Хөнгөлөлттэй эм авах гэж дараалалд зогсдог асуудал ҮГҮЙ боллоо

2018-03-19 15:11:17

Нийслэлийн зургаан дүүрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмээр үйлчлэх эмийн сангийн жагсаалтуудыг гаргажээ.

 

Жороор олгох хөнгөлөлттэй эмийг авахдаа:

  • Игэний үнэмлэх,
  • Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ,
  • Шаардлагатай тохиолдолд амбулаторийн картыг үзүүлэх аж.

Ингэснээр хөнгөлөлттэй эмийг аль ч эмийн сангаас авах боломжтой болж байна. Хөнгөлөлттэй эм авах гэж дараалалд зогсдог асуудал шийдэгдлээ.