Паркийн зүүн талын замыг 1.6 жилийн хугацаатай хаана
Урин дулаан цагт нийслэлд бүтээн байгуулалтын ажил ундардаг. Барилга байшингууд олноор баригдахын зэрэгцээ авто замуудыг өргөтгөх, шинэчлэл ажил оволздог. Ирэх дөрвөн сарын 1-нээс хийгдэх томоохон зам засварын ажил бол Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын авто замыг хааж, Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барина. Өчигдөр үдийн 15 цагийн үед тус авто замаар зорчвол хөл хөдөлгөөн ихтэй, түгжрэл ид оргилдоо байв. Ганцхан Олимпийн зам гэлтгүй бусад замууд ч ачаалалтай байгаа харагдлаа.
2018 -оны 3 -р сарын 20
1090
ДЭЛГЭРЭНГҮЙ
2019 оны долоодугаар сард Яармаг орчим Улаанбаатар хотын шинэ төв болно
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр нийслэлийн удирдлагуудтай шинэ нисэх онгоцны буудал, нийслэлд түүхий нүүрсийг оруулахгүй байх Засгийн газрын шийдвэр зэрэг цаг үеийн асуудлаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө. Тодруулбал, Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон автозам энэ оны аравдугаар сард, шинэ нисэх буудал ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орох юм.
2018 -оны 3 -р сарын 20
969
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг шинэ хуваариар аялж эхэллээ
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын 286 дугаар галт тэрэг 2018 оны гуравдугаар сарын 19-нөөс эхлэн өдөр бүр үдшийн 21:08 цагт Улаанбаатараас хөдөлж, өглөөний 06:44 цагт Сайншандад хүрэхээр аялж эхэллээ. Өмнө нь өглөөний 09.30 минутад хөдөлж орой 19 цагийн үед Сайншандад ирдэг байсан. Харин Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэрэг хуучих хуваариар буюу өдөр бүр 21:15 цагт Сайншандаас хөдөлж, 07:25 цагт Улаанбаатарт ирнэ.
2018 -оны 3 -р сарын 19
1080
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөнгөлөлттэй эм авах гэж дараалалд зогсдог асуудал ҮГҮЙ боллоо
Нийслэлийн зургаан дүүрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмээр үйлчлэх эмийн сангийн жагсаалтуудыг гаргажээ.
2018 -оны 3 -р сарын 19
1202
ДЭЛГЭРЭНГҮЙ
"ЗЦ-ийн гүүрэн гарцын ажилтай холбогдуулж Олимпийн гудамжийн замыг 1.6 жилийн хугацаатай хаана"
Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц" барих ажлыг 2017 оны тавдугаар сарын 31-нд эхлүүлсэн билээ. Өнөөдөр тус гүүрэн гарцыг барих төслийн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж мэдээлэл өглөө.
2018 -оны 3 -р сарын 16
1131
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Anti–Diabetes” төслийн нээлт болов
Өнөөдөр П.Н.Шастины Нэрэмжит улсын гуравдугаар нэгдсэн эмнэлэгт нийт иргэдийг чихрийн шижин өвчнөөс сэргийлэх зорилго бүхий “Anti–Diabetes” төслийн нээлт боллоо. Энэхүү “Help today, change tomorrow /Anti-Diabetes” буюу “Чихрийн шижин эмгэгээс өнөөдөр урьдчилан сэргийлсэнээр маргаашийг өөрчилж чадна” төслийн зорилго нь тус эмнэлгийн Диабетын төв нь Улаанбаатар хотын бүх дүүргийн иргэдэд хүрч үйлчлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн цусан дахь глюкозыг түргэвчилсэн аргаар тодорхойлох, чихрийн шижин өвчтэй хүмүүст өөрийгөө хянах болон чихрийн шижин эмгэг/ЧШЭ/-ийн талаарх мэдээлэл агуулсан хяналтын картыг бий болгох юм.
2018 -оны 3 -р сарын 14
894
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар өмчлөхөд бүрдүүлэх материалын жагсаалт
Нийслэлийн Засаг даргын А/17, А/18 захирамжийн дагуу нийслэлийн суурьшлын бүсэд газар өмчлөх ажил үргэлжилж байна. Хэрвээ та газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн зөрчилгүй бол газраа өмчлөх боломжтой. Харин суурьшлын бүсийн гадна байрлаж байгаа бол шинээр газар олгохгүй байна.
2018 -оны 3 -р сарын 13
2133
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ
Сурагчдын амралт хойшлуулсантай холбогдуулан Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай БСШУСЯ-ын сайдын тушаал гарлаа. Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн жилийн бүтэц дэх III улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хуваарьт дараах өөрчлөлтийг оруулсан байна.
2018 -оны 3 -р сарын 12
1350
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахилгааны хязгаарлалт 3-р сарын 12-ноос эхэлнэ
Хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас жил бүрийн 3-р сараас эхлэн хийдэг аянгын өмнөх бэлтгэл энэ сарын 12-ны өдрөөс эхлэх тул цахилгаан саатвал, нөхцөл байдлыг харгалзан үзэж хүлээцтэй хандахыг хүсье.
2018 -оны 3 -р сарын 12
1252
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн хаягийг нэгдсэн стандартад оруулна
Нийтийн зорчигч тээвэр үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа автобуснуудыг хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Энэхүү шалгалтыг иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зорилгоор хийсэн байна. Нийслэлийн тээврийн газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 173 их багтаамжийн автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт гарчээ.
2018 -оны 3 -р сарын 12
1164
ДЭЛГЭРЭНГҮЙ
50 орчим иргэн номоо солилцлоо
Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан сар бүрийн Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн бямба гараг буюу гуравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан өдөрлөгт 150 орчим иргэд оролцсон байна. Уламжлал ёсоор үйл ажиллагаанд Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Hello UB төрийн бус байгууллага хамтран ажиллажээ.
2018 -оны 3 -р сарын 12
1109
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу гуравдугаар сарын 8-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон бүх нийтээр амрах болсон билээ. Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр маргааш буюу Пүрэв гарагт тохиож байгаа учир энэ өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
2018 -оны 3 -р сарын 7
1785
ДЭЛГЭРЭНГҮЙ
Музей үзэгчдийн 70 хувь нь хүүхдүүд байв
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг музейнүүд маргаашийг хүртэл иргэдэд үнэгүй үйлчилнэ. Музей үзэгчдийн 70 хувь нь хүүхдүүд байна. Музей гэдэг тэр чигээрээ эх орны минь түүх. Тиймээс түүнийг судалж, мэдэхийг хүссэн хүмүүсийн урт цуваа үргэлжилсээр байна. Бид зарим музейгээр зочилсон юм. Эхний зогсоол Монголын үндэсний музей. Энэ музей есөн танхимтай. “Үнэгүй үзүүлсэн өдрөөс хөл хөдөлгөөн ихтэй байна” гэсээр тус музейн боловсролын ажилтан Б.Энхсайхан биднийг угтсан юм.
2018 -оны 3 -р сарын 7
1777
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто тээврийн татварыг цахимаар төлөх системийг нэвтрүүллээ
Монголбанк Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үйл ажиллагааны чиглэлийн дагуу Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах зорилт тавин, уг ажлыг хэрэгжүүлэхэд тулгарч байсан эрхзүйн болон техник технологийн шийдлүүдийг шийдвэрлэн ажиллаж байна. Дээрх зорилтын хүрээнд эхний ээлжинд Монголбанк нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахим системээр дамжуулах” гэрээг байгуулж, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний вэб портал smartcar.mn цахим системийг амжилттай ашиглалтанд орууллаа.
2018 -оны 3 -р сарын 5
1541
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жолооч нар 27 байршлаас бусад зогсоолд төлбөр төлөхгүй
Нийслэлийн авто замын хөгжлийн газраас төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх гэрээг нийт 27 үйлчилгээ эрхлэгчтэй хийжээ. Өөрөөр хэлбэл нийслэлийн хэмжээнд дараах нэр бүхий 27 байршлаас бусад газар төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн үг юм.
2018 -оны 3 -р сарын 5
1139
ДЭЛГЭРЭНГҮЙ
Казах анчид бүргэдийн ид хавыг гайхуулав
“Бүргэдээр ан хийх” тэмцээн хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний ээлжинд анд урин дуудах буюу анчин бүргэдээ өндөр уулын оройд үлдээж өөрөө морьтойгоо уулын бэлд буун, гуугалан дуудна. Бүргэд эзнийхээ дууг таньж, уулын оройгоос дүүлэн нисч, бэлд морьтойгоо давхих анчны гар дээр буух юм. Харин хоёрдугаар шатанд анчин бүргэдээ мөн л уулын оройд үлдээх бөгөөд өөрөө бэлд нь үнэг, туулайн хэлбэртэй чихмэл олз чирэн давхиж, бүргэдээ дуудна. 500-1000 метрийн өндөрлөгөөс хулгана, зурмыг андахгүй хардаг хурц нүдтэй бүргэд эзнийхээ дуунаар дүүлэн нисч, түүний чирэн давхих олзыг шүүрэх юм. Өмнөх жилүүдэд амьд амьтан бариулж, бүргэдийн анд сургасан байдлыг шалгадаг байсан боловч жуулчдын хүсэлтээс хамаарч чихмэл шүүрүүлдэг болжээ.
2018 -оны 3 -р сарын 5
1460
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гаднын хөрөнгө оруулалтаар дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ
Гэр хорооллыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу энэ жил нийслэлийн төсөвт 10, улсын төсөвт 58 тэрбум төгрөг суулгасан. Гэхдээ “Улаанбаатар хотыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”- ийг хэрэгжүүлэхэд 400 орчим тэрбум төгрөг шаардлагатайг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцлов.
2018 -оны 3 -р сарын 2
2200
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Даваацэрэн: Иргэд музей үзэхдээ 16:30 цагаас өмнө очиж үйлчлүүлэхийг зөвлөж байна
Орон даяар “Музейн нээлттэй өдрүүд” болж байна. Энэ хүрээнд гуравдугаар сарын 1-ээс 7-ны өдрүүдэд хот, хөдөөгийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. БСШУСЯ Соёлын биет өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн “Гуравдугаар сарын 7-ныг хүртэл бүх музей өөр, өөрсдийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Эдгээр музей нь ажиллах өдрөө сүүлийн үзэгчийг 16:30 цаг хүртэл хүлээн авч үйлчилдэг.
2018 -оны 3 -р сарын 2
2241
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн сурагчдын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ
Нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал үргэлжлэх юм байна. Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжлэх ажээ.
2018 -оны 3 -р сарын 1
1710
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хатгалгааны эсрэг вакцин хийж эхэллээ
Өнөөдрөөс нийслэлийн бүх дүүрэгт 2, 4, 9 сартай хүүхдүүдэд уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг хийж эхэллээ. Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байсан бол энэ онд бүх дүүрэгт хийхээр болсон юм. 2018 оны Улсын төсөвт тусгасан Эрүүл мэндийн сайдын багцаас уг ажлын санхүүжилтийг гаргах бөгөөд вакцин, дагалдах хэрэгсэлд нэг тэрбум төгрөг зарцуулах юм байна.
2018 -оны 3 -р сарын 1
1890
ДЭЛГЭРЭНГҮЙ