Тендерт оролцогч, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд
Нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан.
2019 -оны 1 -р сарын 4
440
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өргөдөл, гомдлын дэд системийн сургалт боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ННЗБ-уудын өдөр тутмын үйл ажиллагааны процессыг цахимжуулсан мэдээлэл солилцох, мэдээллийн чанар, хурд, нийслэлийн төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн технологийн шинэ шийдэл бүхий “UB ERP” дотоод удирдлагын системийн “Өргөдөл, гомдлын дэд систем”-ийн сургалтыг өнөөдөр Мишээл, Дүнжингарав нэгдсэн үйлчилгээний төвд зохион байгуулав.
2019 -оны 1 -р сарын 2
645
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ойд барилга байгууламж, хашаа бариулсан тохиолдол бүрд байгаль хамгаалагчид хариуцлага тооцно
Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2019 оны 01 дүгээр тушаалаар ойн сан, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд шинээр барилга, байгууламж, хашаа бариулсан тохиолдол бүрд нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчид сахилгын шийтгэл ногдуулж байхаар боллоо. Уг шийдвэрийн хэрэгжилтэд тодорхой хугацааны давтамжтай авагдсан сансрын зургийн мэдээллийн санг эх сурвалж болгон ашиглах юм.
2019 -оны 1 -р сарын 2
644
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хатгалгаа өвчний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний аргууд
Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм.
2019 -оны 1 -р сарын 2
392
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хөдөлгөөний удирдлагын төв "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХАМТЛАГ"-аар шалгарлаа
Монгол Улсын 2018 оны тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг шалгаруулах болзолт уралдааны дүн гарч шилдгүүд тодорлоо. Аймгуудаас: Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар 1 дүгээр, Төв аймгийн Чандмань сумын Дулааны эрчим хүчний төв 2 дугаар, Архангай аймгийн Цагдаагийн газар 295 оноогоор 3 дугаар байр эзэллээ.
2018 -оны 12 -р сарын 31
531
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээний ч:67, ч:68 чиглэлүүдийг шинээр нээлээ
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн холбогдох судалгааг хийж богино эргэлтийн Ч:67 “Морингийн даваа - Нисэх”, мөн Буянт-Ухаа 2 хорооллын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:68 “Буянт-Ухаа-2 - Нисэх” чиглэлүүдийг шинээр нээж үйлчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус бүр 1 тээврийн хэрэгслээр 30 минут тутамд хүргэхээр төлөвлөөд байна
2018 -оны 12 -р сарын 31
400
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярын өдрүүдэд ажиллах үзлэгийн кабинетын хуваарь, зөвлөгөө авах утасны жагсаалт
Шинэ жилийн баярын өдрүүд буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 02-ны хооронд дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүд, Хүүхдийн кабинетууд болон Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллана.
2018 -оны 12 -р сарын 31
265
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Шинэ жилийн баярын цэнгүүн”-ий дараа нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ
Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийгээд байна.
2018 -оны 12 -р сарын 31
495
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” Сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар хамтран “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Хангарди” ордны хурлын танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо, Орчны бохирдлыг буруулах үндэсний хороо,
2018 -оны 12 -р сарын 28
325
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын гэрээ дүгнэх хурал боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Зам талбайн цэвэрлэгээний хуваарь батлах тухай” А/21 тоот тушаал батлагдсаны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Зам талбайн цэвэрлэгээний гэрээ” байгуулсан нийт 12 хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын гэрээ дүгнэх хурал 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр боллоо.
2018 -оны 12 -р сарын 27
355
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-ыг шинэчилж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/51 дүгээр тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 6/22 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-д өөрчлөлт оруулах судалгаа хийж,
2018 -оны 12 -р сарын 27
388
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам” батлагдлаа
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/128 дугаар захирамжаар “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”, нийслэлийн бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөр болон Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан “...орон нутгийн чанартай болон аж ахуйн дотоодын замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно” гэсний дагуу баталж мөрдүүлж ирсэн.
2018 -оны 12 -р сарын 27
368
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүрьеэ болон БЗДХ-ийн эрт илрүүлэг, салбарын дундын оролцоог нэмэгдүүлэх аянд тэргүүлсэн байгууллагуудыг шагнаж урамшууллаа
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Засаг даргын 339 дүгээр захирамжийн дагуу “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аяныг зургаан сарын хугацаатай, НЗД-ын 877 дугаар захирамжийн дагуу “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд ээлтэй орчин бүрдүүлье” аяныг гурван сарын хугацаатай тус, тус зохион байгуулсан билээ.
2018 -оны 12 -р сарын 27
296
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийнхээ тогтмол зардлыг даана
Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга нартай байгуулсан гурвалсан гэрээгээр 2018 онд “А” буюу бүрэн хангалттай үнэлгээ авсан зургаан өрхийн эрүүл мэндийн төвийг энэ сарын 25-ны өдөр өдөр шагнаж, батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
2018 -оны 12 -р сарын 27
318
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн архивын газраас 2018 онд хийж Хэрэгжүүлсэн онцлог ажлууд
Нийслэлийн нутгийн захиргааны болон тэдгээрийн харьяа 1124гаруй байгууллагын 17.429хэрэглэгч өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн нэгдсэн хяналтын тогтолцооны “eDoc” систем, байгууллагын архивын баримтыг цахимжуулах, тоон мэдээний нэгдсэн бүртгэлийн “Archive eDoc” системүүдийн нэмэлт хөгжүүлэлтийг хийлгэж, төрийн архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлсэн.
2018 -оны 12 -р сарын 26
465
ДЭЛГЭРЭНГҮЙ
Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25-ны байдлаар, амбулаторийн 62.489 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1867 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар бага байна.
2018 -оны 12 -р сарын 26
229
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 505 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын үйл ажиллагаагаа төлөвлөн явуулсан. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 44104 обектод эрсдэлийн үнэлгээ хийж, их, дунд эрсдэлтэй обьёктын тоо өмнөх оноос 1.8 хувиар буурлаа. Нийт хяналтын 50.1 хувийг урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эзэлж байна.
2018 -оны 12 -р сарын 26
252
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв талбайн шинэ жилийн баярын тоглолт 22:00 цагаас эхэлнэ
Жил бүрийн 12 дугаар сарын 31-нд нийслэлийн иргэдийн төлөөлөл төв талбайдаа цуглаж он гаргадаг билээ. Цугласан ард иргэдэд зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газраас шоу тоглолтыг зохион байгуулж, Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамтдаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авдаг.
2018 -оны 12 -р сарын 26
263
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн 500 сурагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдлаа
Хан-Уул дүүргийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ ахлан ангийн сурагчдыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурлын үйл явц, хууль, эрх зүйн мэдээллийг өгөхөөр сар бүр тогтсон хувиарын дагуу тогтмол зохион байгуулж ирсэн байна. Хан-Уул дүүргийн аравдугаар сургуулийн төгсөх ангийн 20 сурагчид /2018.12.24/ өдөр Захиргааны хэргийн шүүхийн танхимуудтай танилцаж, тодорхой хэмжээний хууль эрхзүйн мэдээлэлтэй боллоо.
2018 -оны 12 -р сарын 25
288
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн “Хүүхдийн кабинет”-ийн уртасгасан цагийн хуваарь, зөвлөгөө өгөх утасны дугаарууд
Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд дээрх цагийн хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна.
2018 -оны 12 -р сарын 24
205
ДЭЛГЭРЭНГҮЙ