Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын 08.00 цагт эхэлнэ
Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажил өнөөдрөөс 08.00 цагт эхэлнэ. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн энэ сарын 05-ны хуралдаанаар авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, дуусах цагийг 17.00 цаг байхаар шийдвэрлэсэн юм.
2018 -оны 4 -р сарын 16
685
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улсад ЭРЭЛТТЭЙ болон ИЛҮҮДЭЛТЭЙ байгаа мэргэжлүүд
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очиртой мэргэжил сонголтын талаар ярилцлаа. -Монголд ер нь сүүлийн жилүүдэд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байна вэ? Их, дээд сургуулийн төгсөгчид түлхүү аль салбарынхан байна вэ?
2018 -оны 4 -р сарын 13
840
ДЭЛГЭРЭНГҮЙ
А.Цэцгээ:Хүн амын хэрэгцээнд бэлдсэн махны үнэ өнгөрсөн оныхоос буурсан
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд иргэдэд тогтвортой хямд үнээр нийлүүлэхээр бэлдсэн мах энэ сарын 10-наас худалдаанд гарсан. Энэ талаар Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар (НХХААГ)-ын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцгээгээс тодруулав.
2018 -оны 4 -р сарын 12
495
ДЭЛГЭРЭНГҮЙ
Их хотын 90 минутын цэвэрлэгээ болно
“Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриан дор бүх нийтийн цэвэрлэгээ энэ сарын 14-нд болно. Бямба гаригийн 11:00 цагаас нийслэлийн хэмжээнд эхлэх уг арга хэмжээний үеэр иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм байна.
2018 -оны 4 -р сарын 10
800
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Тогтохбаяр: Ойрын хоёр жилд таван гүүр ашиглалтад оруулж, түгжрэлийг 30 хувиар бууруулна
Энэ жил нийслэлд авто замын томоохон бүтээн байгуулалтууд эхэлж байна. Үүнээс хамгийн том нь авто замын цагдаагийн гүүр гэнэ. Энэ гүүр өндөр үнээр баригдаж байгаа тухай, мөн гүүр баригдах хугацаанд олон замууд хаагдах тухай цахим ертөнцөөр шуугиж байна. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяртай ярилцлаа.
2018 -оны 4 -р сарын 10
381
ДЭЛГЭРЭНГҮЙ
Айлчлалтай холбоотой хэсэгчилсэн хамгаалалт хийж байна
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Бинали Йылдырым өнөөдрөөс эхлэн 8-ныг хүртэл Монгол Улсад төрийн албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэр Замын цагдаагийн албанаас хөдөлгөөн зохион байгуулалт хийж, зарим зам гудамж, талбайд хэсэгчилсэн байдлаар богино хугацаанд хамгаалалт хийнэ.
2018 -оны 4 -р сарын 6
581
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Машин ачилт смарт хэлбэрт шилжинэ"
Зогсоол олдохгүйгээс хаа нэгтээ машинаа түр байрлуулаад хоёр хором болоод гараад ирэхэд машин ачигдсан байдаг. Энэ нь нийслэлийн иргэдийн “дайсан” болоод байгаа. Энэ талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.
2018 -оны 4 -р сарын 6
599
ДЭЛГЭРЭНГҮЙ
Соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж эхэллээ
Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийх нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг томилогдлоо. Хяналт шалгалт 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс 21 хоногийн турш үргэлжлэх юм байна.
2018 -оны 4 -р сарын 4
411
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүллээ
Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэн, иргэдэд хүргэх үйлчилгээг ойртуулах болсон талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр /2018.04.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, ирэх долоо хоногийн даваа гаригаас /2018.04.09/ эхлэн нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төвд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг шилжүүлж байгаа аж.
2018 -оны 4 -р сарын 4
324
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийж эхлээд байгаа. Энэ сард засвар үйлчилгээ хийх хуваарийг гаргажээ. Иймд цахилгааны хэрэглээгээ зохицуулна уу. Мөн цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
2018 -оны 4 -р сарын 2
517
ДЭЛГЭРЭНГҮЙ
ГҮҮРЭН ЗАМУУД барихтай холбоотойгоор дугаарын хязгаарлалтын талаар САНАЛ авч эхэллээ
Нийслэлд хийгдэх авто зам шугам сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотойгоор дугаарын хязгаарлалтыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 15-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх аж. Тодруулбал энэ үеэр Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн дөрвөн замын огтлолцол бүхий гүүрэн гарцын барилгын ажил, 60-70 жилийн насжилттай 40 мянгат орчмын цэвэр усны шугамыг Австри улсын шинэ технологиор доторлох засварын ажил хийгдэх юм байна. Тиймээс замын цагдаагийн гүүрэн гарцын ажилтай холбоотойгоор нийтдээ найман газарт түр зам гаргахаар төлөвлөжээ.
2018 -оны 3 -р сарын 28
803
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ус зайлуулах ажлыг эхлүүлнэ
Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хорооны 117 айл шар усны үерт өртсөн нөхцөл байдалтай байна. Үерийн улмаас дүүргийн гэр хорооллын айл өрх, гудамж талбай шар усны үерт автаж, айлуудын бохирын цооног дүүрч, хөрс бохирдон хүн, малын халдварт өвчин гарах эрсдэлтэй байдал үүссэн юм. Мөн далан шуудуу усны урсгалыг даалгүй эвдэрсэн, авто замд усны хаялга хийгээгүйн улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон гээд олон хүндрэл учраад буй. Өнөөгийн нөхцөл байдал болоод бороо ороход хот тэр чигээрээ усанд автдаг асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.
2018 -оны 3 -р сарын 28
458
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Баярсайхан: Нийслэлд шүлхий гарсан тохиолдолд 1.5 сая иргэн эрсдэлд орно
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хориглосон бүсэд байгаа малыг нүүлгэн шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж 2017 онд гарсан. Энэхүү захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн дарга Д.Баярсайханаас тодруулав.
2018 -оны 3 -р сарын 28
756
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд 41 зүйлийн 6310 бодгаль шувуу өвөлжжээ
Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын шувуу хамгаалах төв ТББ-тай хамтран нийслэлд өвөлждөг шувуудын тооллогыг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Нийслэлийн долоон дүүргийн 37 байршилд нийслэлийн байгаль хамгаалагчид, шувуу судлаачид болон шувуу сонирхогч иргэд, оюутан залуус шувуудыг ажиглах, тоолох мэргэжлийн аргазүйд үндэслэн өглөөний 09-11 цагийн хооронд нэгэн зэрэг нисч буй шувуудын зүйлийг тодорхойлж тооллого явуулжээ.
2018 -оны 3 -р сарын 27
344
ДЭЛГЭРЭНГҮЙ
П.Баярхүү: Иргэдийн ОЛОНХЫН САНАЛААР дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулна
Зуны бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр нар өнөөдөр мэдээлэл хийж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэл, засвар үйлчилгээний ажилтай холбоотойгоор замын ачаалал нэмэгддэг.
2018 -оны 3 -р сарын 27
435
ДЭЛГЭРЭНГҮЙ
Пүрэв гарагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллана
Энэ пүрэв гараг буюу гуравдугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна. Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.
2018 -оны 3 -р сарын 26
332
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гуравдугаар сарын 29-нд улс орон даяар ГАМШГИЙН ДОХИО дуугарна
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д заасан байдаг.
2018 -оны 3 -р сарын 23
719
ДЭЛГЭРЭНГҮЙ
Г.Доржпалам: Түгжрэлийг бууруулахын тулд байцаагч гаргасан
ЗЦГ-аас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслээс бусад автомашиныг нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон. Гэвч хэрэгжилт хангалтгүй байгаа юм. ЗЦГ-аас хийсэн статистик мэдээллээс харахад 2016 онд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн 1.3 сая тохиолдол бүртгэгдсэн бол 2017 онд энэ тоо 1.4 саяд хүрчээ. Иймээс нийслэлийн Тээврийн газраас улсын байцаагч ажиллуулж, нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зургийг авч, баримтжуулж байна. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпаламаас тодрууллаа.
2018 -оны 3 -р сарын 21
937
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүнд даацын авто машины хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хязгаарлалаа
Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон байдаг тул том оврын авто машин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарладаг.
2018 -оны 3 -р сарын 20
1079
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зургийг авч зөрчлийг илрүүлж байна
Нийтийн тээврийн кондуктороор ажиллаж байсан шалгагч нар Таван шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад шалгалт явуулж, зөрчил илрүүлж байна.
2018 -оны 3 -р сарын 20
1057
ДЭЛГЭРЭНГҮЙ