ЕБС-ийн Хүүхдийн автобусыг техникийн үзлэг, оношлогоонд хамруулж байна
Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн өвлийн амралттай холбогдуулан “Хүүхдийн автобус”-ны нэгдсэн техникийн үзлэг, оношлогоог энэ сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус газраас хүүхдийн автобусны техникийн бүрэн бүтэн байдал, “Хүүхэд тээвэрлэх автобус бa үйлчилгээнд тавих шаардлага” MNS 6440 стандартын хэрэгжилтийг жилд хоёр удаа шалгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилладаг.
10 цаг 14 минутын өмнө
119
ДЭЛГЭРЭНГҮЙ
Инновацийн санаагаа хөгжүүлэх, турших, зах зээлд нэвтрүүлэх боломжид таныг урьж байна
Монгол Улсын инновацийг дэмжих зорилгоор Монгол Улсын үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөр хамтран “Жижиг, дунд бизнесийн инновациудыг дэмжих сан”, “Залуу эрдэмтэд, гарааны бизнесийн инновациудыг дэмжих сан”, “Бүтээлч сэтгэлгээ, медиа болон цахимжуулалтын төрлийн инновациудыг дэмжих сан” байгуулсан бөгөөд эдгээр сангуудын үйл ажиллагааны хэрэгжилтэд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар хамтран ажиллаж байна.
Өчигдөр 17 цаг 41 минут
124
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Улаанбаатар инновацийн төв"тэй танилцлаа
Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дэргэдэх Улаанбаатар инновацийн төвтэй танилцаж тус төвд бойжиж буй гарааны компанийн удирдлагууд, бизнес эрхлэгч залуустай уулзаж үйл ажиллагаатай нь танилцлаа.
Өчигдөр 9 цаг 43 минут
184
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд дүүргүүд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ. Өнөөдрийн хуралдаан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд дүүргийнхээ хүн амын өсөлтийг тоон дүнгээр танилцууллаа. Тус дүүргийн хүн ам өнгөрсөн онд 9 мянгаар, өрхийн тоо 2 мянгаар нэмэгдсэн бол ерөнхий боловсролын сургууль 2, цэцэрлэг 6 шинээр ашиглалтад орсон байна.
2019 -оны 1 -р сарын 21
219
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох байгууллагын удирдлагуудад гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан хэрхэн ажилласан болон өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуул гэв.
2019 -оны 1 -р сарын 21
104
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын сур харваачид цэц мэргэнээ сорино
Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорино.
2019 -оны 1 -р сарын 21
169
ДЭЛГЭРЭНГҮЙ
Санхүү, төрийн сангийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Сангийн яамтай хамтран төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөж буй заавар журамд орох өөрчлөлтийн талаар сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгууллаа.
2019 -оны 1 -р сарын 18
155
ДЭЛГЭРЭНГҮЙ
“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2019" хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болно
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар "Скай Резорт" цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.
2019 -оны 1 -р сарын 18
290
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахын үүрэгдлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын төлөөлөлтэй уулзаж гэрэлтүүлэг доголдолтой байгаа газруудын учир шалтгааны тодруулж, яаралтай хэвийн үйл ажиллагаатай болгохыг үүрэг болголоо.
2019 -оны 1 -р сарын 18
261
ДЭЛГЭРЭНГҮЙ
АХА танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлэг зохион байгууллаа
Ардчилсан Үндсэн хууль баталсны 27 жилийн ойн өдрүүд тохиож байна. Анх 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын АИХ-аар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Ардчилсан Үндсэн хуулийг дагаж мөрдсөн түүхтэй
2019 -оны 1 -р сарын 18
320
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ойн бичил төгөл байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ
Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр есөн дүүргийн Засаг даргын орлогч, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, мэргэжилтэн, СӨХ-ны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал, есөн дүүргийн орон сууцны хорооллын Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтаар тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулах талаар хэлэлцсэн юм.
2019 -оны 1 -р сарын 18
224
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хэрэгжиж буй гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд баригдсан 154 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. Нээлтийн ажиллагааны үеэр газраа чөлөөлсөн иргэдэд шинэ байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.
2019 -оны 1 -р сарын 18
96
ДЭЛГЭРЭНГҮЙ
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудыг хүргэж байна.
2019 -оны 1 -р сарын 17
82
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн бүртгэл 71.2 хувтай явагдаж байна
Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилж байна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байгаа аж.
2019 -оны 1 -р сарын 17
295
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа нийслэлийн Боловсролын газарт ажиллалаа
Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ сарын 15-ны өдөр нийслэлийн Боловсролын газрын удирдлага, албан хаагчидтай уулзаж тус газрын үйл ажиллагаатай танилцлаа.
2019 -оны 1 -р сарын 17
178
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэцэрлэг, сургууль байгуулах хүсэлтийг хүлээн авч байна
Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрүүдэд нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.
2019 -оны 1 -р сарын 17
275
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэцэрлэгийн багш нар туршлага солилцож байна
Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос Цэцэрлэгийн багш нарт зориулсан “Хөдөлгөөн – Эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Эхний гурван өдрийн онолын болон дадлагын хичээлүүдэд нийслэлийн 9 дүүрэг, Говьсүмбэр, Төв аймгийн болон Замын-Үүдийн нийт 250 цэцэрлэгийн 450 гаруй багш, арга зүйч нар оролцож байгаа юм.
2019 -оны 1 -р сарын 17
220
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг томилох асуудлыг хэлэлцлээ.
2019 -оны 1 -р сарын 16
131
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлий Цахим үйлчилгээний портал нэвтрүүлэх ажлын байран дахь сургалт боллоо
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын систем, нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал системүүдийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан https://eservice.ulaanbaatar.mn/ системийг ашиглах, цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх тухай ажлын байран дахь сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд оролцогч талууд болох 6 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, 6 дүүргийн Цагдаагийн хэлтэс, 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хог тээвэрлэлтийн компани зэргийн нийт 110 ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.
2019 -оны 1 -р сарын 16
285
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гахайн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдаа, үйлчилгээ үзүүлдэг газруудад 24 цагаар хяналт шалгалт хийнэ
Булган, Төв, Орхон аймгийн зарим суманд гахайн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдон хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Нөхцөл байдалтай холбогдуулан улсын онцгой комисс хуралдаж, импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоосон байна. Түүнчлэн “Гахайн гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг” өнөөдөр хуралдлаа.
2019 -оны 1 -р сарын 15
289
ДЭЛГЭРЭНГҮЙ