“ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАРЫН ЦОМ” өртөөт марафон зохиогдоно
Олон улсын хэмжээнд тэмдэглэдэг "Дэлхийн Автомашингүй өдөр"-өөр иргэдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, “Өртөөт марафон”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж Монгол улсаа олон улсад сурталчлах зорилгоор “ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАРЫН ЦОМ” нэг бүс нэг зам МОНГОЛ-ХЯТАДЫН өртөөт марафоныг нийслэл Улаанбаатар хотноо 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 4 ангиллаар зохион байгуулах бөгөөд нэг баг 2 хүнээс бүрдэнэ.
2018 -оны 9 -р сарын 13
358
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг явуулж эхэллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 2017 оны 08 дугаар сараас хойш Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Байгаль орчин, байгаль хамгаалал, барилга байгууламж, цөмийн зэвсгийн аюулгүй байдлын асуудлыг хариуцсан яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төвийн (UNEP - IETC) санхүүжилт, дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуучлалын яам, Азийн сантай хамтран Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
2018 -оны 9 -р сарын 13
376
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа
Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ сарын 12-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцаж, 2018 онд хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ мөн тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.
2018 -оны 9 -р сарын 13
292
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслан чиглэлийн зарим автобуснуудыг зогсоохоор боллоо
Зуны улирал дуусч зуслан чиглэлд зорчих иргэдийн урсгал багассантай холбоотойгоор нийслэлийн Тээврийн газраас энэ чиглэлд зарим өөрчлөлтийг оруулахаар болсон байна
2018 -оны 9 -р сарын 12
379
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал, гал түймрийн ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар иргэдийн "Амьдрах орчны аюулгүй байдал"-ыг хангах асуудлаар Нийслэлийн бүх шатны байгууллага, агентлаг, газрууд хяналт шалгалт явуулж, хүүхэд багачууд болон иргэдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүх нөхцөлийг арилгах шийдвэрийг гаргаж, сар бүрийн 09-ний өдрийг "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр" болгон зарлаж, иргэдийг аливаа эрсдэлд оруулж болохуйц бүхий л нөхцөлийг арилгах чиглэлийн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хандан гаргасан.
2018 -оны 9 -р сарын 12
308
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дулаанаар хангах, түгээх Тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагуудыг хамруулсан уулзалтыг зохион байгууллаа
Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон бусад хэлтсийн албан хаагчид, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир, ОСНААУГ, Хувийн орон сууцны конторуудын удирдах болон холбогдох албан тушаалтнууд болон Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаанаар хангах, түгээх Тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагуудыг хамруулсан уулзалтыг зохион байгууллаа.
2018 -оны 9 -р сарын 11
151
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хувийн орон сууцанд байгаа дундын өмчлөлийн өмч хөрөнгийг засварлах, ашиглах боломж бололцоо нээгдэнэ
Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/914 дүгээр захирамжаар байгуулагдсан Хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжин ирж байгаа нийтийн эзэмшлийн эд хөрөнгө (инженерийн байгууламж)-ийн чанар, өмчлөлтэй холбогдох асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий байнгын Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.
2018 -оны 9 -р сарын 7
868
ДЭЛГЭРЭНГҮЙ
УДЭТ болон Блюмон төвийн гаднах автомашины зогсоолуудыг иргэдэд зориулсан амарч зугаалах орчин болгон тохижуулна
Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хот тохижилтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/777 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын драмын эрдмийн театрын хойд талбай, мөн дүүргийн 08 дугаар хороо, “Бльюмон” үйлчилгээний төвийн зүүн талд байрлах талбайг орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу тохижуулж, иргэдэд амарч зугаалах орчинг бүрдүүлэх Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/222 дугаар тушаалаар байгууллаа.
2018 -оны 9 -р сарын 7
952
ДЭЛГЭРЭНГҮЙ
Импортыг орлох, инновацлаг, байгальд ээлтэй Улаанбаатар түншлэл 2018 олон улсын үзэсгэлэн, худалдаа нээлтээ хийлээ
Үндэсний бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд сурталчлан таниулж дотоодын ААН-үүдийг дэмжин, хамтын ажиллагааны талбар бүрдүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2018” 43 дахь удаагийн Олон Улсын үзэсгэлэн худалдаа 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Мишээл ЭКСПО” төвд нээлтээ хийлээ.
2018 -оны 9 -р сарын 7
388
ДЭЛГЭРЭНГҮЙ
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” аяныг зохион байгуулах ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллаа
“Манай хороо – Миний гудамж” аяны хяналт шалгалт хийх хуваарийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнгээр ахлуулсан үндсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн 09 дүгээр сарын 05-ны өдөр Налайх дүүрэгт ажилласан.
2018 -оны 9 -р сарын 6
478
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр бүлийн хувилбарт үйлчилгээний бүтээн байгуулалтын шинэлэг загварын нээлт боллоо
Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг хүлээн авч сурч боловсрох нөхцөл боломжоор ханган халамжлан хүмүүжүүлж нийгэмшүүлэх 24 цагийн үйл ажиллагаатай төрийн үйлчилгээний байгууллага юм.
2018 -оны 9 -р сарын 5
663
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Япон соёлын наадам” ирэх долоо хоногт болно
Монгол, Япон Улсуудын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эрчимтэй бөгөөд тогтвортой хөгжин 1996 оноос иж бүрэн түншлэлийн, 2010 оноос стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна. Нэн ялангуяа хоёр орны ард иргэдийн найрамдалт харилцаа бэхжин соёлын хамтын ажиллагаа өргөжиж байгаа билээ. Үүний тод илрэл бол Монголын ард иргэдэд Японы соёлыг түгээх 9 дэх удаагийн “Япон соёлын наадам 2018” арга хэмжээ юм.
2018 -оны 9 -р сарын 5
570
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын мэдээллүүд иргэдэд нээлттэй боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагаа, гүйцэтгэлийн ажлын явц төсөв, хөрөнгийн хэмжээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авч болох орон зайн мэдээллийн системд суурилсан https://open.ulaanbaatar.mn системийг НЗДТГ-аас хэрэглээнд нэвтрүүлээд байна.
2018 -оны 9 -р сарын 5
2015
ДЭЛГЭРЭНГҮЙ
Компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг 151 залуу амжилттай төгслөө
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Залуучуудын хөгжлийг дэмжих төвийг өнгөрсөн онд нээж, мэдээллийн технологийн сургалтын төв, бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Тус төвийн дэргэдэх БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” ("MKIT") мэдээллийн технологийн сургалтын төвийн компьютерийн үндсэн хэрэглээний сургалтад энэ онд 297 залуу хамрагдснаас 121 залуу сертификатаа аваад байсан юм. Өнөөдөр 30 залуу амжилттай төгсөж, мөн сертификатаа гардан авлаа.
2018 -оны 9 -р сарын 5
725
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тарваган тахлаас урьдчилан сэргийлье
Tарваган тахал нь өвчтэй тарвага агнах, түүхий мах эвдэх явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед, өвчтөнийг асарч сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүйгээр харьцах, мэрэгч амьтдын бүүрэгт хазуулах, тахлаар өвчилсөн тарваганы махыг дутуу боловсруулан хэрэглэх явцад, тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс халдварладаг.
2018 -оны 9 -р сарын 4
573
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шүд цоорох өвчний хамгийн том шалтгаан нь хоол хүнсний буруу хэрэглээ
Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа өвчлөл нь шүд цоорох өвчин юм. Ихэвчлэн бага насны хүүхдүүдийг хамрах болсон уг өвчнөөс хэрхэн сэргийлж, шүдэнд ээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг яаж сонгох талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг сонирхоорой. Хүүхдийн шүд цоорох өвчин нь олон зүйлээс шалтгаалж үүсдэг. Хамгийн гол шалтгаан нь хоол хүнсний буруу хэрэглээ юм.
2018 -оны 9 -р сарын 4
579
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ИХ ТАЛЫН ЖАЗЗ” олон улсын XII их наадам энэ баасан гарагт болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл Урлагийн газар, “Их талын жазз” ТББ-ууд хамтран Жазз хөгжмийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их талын жазз” олон улсын XII их наадмыг зохион байгуулах гэж байна. Олон улсын наадам энэ сарын 7-ны өдөр 20.00 цагаас “Гэрэлт гудамж”-нд болох аж. Тус арга хэмжээний үеэр Монгол, Япон Улсын жазз хамтлаг, дуучид мэргэжлийн жазз хөгжмийг эгшиглүүлнэ.
2018 -оны 9 -р сарын 4
611
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЗАЙСАН-ЦЭЦЭГ ТӨВ -11 ХОРООЛОЛ” шинэ чиглэл нээлээ
Сүхбаатар дүүргийн 7,8 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:66 “Зайсан-Цэцэг төв-11-р хороолол” чиглэлийг шинээр нээж өдөрт 6 тээврийн хэрэгсэл 9 минутын хүлээгдлийн хугацаатайгаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлээд байна. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
2018 -оны 9 -р сарын 4
731
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүчирхэг Монгол” спорт, урлагийн өдөрлөг болов
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Идэвхтэй амьдралын хэв маяг – Эрүүл ирээдүй” уриатай “Хүчирхэг Монгол” спорт, урлагийн өдөрлөг есдүгээр сарын 2-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
2018 -оны 9 -р сарын 3
693
ДЭЛГЭРЭНГҮЙ