Э.Болорчулуун: Зөвшөөрөлгүй өргөтгөл, хашаа, гараашийг буулгана
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунтай ярилцлаа. -“Туушин” зочид буудлаас эхэлсэн явган хүний зам гаргах ажил үргэлжилж байх шиг байна. Ингэхэд энэ шинэ зөрчил биш. Олон жил болсон. Яагаад гэнэт ингэж ажиллах болов?
2018 -оны 11 -р сарын 12
183
ДЭЛГЭРЭНГҮЙ
11 дүгээр сарын 8, 9-нд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 8-нд /Пүрэв гараг/ тохиож байгаа. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар 11 дүгээр сарын 9-ний Баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргасан билээ. Эдгээр амралтын өдрөөр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна.
2018 -оны 11 -р сарын 7
419
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яг москвачууд шиг дэмжье
Москвагийн “мээр” байхдаа Юрий Лужковын засаг, захиргаанаас нийтийн эрх ашигт тустай олон сайн үйлийг хийсэн байдаг ч, алдарт Арбатыг эмх цэгцтэй болгосныг нь өнөө болтол москвачууд дурсан, онцлон талархсаар байдаг юм гэнэ билээ. Мань шийдэмгий захирагч Арбатын гудамжаар зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй битүү шаваастайбаригдсан бүхий л өрөгтгөлийг ямар ч найраагүйгээр албадан буулгахыг зохих нөхдүүдэд үүрэгдэж. Мэдээж маш их эсэргүүцэлтэй тулгарсан байна.
2018 -оны 11 -р сарын 5
322
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөрш орнуудын нийслэлийн харилцаа шинэ түвшинд дэвшлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй нийслэл хотын төлөөлөгчид энэ аравдугаар сарын 22-25-ны өдрүүдэд Бээжин хотод албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Улаанбаатар хот дэлхийн олон орны 40 гаруй хоттой ах дүүгийн харилцаатайн нэг нь Бээжин хот юм. Хотын дарга айлчлалынхаа үеэр Бээжин хотын дарга Чэнь Жинингтэй албан ёсны уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн талаар ярилцаж, хэтийн төлөвөө тодорхойлсон юм.
2018 -оны 10 -р сарын 29
275
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Гоожингийн өндөр”-ийг Нийслэлийн өмчид авч, сэргээн засахаар боллоо
Хотын дарга Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914-1919 онд амьдарч байсан хоёр давхар барилгыг 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор Нийслэлийн өмчид авах тухай захирамж өнөөдөр гаргажээ.
2018 -оны 10 -р сарын 29
294
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ирэх сараас иргэдийн мэдээллийн дагуу торгоно
Ирэх сараас эхлэн иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгуул оноохоор болжээ. Явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгууль оноох хууль эрх зүйн орчин бүрдсэн байна.
2018 -оны 9 -р сарын 25
819
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ДЭД БҮТЦИЙН ТӨВ”-ийн ажлыг түргэвчлэхийг үүрэг болголоо
Гэр хорооллын нутаг дэвсгэрийг иргэдийн оролцоонд тулгуурлан ажлын байр болон нийгмийн үйлчилгээ бүхий инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууцтай хэсэгчилсэн бичил хороолол болгон хөгжүүлэх “Дэд бүтцийн төв”-ийн ажил хийгдэж байгаа.
2018 -оны 9 -р сарын 20
557
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд: Хүлээх хариуцлагадаа дүйх улс төрийн эрх мэдэл нь хотын даргадаа байх ёстой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа. -Та хотын даргын ажлыг хийгээд хоёр жил боллоо. Хотын даргын ажил нь аж ахуйн менежер үү, улс төр албан тушаалтны ажил юм уу. Аль нь илүү байна вэ? -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэсэн хоёр албан тушаал. Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан, Ерөнхий сайдаас санал болгож, Нийслэлийн ИТХ-аас томилдог. Нийслэлийн ИТХ-д ялсан нам Засаг даргаа томилдог. Харин Улаанбаатар хотын захирагч бол мэр гэсэн үг, хотын яг аж ахуйг нь авч явдаг хүн. Хотын нийтийн аж ахуй, дулаан, цэвэр бохир ус, дэд бүтэц, нийтийн тээвэр гээд нийслэлтэй холбоотой бүх асуудал хотын мэрийн ажил.
2018 -оны 9 -р сарын 19
456
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүнд суртлын эсрэг шийдлүүд
Иргэд Улаанбаатарт оршин суухыг тэмүүлж буй нь мэдээлэл, бизнес эрхлэх боломж зэрэг олон зүйлсээс шалтгаалдаг. Гэхдээ энд нэг томоохон хүчин зүйл буй нь төрийн үйлчилгээнд илүү ойртож буй явдал. Тэгэхээр Монголын тал нь оршин суугаа нийслэлийн төрийн үйлчилгээг сайжруулах нь Монгол Улсын хэмжээний асуудал бол байна. Энэ асуудал үе үеийн нийслэлийн удирдлагуудын анхаарлаа хандуулах хамгийн гол ажил нь байсаар ирсэн билээ.
2018 -оны 9 -р сарын 12
389
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд: Бага тойргоос Багахангай хүртэл нэг стандарт
800 хоногийн өмнө буюу 2016 оны наадмын өмнөхөн тэр ажлаа авч байжээ. Түүний ажил бол Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Гэхдээ энэ хүн ажил албанхаа тухайд “Дарга, захирагч гэдэг үгэнд би дургүй. Хотын дарга бол нийслэлийн амьдралыг тодорхой стандартад жигдрүүлэх үүрэгтэй менежер юм” гэж тодорхойллоо. Түүний удирдаж байгаа 1.4 сая хүнтэй их хотод шийдэх ёстой асуудал даанч олон. Шийдэж байгаа, шийдэх гэж байгаа асуудлынх нь тухай “сая гаруй хүний аж амьдралын менежер” Сундуйн Батболдтой ярилцав.
2018 -оны 9 -р сарын 10
817
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэлхийн стандартад хүргэх гүүрнүүд
Улаанбаатар хотод сүүлийн 60 жилд хийгдээгүй гүүр, гүүрэн гарцын далайцтай бүтээн байгуулалт 2016 оноос хойшхи гурван жилд хийгдэж, эхнээсээ ашиглалтанд орох дөхөж байна. 2020 он хүртэл Улаанбаатар хотын Баянзүрхийн гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүрний бүтээн барилгын ажлууд бүрэн дуусч, Нийслэлийн авто замын түгжрлэийг бууруулахад голлох нөлөө үзүүлэх юм.
2018 -оны 9 -р сарын 7
482
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гурван хотыг хурдны галт тэргээр холбож, аймгуудыг бүсчлэн хөгжүүлнэ
Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар хэрэгжүүлэн Төв, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Булган аймгуудтай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан байдаг. Энэ ажлын хүрээнд Төв аймгийн Жаргалант сум, Дархан, Сэлэнгэ аймгуудад нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан юм.
2018 -оны 8 -р сарын 23
655
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд: Зарим их, дээд сургуулийг Дархан руу нүүлгэнэ
Нийслэлийн төвлөрлийг сааруулах “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд Нийслэлийн удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллаж, ХААИС-ийн салбар Агроэкологийн бизнесийн сургуулийн багш, ажилчидтай уулзлаа.
2018 -оны 8 -р сарын 23
553
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлын хэсгийн хамт энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод хийгдэж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, үүрэг даалгавар өгч ажиллаж байна.
2018 -оны 7 -р сарын 31
589
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ
Нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ. Өнгөрсөн жил цахим бүртгэлийг зөвхөн хоёр настай хүүхдүүдийн дунд явуулсан бол энэ жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж, элсүүлэх юм.
2018 -оны 7 -р сарын 25
1361
ДЭЛГЭРЭНГҮЙ
Г.Дашням: Түрээсийн дугуйг хулгайлах оролдлого гарч байна
Нийслэл хот албан ёсны түрээсийн дугуйн үйлчилгээтэй болоод 10-аад хоног болж байна. Энэ хугацаанд дугуй хэрэглээнд хэр нэвтэрсэн, эрэлт ямар байгааг “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашнямаас тодруулсан юм.
2018 -оны 7 -р сарын 19
802
ДЭЛГЭРЭНГҮЙ
Долоодугаар сарын 10-ны өдөр буюу баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр
Долоодугаар сарын 10-ны өдөр буюу өнөөдөр хязаалан, шүдлэн насны уралдаанаар Үндэсний их баяр наадам эхэлж байна. Өнөөдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэе.
2018 -оны 7 -р сарын 10
686
ДЭЛГЭРЭНГҮЙ
"UBike" түрээсийн дугуйг дараах 10 БАЙРШЛААС авч унах боломжтой
Сүхбаатарын талбайд "UBike" түрээсийн дугуйн үйлчилгээний нээлт боллоо. “Никель Ганбаа” ХХК-ийн үйлдвэрлэсэн түрээсийн дугуйг иргэд UBike гар утасны аппликейшн ашиглан хэрэглэх боломжтой бөгөөд нийт 10 байршлаас авч унах боломжтой ажээ.
2018 -оны 7 -р сарын 10
1123
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Дээлтэй Монгол” наадам өнөөдөр болно
Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадмыг 12 дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран уламжлал ёсоор өнөөдөр зохион байгуулах гэж байна.
2018 -оны 7 -р сарын 10
508
ДЭЛГЭРЭНГҮЙ