“Улаанбаатар Түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн 43 дахь жилдээ болно
Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдгээрт хамтын ажиллагааны талбар бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 6-9-нд “Мишээл экспо” төвд болно.
2018 -оны 9 -р сарын 3
1076
ДЭЛГЭРЭНГҮЙ
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ - 2018" ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд “Мишээл Экспо” төвд “Улаанбаатар Түншлэл-2018” Олон улсын үзэсгэлэн яармагийг 43 дахь жилдээ МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулах гэж байна.
2018 -оны 8 -р сарын 31
1289
ДЭЛГЭРЭНГҮЙ
НАЛАЙХ ДҮҮРГИЙН 109 ДҮГЭЭР БАГА СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 109 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн шав тавих ёслолын үйл ажиллагаа 2018 оны 08 сарын 30-ны өдөр боллоо. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нарын дүүргийн удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.
2018 -оны 8 -р сарын 31
1327
ДЭЛГЭРЭНГҮЙ
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОБУСУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих нэгдсэн шалгалтыг 2 үе шаттай явуулж байна.
2018 -оны 8 -р сарын 31
1232
ДЭЛГЭРЭНГҮЙ
“УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛНО
Нийслэлийн Засаг даргын санаачлагаар “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж бүтээгдэхүүний, чанар, стандартыг сайжруулах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдааг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран 2018 оны 08 дугаар сарын 31, 09 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна.
2018 -оны 8 -р сарын 30
1360
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль орчмын бүсийн хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж байна
Сургууль орчмын бүсийн ойролцоох авто зам, замын хөдөлгөөний нөхцөл байдал сургуулийн хүүхдүүдийн аюулгүй зорчих байдалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байсан.
2018 -оны 8 -р сарын 30
1440
ДЭЛГЭРЭНГҮЙ
УЛААНБААТАР ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ISO9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛНЭ
Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Тохижилт, ногоон байгууламжийн үйл ажиллагаанд ISO9001:2015 стандартыг нэвтрүүлнэ гэж тусгагдсан.
2018 -оны 8 -р сарын 28
1821
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туул голын сав газарт тогтмол цэвэрлэгээ хийх автомашиныг хүлээлгэн өглөө
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул голын сав газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэгээтэй болгох ажлыг эхлэл болгож зориулалтын бага оврын хог тээврийн автомашиныг Баянзүрх дүүрэгт хүлээлгэн өглөө.
2018 -оны 8 -р сарын 28
1745
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН “ГУРВАН ҮЕИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЧУУЛГАН” БОЛЛОО
Нийслэлийн залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой, нийслэлийн хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын ахмад үеийн төлөөллүүдийн санаачилгыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дэмжин “Гурван үеийн хүндэтгэлийн чуулган”-ыг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгад зохион байгуулав.
2018 -оны 8 -р сарын 27
2161
ДЭЛГЭРЭНГҮЙ
“UB FOOD FESTIVAL” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛНО
“UB Food Festival” арга хэмжээг 6 дах жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар Гэрэл плас медиа групптэй хамтран зохион байгуулж байна.
2018 -оны 8 -р сарын 24
2278
ДЭЛГЭРЭНГҮЙ
АВТО ЗАМЫН АН ЦАВ, ЗААДСЫГ МАСТИКААР ЗАСВАРЛАЛАА
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь авто замын нөхөөс, ан цав хагарлыг засварлах ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний 17000 м2 ан цав, заадсыг гэрээт хугацаандаа бүрэн засварлажээ. Тус газар нь авто замын ан цавыг мастикаар хоёр дахь жилдээ засварлаж байгаа юм.
2018 -оны 8 -р сарын 23
2302
ДЭЛГЭРЭНГҮЙ
“АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгууллаа.
2018 -оны 8 -р сарын 23
2176
ДЭЛГЭРЭНГҮЙ
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ ФИТНЕСС ТӨВИЙН ТОО НЭМЭГДЛЭЭ
Монгол Улсын залуучуудын өдрийг тохиолдуулан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран наймдугаар сарын 22-ны өдөр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Оргил”, “Бумба-Од” фитнесс клубүүдийг “Залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага”-аар тодруулан, батламж олгов.
2018 -оны 8 -р сарын 23
2659
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Маркетинг менежмент" сургалтанд урьж байна
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2018 оны 08-р сарын 28,29-ний өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд "Маркетинг менежмент" сургалтыг зохион байгуулах тул үйлдвэр эрхлэгч та бүхнийг урьж байна.
2018 -оны 8 -р сарын 22
2030
ДЭЛГЭРЭНГҮЙ
46 ОЮУТАНД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Залуучууд хөгжлийн газар Кристина Ноблийн хүүхдийн сантай хамтран ажилласаар ирсэн юм. Тус сангаас “Боловсролын Тэтгэлэг Олгох Хөтөлбөр”-өөрөө дамжуулан 17 дахь жилдээ нийслэлийн есөн дүүрэг, Булган, Орхон аймгийн манлайлагч хүүхэд, залуучуудад дээд боловсрол эзэмших боломжийг олгож байна.
2018 -оны 8 -р сарын 22
2346
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг стандартын дагуу гүйцэтгэж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг өнгөрсөн зургаадугаар сараас гүйцэтгэж эхэлсэн.
2018 -оны 8 -р сарын 21
2753
ДЭЛГЭРЭНГҮЙ
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САР” АЯН ЭНЭ САРЫН 24-ӨӨС ЭХЭЛНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар "Залуучуудын хөгжлийн сар" аяныг наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 25-ны хооронд зохион байгуулахаар баталсан. Энэхүү сарын хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, 21 аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл байгууллагууд нийт 24 үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо.
2018 -оны 8 -р сарын 21
1948
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” АЯНД 1730 ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ХАМРАГДЛАА
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян хэрэгжүүлж, тус аяны хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 1730 цэргийн алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.
2018 -оны 8 -р сарын 21
2222
ДЭЛГЭРЭНГҮЙ