Хотын даргын явуулын ажлын байр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд ажиллалаа
Цахим орчинд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу олны мэдэхээр тэмээтэй хөшөөний баруун хойд талын зам дагасан ногоон байгууламж бүхий цэцэрлэг талбайд Номин групп барилга барихаар төлөвлөж, газар хөндөх болсонтой холбогдуулан тухайн орчмын айл өрхүүд, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тухай мэдээлэл түгсэн.
10 цаг 1 минутын өмнө
43
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын авто замын ажил төлөвлөсөн графикийн дагуу явж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уржигдар /2019.05.24/ нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаны хүмүүсийн хамт Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа. Ямартай ч авто замын ажил төлөвлөсөн графикийн дагуу явж байгаа гэдгийг албаны хүмүүс Хотын захирагчид танилцууллаа.
10 цаг 14 минутын өмнө
37
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч “Чингэлтэй фестиваль”-д оролцов
Хотын иргэдийг соён гэгээрүүлэх, амьдралын нийтлэг соёлыг төлөвшүүлэх, үндэсний өв, соёл, орчин цагийн хотын соёлыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор Чингэлтэй дүүргийн ЗДТГ, СУИС-тай хамтран “Бид сайн сайханд дагуулна” уриатай “Чингэлтэй фестиваль” арга хэмжээг долоо дахь жилдээ өнөөдөр зохион байгууллаа.
Өчигдөр 14 цаг 1 минут
51
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагчийн “Явуулын оффис” төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна
Иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулах, түргэн шуурхай үйлчлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шуурхай авах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы хэлсний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Явуулын оффис” ажилуулж эхэлсэн тухай мэдээллийг бид өчигдөр хүргэсэн.
2019 -оны 5 -р сарын 24
280
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт амжилттай явагдлаа
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтыг энэ сарын 21-нд Зэвсэгт хүчний 119-р ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулав. Тус сургалтад Нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид хамрагдаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр явагдлаа.
2019 -оны 5 -р сарын 24
115
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 22-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.
2019 -оны 5 -р сарын 23
250
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарт номын сангүй цэцэрлэг ховор болсон
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй "Номын баяр-2019" арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Тус арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй төр, засгийн түшээдээс гадна МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай тэргүүтэй зохиолчид оролцов.
2019 -оны 5 -р сарын 23
299
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч С.Амарсайхан Элчин сайд К.Кобландинтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинтай уулзлаа. Уулзалтад Казахстан улсын элчин сайдын яамны зөвлөх А.Абишев, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр зэрэг албаны төлөөлөл оролцсон юм.
2019 -оны 5 -р сарын 23
153
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Номын баяр 2019”-ийн нээлтээр хотын Захирагчийн “Явуулын оффис” ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоны дараа, иргэдийн дуу хоолойг Хотын дарга сонсох, тэдэнд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор "Хотын даргын явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлыг хүлээж авах, хотын даргатай холбогдох тусгай дугаар ажиллуулна гэдгээ илэрхийлж байсан.
2019 -оны 5 -р сарын 23
360
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэн болно
Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа талаар БОАЖЯ, нийслэлийн Аялал жуучлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
2019 -оны 5 -р сарын 23
300
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Өхөөрдөм гоёо” монгол туургатны хүүхдийн загварын их наадам нийслэлийн Засаг даргын ивээл дор болно
Монгол туургатан хүүхэд багачуудыг нэгтгэсэн Монголын үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Өхөөрдөм гоёо-2019” олон улсын загварын их наадмыг энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна. Монголын үндэсний хувцасыг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, үндэсний өв соёлоор дамжуулан хүүхэд багачуудад түүх соёлоо уламжлуулах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих эрхэм зорилгоор “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ээс санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд ОХУ-ын Халимаг, Буриад, Тува болон Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг Монгол туургатны нийт 120 гаруй хүүхэд, 15-20 дизайнер оролцохоор бүртгүүлжээ.
2019 -оны 5 -р сарын 22
403
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн баталсан сургалтын хөтөлбөрөөр нийслэл, дүүргүүдээс томилогдсон Цэргийн штабын офицер, ахлагч нар зохион байгуулж байна.
2019 -оны 5 -р сарын 22
157
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр зургаан иргэн, 20 аж ахуйн нэгж шалгарлаа
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хангарьд ордонд боллоо. Ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал болон шилдэг татвар төлөгчөөр шалгарсан аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
2019 -оны 5 -р сарын 21
135
ДЭЛГЭРЭНГҮЙ
Францын Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хотын Захирагч хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийн хамтаар Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч Ж.Виала, С.Реунауд, Л.Брет, Б.Мукентөрм нарыг хүлээн авч уулзлаа. Тус хотын нэгдсэн эмнэлгийн эмч нар 2000 оноос хойш манай Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна.
2019 -оны 5 -р сарын 21
230
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр үдээс хойш /2019.05.20/ үргэлжлэн хуралдлаа. Хуралдаанаар Хотын соёлын элч ажиллуулах тухай асуудал байв. “Хотын соёлын элч”-ийг ажиллуулах журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч байх бөгөөд тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байна. Нийслэлийн 152 хороонд боловсрол, соёл урлаг, спорт, хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдсан иргэн байхаар төлөвлөсөн тухай нийслэлийн Засаг даргын Хөгжлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хуралдаанд танилцуулав.
2019 -оны 5 -р сарын 21
217
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
“Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.
2019 -оны 5 -р сарын 21
255
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч ХНХ-ын сайдтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар зөвшилцлөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар санал солилцсон эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ирэх долдугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази, номхон далайн бүсийн орнуудын “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн, хамруулан хөгжүүлэх асуудлаарх IV конгресс”-ын бэлтгэл ажлын талаар байв.
2019 -оны 5 -р сарын 20
356
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай байв. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн мэдээг танилцуулсан юм. Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд халаалтын зуух ашигладаг нийслэлийн 40 сургууль, цэцэрлэгээс 18-ыг хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт шилжүүлэх, 18 цэцэрлэгийг цахилгаан бойлер суурилуулан цахилгаанаар хангана.
2019 -оны 5 -р сарын 20
228
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн нутаг дэвсгэрт хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын явцыг танилцуулав
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэд, гахай, шувууны аж ахуйг хөдөө орон нутагт нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.
2019 -оны 5 -р сарын 20
85
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд “Автомашингүй өдөр”-ийг сард нэг удаа зохион байгуулдаг болгох саналаа хотын Захирагчид уламжлав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай танилцан, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.
2019 -оны 5 -р сарын 18
236
ДЭЛГЭРЭНГҮЙ