар асуудал дээр ажиллаж байна вэ?
2019 -оны 3 -р сарын 8
186
ДЭЛГЭРЭНГҮЙ
Арван бөндгөрийн аз жаргалтай үргэлжлэл
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Их хотын бүсгүйчүүд” хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн 2019 онд шилдэг эмэгтэйгээр тодорсон Ө.Өрнөхбилэгийнд буюу Д.Батдаваагийн гэр бүлд зочилж бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна.
2019 -оны 3 -р сарын 7
55
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засаг даргын зөвлөлийн хурал боллоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хашаа, хайс барих ашиглах журам батлах тухай асуудлыг эхлэн хэлэлцлээ. Журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцууллаа.
2019 -оны 3 -р сарын 7
234
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэндчилгээ
Сэтгүүлзүйн салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, найз нөхөд, ах эгч, эрхэм дүү нартаа Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 106 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе. Нийслэл хотын их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт хийгээд хотын соёлыг түгээн төлөвшүүлэх, амар тайван, хѳгжингүй хотыг бий болгоход дөрөв дэх засаглал болсон сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын үүрэг оролцоо чухал нөлөө үзүүлэх билээ.
2019 -оны 3 -р сарын 6
400
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2019 оны шилдэг есөн эмэгтэйг шалгарууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн шилдэг бүсгүйчүүд шалгаруулах “Их хотын бүсгүйчүүд” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болов. Салбар бүрийн төлөөлөл, ажил, амьдрал, хийж бүтээснээрээ бусдадаа үлгэр дуурайл болсон есөн эмэгтэйг онцлон Нийслэлийн 2019 оны шилдэг эмэгтэйгээр шалгарууллаа.
2019 -оны 3 -р сарын 6
67
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа газар, агентлаг, есөн дүүрэг, 152 хорооны дарга удирдлагууд оролцов.
2019 -оны 3 -р сарын 5
127
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн төслийн ТЭЗҮ-г эцэслэн танилцууллаа
Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн төслийн ТЭЗҮ-г эцэслэн танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан НИТХ-ын төлөөлөгч, Ухаалаг Улаанбаатар хорооны дарга М.Халиунбат, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Өлзийбаяр, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, орлогч дарга Х. Булгаа, УБХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, ЕСБХБ-ны Суурин төлөөлөгч Ирина Кравченко, Тэргүүлэх банкир Антон Дан-Чин-Юу, Нийтийн тээвэр хариуцсан мэргэжилтэн Иан Женнингс нар байлцав.
2019 -оны 3 -р сарын 1
71
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
“Эх орончдын өдөр", МАН байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан төр засгийн болон нийслэлийн удирдлагууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирач С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
2019 -оны 3 -р сарын 1
72
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ажлын байранд зуучлах өдөрлөг болно
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 4-7ны өдрүүдэд “Ажлын байрны өдөрлөг” арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Жигүүр гранд групп” ХХК, “Гоёо” компаниудтай хамтран зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн үеэр нийт 30 гаруй ажил мэргэжлийн 300 гаруй ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийг чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлэх юм.
2019 -оны 3 -р сарын 1
20
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нүүдэлчдийн өвөл 2019- Бүргэдийн баяр” болно
Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Нүүдэлчдийн өвөл 2019 - Бүргэдийн баяр” арга хэмжээг энэ амралтын өдрүүдэд буюу 3-4ний өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.
2019 -оны 3 -р сарын 1
35
ДЭЛГЭРЭНГҮЙ