Энэ сарын 24-26-ны хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо
Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд архи согтууруулах ундааг худалдах ,түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргалаа.
2019 -оны 4 -р сарын 19
585
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэрэг спортын “Дөл” тэмцээний хоёрдугаар шат эхэллээ
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр боллоо.
2019 -оны 4 -р сарын 19
454
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 17-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.
2019 -оны 4 -р сарын 19
421
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглолоо
Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас зургаадугаар сарын 15 хүртэл хориглосон байна.
2019 -оны 4 -р сарын 18
590
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагчийн захирамжийн дагуу зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилт хийх ажлыг эхлүүлээд байгаа.
2019 -оны 4 -р сарын 18
604
ДЭЛГЭРЭНГҮЙ
НЗДТГ-ын Цэргийн штаб Дуурсах он жилүүд ТББ-тай хамтран ажиллана
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалж ирсэн түүх, уламжлалыг таниулах, эх оронч, баатарлаг дайчдын гавьяат үйлсийг мөнхжүүлэх, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна.
2019 -оны 4 -р сарын 18
702
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн зорчих орчны аюулгүй байдлыг хангах ажил хэрэгжиж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай А/321 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.
2019 -оны 4 -р сарын 18
532
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлээс байгуулагдсан ажлын хэсэг төв цэвэрлэх байгууламжид үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ
Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 15:47 цагт Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн осол гарлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн хэдий ч дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
2019 -оны 4 -р сарын 17
459
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд амьдарч буй хороо, дүүргийнхээ хөгжилд өөрийн саналаа өгөх боломжтой
Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбоотойгоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэдээс ухаалаг утасны аппликейшнээр авдаг боллоо. Иргэн та ухаалаг утсан дээрээ “SMART UB” аппликейшныг татан суулгаж өөрийн амьдарч буй хороо, дүүргийнхээ хөгжилд өөрийн саналаа өгөх боломжтой болж байгаа юм. Санал хураалт дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ныг дуустал явагдах юм.
2019 -оны 4 -р сарын 17
215
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт Сүхбаатарын талбайд боллоо
Нийслэл хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Төрийн байгууллагын албан хаагчид болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилчид Сүхбаатарын талбай дээр Мэргэжлийн ангийн дадлага сургуулилт хийж байна. Энэ удаагийн сургалтад 36 байгууллагын 4200 алба хаагч, ажилчид хамрагдсан байна.
2019 -оны 4 -р сарын 17
602
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв цэвэрлэх байгууламж дээр гарсан ослыг шалгах ажлын хэсгийг байгууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 15:47 цагт Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн осол гарлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн хэдий ч амь үрэгдсэн дөрвөн хүн үрэгдсэн цогцосыг алдагдсан лагаас гарган авчээ. Уг осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад гарсан байна.
2019 -оны 4 -р сарын 17
318
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангаагүй байранд амьдарч байсан иргэдийн асуудлыг Хотын захирагч газар дээр нь шийдлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Хан-Уул дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт орших иргэдийн хэлж заншсанаар арьс ширний нийтийн 9, 10, 11, 12 дугаар байр гэх хагас зуун жилийн насжилттай байранд очиж, нөхцөл байдалтай нь танилцаад оршин суугч иргэдтэй нь уулзаж тэдэнд тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
2019 -оны 4 -р сарын 16
380
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн цэвэрлэгээ энэ бямба гарагт болно
Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 20-ны бямба гарагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх юм байна. Иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.
2019 -оны 4 -р сарын 16
501
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор шинээр барих газрыг судаллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг болон бусад албаны хүмүүс өнөөдөр нийслэлийн зарим бүсээр явж Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор шинээр барих боломжтой газруудыг судаллаа.
2019 -оны 4 -р сарын 16
462
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.
2019 -оны 4 -р сарын 16
467
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот тохижилтын ажилд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шийдвэрлэхээр боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэрээ Хот тохижилтын газрын ажилчидтай ярилцаж, шийдвэрлүүлэх тулгамдаад буй асуудлуудыг нээлттэй хэлэлцлээ. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нэн даруй шийдэж өгөхөө илэрхийллээ.
2019 -оны 4 -р сарын 15
417
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэний үнэмлэх шаардахгүйгээр төрийн бүх үйлчилгээг хурууны хээгээр авах боломжтой болно
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллаж, үйлчилгээний танхимуудаар орж, иргэдтэй уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах ажлын талаар удирдлагуудад нь үүрэг чиглэл өглөө.
2019 -оны 4 -р сарын 15
375
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Орлогод нийцсэн орон сууц” төслийн 768 айлын хотхоны барилгын ажил эхэллээ
Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх 768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шав тавих ёслолд өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
2019 -оны 4 -р сарын 15
277
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гал түймрийн осол гамшгаас урьдчилан сэргийлэх УРИАЛГА
Хаврын хуурайшилтын улирал эхлэж, байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахуйц гал түймрийн осол гамшгийн дуудлагын тоо, давтамж нэмэгдэж, гал гарах явдал ихсэж байгаатай холбогдуулан Нийслэлчүүддээ хандан уриалах нь:
2019 -оны 4 -р сарын 14
369
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч хүнсний гол бүтээгдэхүүн болох махны үнэ дээр анхаарч ажиллахаар боллоо
Хаврын улиралд Нийслэлчүүдийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэг болох малын махны нийлүүлэлт багасч, тэр хэрээр үнэ ханш өсдөг. Энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа тухай мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотойгоор амралтын өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Хүчит шонхор" хүнсний зах дээр ажиллаж, махны жижиглэнгийн худалдаачид болон иргэд, худалдан авагчидтай уулзаж, тэдний санал бодлыг нь сонслоо.
2019 -оны 4 -р сарын 13
282
ДЭЛГЭРЭНГҮЙ