“Найрамдал” зуслангийн зуны ээлжийн хуваарь гарлаа
Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын 2019 оны зуны ээлжийн хуваарь батлагдан гарлаа. Зуны улирлын нэг, хоёрдугаар ээлжийн захиалгыг ирэх сарын 30-ны өдрийн 14.00 цагаас, дөрөв, тавдугаар ээлжийн захиалгыг мөн өдрийн 15.00 цагаас авах бол зургаа, долоо, наймдугаар ээлжийн захиалгыг ирэх сарын 18-ны өдрийн 14.00 цагаас, ес, 10 дугаар ээлжийн захиалгыг ирэх сарын 27-ны өдрийн 14.00 цагаас www.nairamdal.mn сайтаар авах юм.
2019 -оны 4 -р сарын 30
397
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш буюу Мягмар гарагт цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр буюу Мягмар гарагт УБЦТС ТӨХК-аас шугам сүлжээнд засвар хийх хуваарийг хүргэж байна. Засвар хийх үеэр цахилгаан таслах тул хэрэглээгээ зохицуулахыг хүслээ.
2019 -оны 4 -р сарын 29
320
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэг цэгийн үйлчилгээний төвд иргэд сэтгэл ханамжтай байна
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийн үйлчилгээний чанар хүртээмж, үйлчилгээ авч байгаа иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг судлав. Нийслэлд одоогоор “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, 6 буудал дахь “Оргил” гэсэн 4 том цэгт төрийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж байгаа.
2019 -оны 4 -р сарын 26
477
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нөөцийн мах худалдаалж буй 67 хүнсний дэлгүүр
Нөөцийн мах дөрөвдүгээр сарын 15-наас худалдаанд гарсан. Энэ сарын 23-ны байдлаар 67 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаалж байгаа тухай ХХААХҮЯ-наас мэдээлэв. Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд "Баатарууд Тэнгэр" ХХК, "Дархан меат фүүдс" ХХК, "Сүхбаатар мах маркет" ХХК-иуд нийт 4,000 тонн мах бэлтгэжээ. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2 болон 3 кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7,200 төг, хонины ястай махыг 6,000, ямааны ястай махыг 5,500 төгрөгөөр борлуулж байгаа юм.
2019 -оны 4 -р сарын 25
259
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан браво
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргаснаа өнөөдөр албан ёсоор мэдэгдэв. Төв талбай дээрээ зогсож байгаад хийсэн түүний мэдэгдэл хэр олон албан тушаалтан, эрх мэдэлтний зэвүү дургүйг хүргэх бол.
2019 -оны 4 -р сарын 23
325
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ пүрэв гарагт иргэд юу хийх ёстой вэ
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд иргэд яаж оролцох вэ. Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэнийг хамруулсан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулна.
2019 -оны 4 -р сарын 23
302
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гамшгийн үед цугларах 111 аюулгүйн талбайн байршил
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм. Гуравдугаар шат 2019.04.25-нд явагдах бөгөөд зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан хүргэх ба 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гарах юм.
2019 -оны 4 -р сарын 22
737
ДЭЛГЭРЭНГҮЙ
У.Хүрэлсүх: Байгалийн түүхийн музейн энэ газарт өөр музей байгуулахаар судалж байгаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны үеэр үндэсний хэмжээний театр, музейтэй болох шийдвэр гаргасан юм. Тэрбээр өнөөдөр Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллаж, удирдлага, уран бүтээлчид, ажилтнуудтай нь уулзав.
2019 -оны 4 -р сарын 20
375
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш болох их цэвэрлэгээний үеэр дахин боловсруулах хог хаягдал худалдаж авах 30 цэг
Маргааш нийслэл даяар 11:00 цагт бүх нийтийн их цэвэрлэгээ эхэлнэ. Иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.
2019 -оны 4 -р сарын 19
554
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Мягмардорж: Гамшгийн сургалтад 900 гаруй хүн оролцоно
Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Иргэдийн бэлэн байдлыг хангах, мэдээллээр бүрэн хангагдсан байх үүднээс энэ тухай НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардоржтой ярилцлаа.
2019 -оны 4 -р сарын 15
728
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх шүдний эмнэлгүүдийн жагсаалт
Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгууллаа.
2019 -оны 4 -р сарын 10
524
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл анх удаа “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-тэй боллоо
Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хотын төвийн хэсэг үндсэн байгууламж бүхий авто замын сүлжээтэй боловч сүлжээний нягтрал, хөдөлгөөний эрчим, уулзваруудын нэвтрүүлэх чадвах хангалтгүй, авто замын сүлжээний холбос замууд дутуу, уулзваруудын нэвтрүүлэх чадвар муу байдаг.
2019 -оны 4 -р сарын 10
680
ДЭЛГЭРЭНГҮЙ
Журамгүй хашаа хайсыг журамлах цаг ирлээ
– Хашаанд стандарт тогтоож буулгуулдаг босгуулдаг хууль үгүйлэгдэж байлаа. Гэтэл саяханаас Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төслийг боловсруулан иргэдээс санал авч, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байна –
2019 -оны 4 -р сарын 9
834
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Индра: Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 1-нээс хаана
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас энэ жил нийслэлд хийгдэх зам засварын ажлын талаар тодрууллаа.
2019 -оны 3 -р сарын 12
1087
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: “Шөнийн гудамж” гэж Улаанбаатарт байхгүй гэж ойлго
Соёлын төв өргөөнд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы илтгэлээс үгнээс онцлон хүргэе.
2019 -оны 3 -р сарын 6
1036
ДЭЛГЭРЭНГҮЙ
3, 8-аар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сардаа багтан татвараа төлнө
Тээврийн хэрэгслийн улсын дугаар 3, 8-аар төгссөн автомашин эзэмшигч жолооч нар гуравдугаар сард багтан татвараа төлнө. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.
2019 -оны 3 -р сарын 4
673
ДЭЛГЭРЭНГҮЙ
П.БАЯРХҮҮ: Чингэлтэй дүүргийн 7-р хороонд хэрэгжиж буй анхны “Дэд бүтцийн төв”-ийг ирэх 5-р сард бүрэн хүлээлгэж өгнө
Улаанбаатар хотын хүн амын суурьшил, нягтаршил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, тэр хэрээр суурьшлын бүсүүд хүрээгээ тэлж, төвлөрөл бий болсон. Иймд иргэд өөрсдийн эзэмшил газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Дэд бүтцийн төв” төслийг НЗДТГ-аас хэрэгжүүлж байна.
2019 -оны 2 -р сарын 20
729
ДЭЛГЭРЭНГҮЙ
О.Чинзориг: Иргэн банк орох шаардлагагүйгээр пос машинаас үйлчилгээ авдаг болно
Нийслэлээс “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2019 онд ямар ямар ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригтой ярилцлаа.
2019 -оны 1 -р сарын 30
1165
ДЭЛГЭРЭНГҮЙ
Л.Эрдэнэчулуун: Улаанбаатарт гахайн мах нийлүүлж буй цэгүүдээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь мялзан өвчин илэрсэн
Гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунаас тодрууллаа. Тэрбээр, "Улаанбаатар хотод гахайн мах нийлүүлж буй 74 цэг дээр дээж авч ажиллаж байна. Гурав хоногийн хугацаанд нийт 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд мялзан өвчний ДНХ илэрсэн. Зарим ААН-ийн хоолны үлдэгдлээс ч илэрсэн.
2019 -оны 1 -р сарын 15
770
ДЭЛГЭРЭНГҮЙ