“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ”-г бий болгоно хэмээн тусгасан билээ.
2018 -оны 10 -р сарын 18
731
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол дүүрэгт 3 цэцэрлэг, 1 сургууль баригдахаар газар чөлөөлөлтийн ажлыг хийлээ
Нийслэлийн Газрын албанаас Баянгол дүүрэгт 3 цэцэрлэг, 1 сургууль баригдах байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 40 нэгж талбарын 18000 м2 буюу 1,8 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт 96 хувьтай байна.
2018 -оны 10 -р сарын 18
918
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль зөрчвөл хариуцлага хүлээдэг гэдгийг сурагчдад ойлгуулах зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт боллоо
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үйл явц болон хууль, эрх зүйн мэдлэг олгох, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сар бүр тогтсон хувиараар шат дараатай сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа билээ.
2018 -оны 10 -р сарын 17
214
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Бэлгийн хүчирхийллийн хохирогчдод нийгмийн ажил, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Сүүлийн 3 жилд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо нэмэгдэж, тэдгээр хүүхдүүд болон тэдний гэр бүлд үзүүлж буй сэтгэлзүйн болон нийгмийн ажлын үйлчилгээг чанаржуулах шаардлагатай байна. Иймд Нийслэлийн халамж, асрамжийн төвийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудын хүсэлтийн дагуу бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд болон тэдний гэр бүлд нийгмийн ажил үйлчилгээ үзүүлэх болон сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх арга зүйг нэмэгдүүлэх сургалтыг 2018 оны 10 сарын 16-ны өдөр Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын сургалтын танхимд зохион байгууллаа.
2018 -оны 10 -р сарын 17
221
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЗАЛУУЧУУД СУДЛАЛ 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.5-д “Нийслэлийн хөгжил, тохижилтыг сайжруулах зорилтот төслүүдийг хэрэгжүүлж, залуучуудын санаачилга, оролцоог нэмэгдүүлэх”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.2-т “Залуучуудын нийгэм, улс төрийн оролцоо, нас, сэтгэхүй, түүх, соёл, хөгжлийг судлах эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг хөгжүүлэх” зорилтууд тусгагдсан.
2018 -оны 10 -р сарын 17
1140
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өвөлжилтийн бэлтгэл арга хэмжээний чиглэлээр дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудтай шуурхай хуралдлаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 10-р сарын 04-ний өдрийн 25 дугаар хурлаар нийслэлийн 2018-2019 өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийсэн бөгөөд зөвлөлийн хурлаас зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой дараах чиглэлүүдийг өгсөн юм.
2018 -оны 10 -р сарын 17
189
ДЭЛГЭРЭНГҮЙ
Грийн хаус хотхоны арын явган хүний замыг чөлөөлж, тохижуулах ажлыг эхлүүллээ
“Явган хүний замыг чөлөөлөх” аяны хүрээнд өнөө өглөө ХУД-ийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны араар явсан авто зам дагуух явган хүний замыг чөлөөлөх ажлыг нийслэлийн Газрын алба, Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран хийлээ. Тухайн хэсэг дэх явган хүний зам дундаа 38 метр газарт хэт нарийссан учраас явган хүн явах боломжгүй байсан юм.Грийн хаус хотхоны хашааг буулгаж явган хүний замыг нэмж гаргаснаар иргэд аюулгүй замаар зорчих боломж бүрдэж байна.
2018 -оны 10 -р сарын 17
828
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дизель автобуснаас ялгарах хөө тортогжилт (pm)-ыг бууруулах төсөл хэрэгжиж байна
Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу “Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортгийн шүүлтүүр (DPF)-ийг нэмэлтээр тоноглож дизель автобуснаас ялгарах хөө тортогжилт(PM)-ыг бууруулах төсөл” хэрэгжиж байна.
2018 -оны 10 -р сарын 17
228
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны тайлан танилцууллаа
“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны төгсгөлийн тайлангийн танилцуулга болон хэлэлцүүлгийг 2018 оны 10 дүгаар сарын 16-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар болон нийслэлийн харьяа байгууллага, инженерийн хангамж, олон улсын болон банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн 60 орчим төлөөлөл оролцлоо. Судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт хийж гүйцэтгэсэн.
2018 -оны 10 -р сарын 16
251
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээн эхэллээ
Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой Уран жолоодлого-Ур чадварын тэмцээнийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас жил бүр байгууллагынхаа жолооч нарын дунд зохион байгуулдаг. Тэмцээн нь ажилтан ажиллагсдаа сурган чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, тогтвортой ажлын байраар хангах ач холбогдолтой.
2018 -оны 10 -р сарын 16
439
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” аян үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян хэрэгжүүлж байгаа бөгөөд цэргийн алба хааж байгаа залуучуудад хотын соёлч иргэний эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
2018 -оны 10 -р сарын 16
234
ДЭЛГЭРЭНГҮЙ
"НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУ ХӨТӨЧ" сургалт эхэллээ
Залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон Аялал жуулчлалын газар хамтран 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна. Тус сургалтад хөтөч болох сонирхолтой 200 залуучууд хамрагдаж байгаа бөгөөд ирцээ бүрэн хангаж, сургалтыг амжилттай дүүргэсэн залуучуудад батламж олгох юм.
2018 -оны 10 -р сарын 16
836
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-уул дүүргийн сурагчид япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдана
Нийслэлийн Хан-Уул дүүрэг нь Япон Улсын Мусашимураяама хоттой 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд хоёр дүүрэг сурагч солилцооны хөтөлбөрийг эхлүүлж эхний байдлаар Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 4-6 дугаар ангийн 5 хүүхдүүдийг үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон шалгаруулж, Мусашимураяама хотод зохион байгуулагдах соёл, урлаг, спортын арга хэмжээнд оролцуулахаар боллоо. Сонгон шалгаруулалтад нийслэл, дүүрэгт урлаг, спортоороо бусдыгаа тэргүүлдэг сурагчид шалгарсан бөгөөд тус хотын соёл, урлагийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн авьяаслаг хүүхдүүдийг төлөөлөн оролцох юм.
2018 -оны 10 -р сарын 16
375
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ДУУГААР ХӨЛӨГЛӨСӨН ИРЭЭДҮЙ” урлагийн наадам боллоо
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд асрамж, халамжийн төвүүдийн хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох “ДУУГААР ХӨЛӨГЛӨСӨН ИРЭЭДҮЙ” урлагийн наадмыг 7 дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.
2018 -оны 10 -р сарын 15
530
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ амралтын өдрүүдэд боллоо
Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж ажиллалаа.
2018 -оны 10 -р сарын 15
160
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шар тэмдэглэгээний ажил үргэлжилж байна
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнга ачаалалтай байдаг уулзваруудад “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ хийх ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байна. Эхний ээлжинд “Цэцэг" төв, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв, МУБИС болон Төв музейн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээг хийхээр төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар “Цэцэг” төв, МУБИС-ийн уулзварт хийж дуусаад байна.
2018 -оны 10 -р сарын 15
810
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн амуудад зурагт мэдээллийн самбар байрлууллаа
Нийслэлийн Газрын албанаас санаачлан Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх зуслангийн амуудад зурагт мэдээллийн самбар байрлууллаа. Мэдээллийн самбарт газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй нэгж талбар, авто зам, зуслангийн хил, ой, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, гол, булаг, усан сан бүхий газрын эрүүл ахуйн бүс , намаг, үерийн далан, цахилгааны шугам, дэд өртөө зэрэг хориглолт хамгаалалтын бүсүүд болон зуслангийн амнуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэргийг тусгасан.
2018 -оны 10 -р сарын 15
1279
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүх нийтээр мод тарих өдөр “Хүн бүхэнд цэвэр агаар - мод бүхэнд ус” уриан дор явагдана
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ амралтын өдрүүдэд тохиож байна. Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.
2018 -оны 10 -р сарын 12
684
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн зарим чиглэлүүдийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулахаар боллоо
Иргэдийн санал хүсэлтээр нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд өглөөний эх авалтыг урагшлуулахаар цагийн хуваарьт зохицуулалт хийж, 2018 оны 10 дугаар сарын 15-наас мөрдөхөөр төлөвлөн ажиллаж байна.
2018 -оны 10 -р сарын 12
1308
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хогийн цэгийг хотын ой болгох төсөл эхэллээ
Нийслэл хот, БНСУ-ын Инчеон хотын дарга нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 100 га талбайг ойжуулах төсөл өнөөдөр эхэллээ. Иргэдийн дунд хогийн хонхор гэж нэрлэгддэг байсан хуучин хогийн цэгийн орчмыг 10 жилийн хугацаанд ойжуулж, иргэдийн амралт чөлөөт цагийн тав тухтай орчныг бүрдүүлэх ажлыг Нийслэлийн Байгаль орчны газар, Инчеон хотын Байгаль орчны газрууд хамтран Инчеон хотын санхүүжилтээр хийх бөгөөд газрын доройтлыг арилгаж, цөлжилтийн эсрэг ногоон зурвас байгуулахад төслийн зорилго оршиж байгаа юм.
2018 -оны 10 -р сарын 12
1390
ДЭЛГЭРЭНГҮЙ