Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах уралдаанд оролцогчдын бүтээлийг энэ сарын 29 хүртэл хүлээн авна
Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг тавдугаар сарын 15-наас 29 хүртэл 14 хоногийн хугацаатай зарлаад буй.
2019 -оны 5 -р сарын 24
221
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдах албан тушаалтнууд аж, ахуйн нэгж байгууллагуудад ажиллалаа
Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн гуравдугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар албан даалгавруудын явц байдлыг эрчимжүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд тус газрын удирдах албан тушаалтнууд хяналт, шалгалт хийж ажиллалаа.
2019 -оны 5 -р сарын 24
227
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Хүүхдийн зуслангуудын удирдах ажилтнуудыг чадваржуулах сургалт эхэллээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ-тай хамтран “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” байрны сургалтын танхимд зохион байгуулж байна.
2019 -оны 5 -р сарын 23
154
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЭРҮҮЛ ИРГЭН” аяны нээлт Чингэлтэй дүүрэгт боллоо
Нийслэлийн Засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай 2019 оны А/320 дугаар захирамжийн дагуу иргэдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг нийслэлийн 152 хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулах болсон.
2019 -оны 5 -р сарын 23
96
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн ажлын хэсэг хуралдлаа
“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/409 дугаар захирамжийн дагуу ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурлыг тавдугаар сарын 22-ний өдөр Хангарди ордонд зохион байгууллаа.
2019 -оны 5 -р сарын 23
216
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд 1-р ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна
Чингэлтэй дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 3852 орчим элсэгч бүртгэнэ. Энэ жил тус дүүрэг нь төрийн өмчийн ерөнхий боловсролын 5, 17, 24, 37, 39, 47, 50, 57, 61, 72, 117, 138, 139, 140 зэрэг нийт 15 сургуулийн 1-р ангийн элсэлтийг цахимаар 2019 оны 05 дугаар сарын 13-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 1-р ангид цахимаар 1302 хүүхэд хүсэлт ирүүлснээс 978 элсэгчийн бүртгэлийг баталгаажуулсан байна.
2019 -оны 5 -р сарын 23
236
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эрүүл иргэн-Эко хөгжил 2019” спорт өдөрлөг болно
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл иргэн-эко хөгжил” спорт өдөрлөг тав дахь жилдээ "Хүй долоон худаг"-т маргааш /2019-05-24/ зохион байгуулагдах гэж байна. “Эрүүл иргэн-эко хөгжил 2019” спорт өдөрлөг нь иргэдийг эрүүл цэвэр агаарт спортоор хичээллэх орчныг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.
2019 -оны 5 -р сарын 23
168
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн үйлчилгээ операторын горимд шилжинэ
Засгийн газрын 23 дугаар тогтоолоор 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал нараар ахлуулсан ажлын хэсгийн 2-р хурал 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт боллоо.
2019 -оны 5 -р сарын 23
396
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүрьеэгийн далд халдвар болон сүрьеэ өвчний ялгаа
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ сүрьеэ өвчний халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой юм.
2019 -оны 5 -р сарын 22
249
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд болно
Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн 5 дахь жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдах гэж байна. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа дотоодын аялагч, амрагчид тус үзэсгэлэнгийн үеэр доорх мэдээллийг авах боломжтой.
2019 -оны 5 -р сарын 22
224
ДЭЛГЭРЭНГҮЙ
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх албан айлчлал хийлээ
Нийслэлийн Засаг дарга болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын дарга нарын 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа зарим байгууллагын удирдлагууд Хөх хотод албан айлчлал хийлээ.
2019 -оны 5 -р сарын 21
158
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ОЮУТАН ЦАГДАА-2019” арга хэмжээний бүртгэл энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ
Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг зургаа дахь жилдээ 2019 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна.
2019 -оны 5 -р сарын 21
259
ДЭЛГЭРЭНГҮЙ
Компьютерын үндсэн хэрэглээний программын ээлжилт сургалт эхэллээ
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх мэдээллийн технологийн “Эм Кэй Ай Ти” сургалтын төвд сар бүр төлбөргүй зохион байгуулагддаг компьютерийн үндсэн хэрэглээний сургалт 2019 оны тавдугаар сарын 20-ны өдөр эхэллээ. Тус сургалтад энэ онд 861 хүн сурах хүсэлт гаргаж, 110 иргэн хамрагдаж, 62 иргэн сургалтаа амжилттай дүүргэсэн байна.
2019 -оны 5 -р сарын 21
232
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зочлох үйлчилгээний салбарт есөн мэргэжлээр 15 мянган иргэнийг үнэ төлбөргүй сургалтад хамруулна
Аялал жуулчлал нь өсөлтийн хурдаараа дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэг бөгөөд улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөдөг.
2019 -оны 5 -р сарын 21
179
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хашаа, хайс арга хэмжээний хүрээнд 72 байршлын 117 объектыг чөлөөллөө
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хашаа, хайс нэгдсэн арга хэмжээг сарын өмнө эхлүүлсэн.
2019 -оны 5 -р сарын 20
315
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ХҮҮХДЭД ЗОРИУЛАВ-2019” үзэсгэлэн худалдаа болно
Монгол Улсын хүн ам 2018 оны байдлаар 3.2 саяд хүрсэн. Хүн амын 40 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн тавдугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.
2019 -оны 5 -р сарын 20
282
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наркологийн эмнэлэг, ХУД-ийн II хороотой хамтран “ЭРҮҮЛ ИРГЭН, АРХИДАЛТГҮЙ ЭРҮҮЛ ХОРОО”-г бий болгоно
НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг, Хан-уул дүүргийн II хорооноос хамтран тус дүүргийн II, XII хорооны ажилтан, ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд Наркологийн эмнэлгийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Ажлаа танилцуулах өдөрлөг”-ийг энэ сарын 14-нд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж, иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоог хийж, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
2019 -оны 5 -р сарын 20
155
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЭГО-2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Сэтгэл судлал болон сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуучуудын шинжлэх ухаанч чадварыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих, нийт хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршил, амиа хорлолт, дэлгэцийн донтолт, стресс зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг судалдаг судлаачдыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Сэтгэл судлаач оюутны нийгэмлэг, хүнсний манлай үйлдвэр “Өгөөж чихэр, боов” ХХК, “Гялс” анагаах ухааны төвтэй хамтран “ЭГО-2019” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.
2019 -оны 5 -р сарын 20
185
ДЭЛГЭРЭНГҮЙ
6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө татвараа төлөөрэй
Тээврийн хэрэгслийн эзэмшигч та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлж байгаа. Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 0 болон 5-аар төгссөн бол та тавдугаар сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломтой.
2019 -оны 5 -р сарын 20
489
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд эзэмшлийн газар дээрээ худаг гаргах зөвшөөрлийг цахимаар захиалж байна
“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэнгээс дараах мэдээллийг тодрууллаа.
2019 -оны 5 -р сарын 20
1385
ДЭЛГЭРЭНГҮЙ