“МОНГОЛ ЭНТЕРПРАЙЗИНГИЙН ЭРЭЛ” сургалтыг амжилттай зохион байгууллаа
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Идэвхижсэн 2030” төслийн хүрээнд залуусыг шинэ санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Энтерпрайзингийн эрэл” сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ болон холбогдох хүмүүс оролцлоо.
2018 -оны 10 -р сарын 29
150
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-уул дүүргийн 16 нас хүрсэн 120 залуучууд иргэний үнэмлэхээ гардан авч андгай өргөлөө
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газраас уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Нийслэлийн 379 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Соёлын ордонд боллоо. Хан-Уул дүүргийн 16 хорооны 16 насанд хүрч буй 120 залуучууд иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгайгаа өргөлөө. Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын зорилго нь иргэний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршино.
2018 -оны 10 -р сарын 29
210
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан зарим албан хаагчдыг шагнав
Монгол Улсын Нийслэлийн 379 жилийн ой энэ сарын 29-нд тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутгаас мал нүүлгэн шилжүүлэх, иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд Манай хороо-Миний гудамж аян, худалдаа үйлчилгээний салбарт идэвхи зүтгэл, хүчин чармайлт гарган ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг шагнаж, урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
2018 -оны 10 -р сарын 26
273
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Усжуулагч төгөл"-ийн шав тавих ёслолын ажиллагаа болов.
Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтаж Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Эрдэнэдрийлинг ХХК, Усжуулагчдийн холбоо хамтран 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Усжуулагч төгөл" байгуулах ажлын шав тавих ёслолын арга хэмжээг зохион байгуулав.
2018 -оны 10 -р сарын 26
183
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Цамбагаравын балгас”-ыг албадан буулгалаа
Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ард байрлах хүмүүсийн хэлж заншиснаар “Цамбагаравын балгас”-ыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 1004 дүгээр захирамжийн дагуу нийслэл, дүүргийн Газрын албанаас албадан буулгаж газрыг чөлөөлж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам, явган хүний гарц хааж барилга барьсан аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байгаа билээ.
2018 -оны 10 -р сарын 26
549
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тэргүүний 300 архивчдын нэгдсэн зөвлөгөөн болно
Нийслэлийн 379 жилийн ой, нийслэлд Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан нийслэлийн Архивын газраас маргааш “Нийслэл, дүүргийн тэргүүний архивчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар болжээ. Уг зөвлөгөөн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм. Зөвлөгөөнд нийслэлийн төр захиргааны, орон нутгийн төсөвт, өмчит, өмчийн оролцоот байгууллагуудынтэргүүний 300 архивчдын төлөөлөл оролцоно.Улаанбаатар хотод 1958 оноос архивын тасаг үйл ажиллагаа явуулах болсноор өнөөгийн нийслэлийн Архивын газрын түүхэн замнал эхэлсэн түүхтэй.
2018 -оны 10 -р сарын 25
262
ДЭЛГЭРЭНГҮЙ
Архивын газар Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
Нийслэлийн 379 жил, нийслэлд Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан төрийн архивын үйл ажиллагааг сурталчлах, архивын лавлагаа, үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Архивын газраас энэ сарын 19-нд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
2018 -оны 10 -р сарын 25
235
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аймгийн болон төрөлжсөн архивуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар “Хөгжлийн алтан гурвалжин” үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хоттой хил залгаа орших төвийн бүсийн аймгийн архивуудтай хамтран архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн захиргааны байгууллагуудын бүтээлч, нягт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтын үйл ажиллагаа тогтоох хөгжлийн бодлогыг нийслэлийн Архивын газрын хэрэгжүүлэн ажиллаж байна.
2018 -оны 10 -р сарын 25
185
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хүн амд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний талаар зөвлөлдлөө
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан “Нийслэлийн хүн амд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-нд “Континентал” зочид буудлын хурлын танхимд боллоо. Нийслэлийн дүүргийн эмнэлгүүдийн Мэс засал, гэмтлийн тасгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, лавлагаа шатлалын эмнэлгүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийслэлийн хүн амд үзүүлэх мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой энэхүү уулзалтанд Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Улсын лавлагаа шатлалын эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлага, холбогдох мэргэжилтэн, мэс заслын тасгийн эрхлэгч нар оролцсон юм.
2018 -оны 10 -р сарын 25
174
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шар тэмдэглэгээ арилсан гэдэг нь худал мэдээлэл
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг “Цэцэг” төвийн уулзвар,Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж гүйцэтгэсэн.
2018 -оны 10 -р сарын 25
245
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон цэцэрлэг, сургууль баригдана
Нийслэлийн Газрын албанаас Сонгинохайрхан дүүрэгт 11 цэцэрлэг, 5 сургууль, 2 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлж байна. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 222 нэгж талбарын 2117048 м2 буюу 21 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт 90 хувьтай байна. Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн 222 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье
2018 -оны 10 -р сарын 25
177
ДЭЛГЭРЭНГҮЙ
ХБНГУ-ын Бавари муж улсад “Хог хаягдлын менежмэнт”-ийн мэргэжлийн семинар зохион байгуулагдаж байна
Холбооны бүгд найрамдах Герман улс нь Европын холбооны орнууд дундаа хог хаягдлын менежментээр тэргүүлэгч бөгөөд Бавари муж улс нь Германы тэргүүлэх муж билээ. Монголын БОАЖЯ нь Германы BFZ мэргэжлийн сургалтын төвтэй хамтран энэхүү мэргэжлийн семинарыг зохион байгуулж байна. Семинарын хүрээнд Бавари мужын Эдийн засгийн хөгжлийн яам, Мюнхэн хотын Хог хаягдлын үйлчилгээний AWM байгууллага, Швейнфурт аймгийн хог хаядал цуглуулах болон хог хаягдлаар бордоо хийх төв, Карлштатын төвлөрсөн хогийн цэг, Швейнфиелд тосгоны хог хаягдлын үйлчилгээний байгууллага, Биогазын холбоо гэх мэт холбогдох бусад орж туршлага судлах юм.
2018 -оны 10 -р сарын 24
440
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүрэгт хоёр авто замын ажил хийгдлээ
Нийслэлийн Газрын албанаас Хан-Уул дүүрэгт 2 авто замын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Дээрх 2 авто замын нөлөөлөлд нийт 14 нэгж талбарын 29098 м2 газар өртсөн бөгөөд 2.5 км авто замыг шинээр тавих ажлын газар чөлөөлөлтийг хийлээ.
2018 -оны 10 -р сарын 24
593
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төлбөртэй зогсоолын мэдээлэл нээлттэй боллоо
Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Smartcar.mn” системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж 9 төрлийн үйлчилгээг шат дараатайгаар шинээр хэрэглээнд нэвтрүүлж байна. Тухайлбал, төлбөртэй зогсоолын талаарх мэдээллийг цахимаар болон аппликэйшнаар харуулах боломжтой үйлчилгээг шинээр оруулжээ. Иргэн та гар утсаа ашиглан хотын төлбөртэй зогсоол, үнэ тариф болон үйлчилгээ үзүүлэгч иргэн аж ахуйн нэгжийн мэдээллийг газрын зураг болон жагсаалт хэлбэрээр системээс харах боломжтой аж.
2018 -оны 10 -р сарын 24
505
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль, цэцэрлэг орчмын авто замыг шинэчиллээ
Нийслэлийн Газрын албанаас Чингэлтэй дүүрэгт шинээр тавигдах хоёр авто замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 7 хороо, далан давхрын урд талын авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдсан 1.2 км авто зам, тус дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн урд авто машины зогсоолын талбайн газрыг тус тус чөлөөллөө.
2018 -оны 10 -р сарын 23
358
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүрэгт нэг цэцэрлэг, хоёр цэцэрлэг, сургуулийн цогцолбор барих газрыг чөлөөллөө
Нийслэлийн Газрын албанаас Чингэлтэй дүүрэгт нэг цэцэрлэг, хоёр цэцэрлэг, сургуулийн цогцолбор барих газар, мөн 38 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолборын хажууд түшиц хана барих газар, 175 ортой хүүхдийн цэцэрлэгийн өмнө тоглоомын талбай барих газрыг тус тус чөлөөллөө. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 47 нэгж талбарын 22756 м2 буюу 2.2 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг бүрэн хийж дууслаа.
2018 -оны 10 -р сарын 23
296
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн Тээврийн үйлчилгээний ААН, байгууллагуудын дунд болзолт уралдаан зарлалаа
Нийслэлийн тээврийн газраас тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
2018 -оны 10 -р сарын 23
338
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүрэгт 4 авто зам, 1 дугуйн зам шинээр тавигдаж байна
Нийслэлийн Газрын албанаас Сүхбаатар дүүрэгт нийт 4 авто зам, 1 дугуйн замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Эдгээр 5 замын нөлөөлөлд нийт 157 нэгж талбарын 51956 м2 газар өртсөн бөгөөд 5.1 км авто замыг шинээр тавихаар газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна. Шинээр авто зам тавих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 157 иргэндээ нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.
2018 -оны 10 -р сарын 22
456
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр анхан шатны эмч, мэргэжилтнүүдийг сургалтанд хамрууллаа
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-ийн Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албатай хамтран “Глобал” сангийн санхүүжилтээр “БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрт илрүүлэг оношилгоо эмчилгээ, хавьтал илрүүлгийн чиглэлээр анхан шатны эмч, мэргэжилтнийг чадавхижуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
2018 -оны 10 -р сарын 22
180
ДЭЛГЭРЭНГҮЙ